Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Мөнхтөр өчигдөр тус улсын Европ, олон улсын харилцааны яамны Ёслолын газрын захирал Максимилиан Хеннихэд итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулж, үүрэгт ажилдаа орлоо.
Уулзалтын үеэр Элчин сайд Д.Мөнхтөр Монгол, Австрийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин бэхжиж байгааг онцолж, цаашид худалдаа, эдийн засаг, нийгэм, байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй, аж үйлдвэр, боловсрол, соёл зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлснийг Гадаад харилцааны яам мэдээлэв.
Түүнчлэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Булган энэ сарын 9-нд Итали Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Дипломат ёслолын газрын дэд захирал Ирэнэ Кастаньолитай уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хувиа гардуулж, үүрэгт ажилдаа оржээ.




