x

"ЖДҮ-г шалгана" гэсэн гурван гишүүний хоёр нь ашиг сонирхлын зөрчилтэй

ЖДҮ гэмт хэрэг мөн юм уу? Ингэж хэлэх хүн УИХ дотор дахин нэгээр нэмэгдлээ. Нэмэгдэх нэмэгдэхдээ АН-ын гишүүн Л.Болд ингэж хэлсэн гэвэл та итгэх үү?

Өнгөрөгч баасан гаригт УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар Төрийн ордонд мэдээлэл хийж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулах шаардлага тавьсан даа. Ээлжит бус чуулганаар яаралтай хэлэлцүүлэхийг шаардсан найман асуудал дотор “Хөгжлийн банк болон төрийн нэрээр авсан их хэмжээний зээлийг эргэн төлүүлэх, Монгол Улсад ашиггүй концессийн гэрээг цуцлах, ЖДҮХС зэрэг 26 санг шалгах, буруутай этгээдэд хариуцлага тооцох” асуудал орсон байгаа.

Харин тэдний харж байгаа ЖДҮ гэмт хэрэг болон түүний хариуцлага бидний харж байгаагаас огт өөр гэдгийг анзаарах хэрэгтэй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд “ЖДҮ гэмт хэрэг мөн үү, биш үү гэдгийг тогтоох шаардлагатай. Хэрэв мөн бол яагаад зөвхөн УИХ-ын гишүүдэд холбогдож, шалгагддаг хэрэг болчихоод байна вэ? Ерөнхий прокурорын орлогч, ТЕГ-ын дарга, Аудитын газрын дарга, Төрийн өмчийн хорооны дарга нар ЖДҮ авсан. Тэдэнд гишүүдийнх шиг хуулийн хамгаалалт байхгүй. Тэд нар шалгагдаад 2-3 сар болж байна. Яагаад тэгвэл хэрэг нь шийдэхгүй байна вэ? ЖДҮ зөвхөн Засгийн газрыг унагаах, УИХ-ын даргыг өөрчлөх санал асуулгын кнопны асуудал байсан. Тэгэхээр энэ гэмт хэрэг мөн үү? Гэмт хэрэг биш юман дээр гишүүдийнхээ бүрэн эрхийг түдгэлзүүлж өгч явуулах уу гэдгээ бодно” гэж ярив.

Өөрөөр хэлбэл, ЖДҮХС-гаас зориулалтын бусаар зээл авах нь гишүүдийн хувьд гэмт хэрэг биш, харин бусад албан тушаалтнуудын хувьд гэмт хэрэг юм байна. Тэдний хэргийг шалгаж шийдээгүй цагт УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн тухай ярих хэрэггүй л гэж байна. Хамгийн энгийнээр ойлгоход. Мөн ЖДҮ хэрэг нь зөвхөн Засгийн газрын огцруулах кнопны асуудал байсан, үнэн хэрэгтээ гэмт хэрэг биш гэж гөрдөв. Энэ хүн жинхэнээсээ МАН-ын Засгийн газрын “гал хамгаалагч” болчихлоо шүү. Ингээд шаардлага тавьж байгаа гурван гишүүн маань хүртэл өөрөө өөрсдийнхөө тавьж байгаа шаардлагатай зөрчилдөөд эхэллээ. Тэгэхээр энэ хэний захиалга байсан байх вэ?   

УИХ-ын ээлжит бус чуулганаар ЖДҮХС-гаас гадна Засгийн газрын бусад 25 тусгай санг шалгаж, хариуцлага тооцуулна гэсэн нь дахиад л олны анхаарлыг ЖДҮ зээлээс холдуулах оролдлого шиг харагдаж байна. Тэрэндээ хүрвэл ээлжит бус чуулган байтугай энэ Засгийн газрын нас хүрэхгүй. Түүний оронд ЖДҮХС-гээс зээл авсан гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг УИХ-д яаралтай оруулж ирж шийдвэрлүүл гэсэн бол жинхэнээсээ шударга харагдах байлаа. Гэтэл ЖДҮХС-г шалгахыг шаардаж байгаа гурван гишүүний хоёр нь ашиг сонирхлын зөрчилтэй.

Ж.Батзандан гишүүн гэхэд эхнэрийн дансаар орсон 200 сая төгрөгийн эх үүсвэрийг одоо хүртэл тайлбарлаагүй. Тэр мөнгөний эх үүсвэр нь ЖДҮХС-тай холбоотой тухай хэвлэлүүд барин тавин бичиж байгаа.

Х.Нямбаатар гэхэд өөрийнхөө, төрсөн дүүгийнхээ, найзынхаа, эхнэрийнхээ төрсөн дүүгийн байр орон сууц, үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавьж байгаад “Өгөөдэй Ази” гэдэг компаниар дамжуулан ЖДҮХС-гаас 950 сая зээл авсан, тэр мөнгө нь “Хамаг Монгол” хэмээн өөрийнх нь нэр дээрх барилгын компанид орсон байж болзошгүй тухай, уг компанийг Х.Нямбаатар ХОМ-тээ мэдүүлээгүй байсан тухай бичиж л байсан. Хаврын чуулган эхлэхэд хамгийн түрүүнд бүрэн эрх нь хөндөгдөх хүмүүсийн тоонд цохиж явахыг үгүйсгэх газаргүй. Тийм ч учраас “Шударга бусын хонгилын гал хамгаалагч болсон шүүх, прокурор, АТГ-ын удирдлагуудыг яаралтай огцруулах” шаардлагыг эн тэргүүнд тавьсан хэрэг биз.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 16 цаг 16 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 16 цаг 25 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 16 цаг 30 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 19 цаг 0 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 19 цаг 9 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 19 цаг 12 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 19 цаг 54 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top