x

Хакүко М.Даваажаргал Монгол улсын харьяатаас гарах хүсэлтээ өгсөн үү

Японы мэргэжлийн сүмо бөхийн Их аварга Хакүхо М.Даваажаргал Монгол улсын харьяатаас гарах хүсэлтээ Ерөнхийлөгчийн Тамгын газар өнгөрсөн долоо хоногт өгсөн талаар өчигдрөөс манай зарим хэвлэлээр гарч эхэллээ. Мөн түүнийг 2020 оны Токиогийн олимпийг нээхийн тулд ийм шийдвэр гаргасан талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Харин Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба ийм хүсэлт "Ирээгүй" гэсэн юм.

Тэрбээр зодог тайлсаныхаа дараа өөрийн гэсэн дэвжээ байгуулахын тулд ийм шийдвэр гаргасанаа "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт Асашёорюү Д.Дагвадорж аваргатай ярилцаж байхдаа хэлж байсан юм. Учир нь Сүмо бөхийн холбооны дүрмэнд зодог тайлаад ояката болж, дэвжээ нээх эрхийг зөвхөн Японы иргэнд л өгнө гэсэн заалттай байдаг байна.

Тэгэхээр амьдралаа зориулж, Сүмо бөхийн хөгжил дэвшилд нь хамаг хүчээ зориулсан хүн энэ ертөнцдөө үлдэхийн тулд хүссэн хүсээгүй иргэншлээ өөрчлөхөөс өөр аргагүй байх. Их спортод хүчин зүтгэсэн тамирчин хүн мэдсэн сурснаа хойч үедээ үлдээж, өөрийн шавиа бэлтгэх хүсэлтэй байдаг. Тэр тусмаа зүгээр нэг барилдаагүй, олон жилийн түүхтэй сүмо бөхийн бараг бүх рекордыг шинэчлэн тогтоож, шинэ түвшинд гаргасан Их аваргын хувьд өөрийн дэвжээтэй болох хүсэлтэй нь ойлгомжтой. Өөрөө ч энэ талаар олон жил ярьж байсан билээ.

Магадгүй Их аварга маань Японы иргэн болсоноор өөрийн нэрээр дэвжээ байгуулж, монголын хувьд анхны их аваргын дэвжээтэй болж олон олон Монгол бөхчүүд барилдах боломж  бий болох ч юм билүү. Цаашлаад монгол залуу Японы сүмо бөхийн холбооны тэргүүн болохыг хэн ч үгүйсгэхгүй. Энэ бүхэн түүний чин хүсэл ч байж болох юм. 

Хэрвээ Их аварга Хакүхо М.Даваажаргал Монгол улсын харьяатаас гарах хүсэлт өгвөл эхлээд хүсэлтээ Япон улсад суугаа Монгол улсын ЭСЯ-аар дамжуулах юм байна. Мөн Монгол Улсын харьяатаас гарах хүсэлтээ ирүүлсэн бол хуулийн дагуу эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргадаг тул зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй юм. 

Харин энэ талаар Япон улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас тодруулахад "Тийм хүсэлт манайд ирээгүй" гэсэн хариу өглөө. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Соронз (202.9.45.169)
    Мөнхбатын Даваажаргал эх ороноо голсон муу гөлөг тонил цаашаа
    2019 оны 04 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана 22 цаг 16 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав 22 цаг 48 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ 22 цаг 53 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ 23 цаг 0 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Өчигдөр 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Өчигдөр 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Уржигдар 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Уржигдар 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Уржигдар 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Уржигдар 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Уржигдар 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Уржигдар 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Уржигдар 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Уржигдар 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа
Top