x

Өвлийн өвгөний “ач охин” хаанаас гараад ирэв?

Үлгэрийн Цасан охин аажмаар Өвлийн өвгөний ач охинд хувирч Зөвлөлтийн он цагуудын шинэ оны баярын гол баатруудын нэг болсон түүхтэй. Зөвлөлтийн дараа үед ч цасан охин гол баатар хэвээр. Манайд Зөвлөлтөөс орж ирсэн шинэ оны баатрууд монгол дээл, малгайтай болоод одоо ч шинэ оны баярыг чимэглэсээр. Өнөөдөр славянчуудын шинэ он үргэлжилсээр энэ долоо хоногт хуучин тооллоор шинэ жилээ бас тэмдэглэж байна.

Хуанли солигдсоноос үүдэлтэй түүхэн ер бусын үзэгдэл нь Хуучин шинэ оны баяр болж байна. Славянчууд хуучин ба шинэ стилийн хоёр шинэ оныг тэмдэглэж, өвлийн урт амралтаа дуусгаж байна.

Нэгдүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө хуучин Шинэ жил буюу Юлианы хуанлигаар шинэ жилийн баяр хийх үзэгдэл 1918 онд хуанлийн шинэчлэл хийснээр Орост бий болжээ. Орос загалмайлагдсаны дараа 988 онд тэд “хорвоо бүтээгдсэнээс” буюу 5508 оноос Византийн он дарааллын Юлианы хуанлийг хэрэглэж ирсэн ба XV зуун хүртэл шинэ оныг гуравдугаар сард тэмдэглэж байлаа. Ромын хамба XIII Григорий 1582 онд Юлианы хуанлийг солих шинэчлэлийг хийсэн ба түүний үр дүнд хуанли 10 хоногоор урагшилжээ. Гэхдээ христийн зарим урсгал орос зэрэг орнуудад Юлианы хуанлигаа хэрэглэсээр иржээ.

1699 оны арванхоёрдугаар сард Аугаа Петр шинэ он дарааллын хоёр зарлиг гаргаснаар хорвоог бүтээгдсэнээс хойших 7208 он нь 1699 он болж, шинэ оныг нэгдүгээр сарын 1-нд тэмдэглэх болов. Гэхдээ тэр Григорийн хуанли авч ашиглаагүй.  ХХ зуун хүртэл оросууд Европоос 11 хоногоор хоцрон шинэ оноо хийж ирэв. ХХ зууны эхээр тэдний хоцрогдол нь 13 хоног болсон байлаа. Зөрүүг арилгахаар Оросын холбооны социалист улсын Ардын коммисаруудын зөвлөл 1918 оны нэгдүгээр сарын 24-нд Орос Григорийн  хуанлийг авч хэрэглэх тухай хууль гарган түүнд нь В.И.Ленин гарын үсгээ зурсан байна. Ингээд шинэ хуанлигаар он дарааллыг “шинэ стилийн”, Юлианы хуанлигаар “хуучин стилийн” гэж нэрлэх болжээ. Ингэж “хуучин шинэ жил” гэсэн албан бус баяр үүсчээ.

Ардын үлгэрийн баатрыг шинэ жилийн баатар болгон гаргасан хүмүүс шинэ он, зул сарын баярыг “хуучны үлдэгдэл” хэмээн хориглосон байснаа дараа нь өөрсдийн  баяр болгохдоо Өвлийн өвгөнийг “ач охин” нь дагалдах ёстой гэж үзжээ. Орос ардын хувцас судлаач, зураач Андрей Боровский РИА Новости агентлагт Снегурочка хэрхэн хувирч өөрчлөгдсөн, хэн түүний хувцас гоёлыг бүтээсэн талаар дэлгэрэнгүй ярьсан байна.

Снегурочка хэрхэн гарч ирэв

Хамгийн анх энэ баатар Александр Островскийн адил нэртэй үлгэрт гарч иржээ. Жүжгийн зохиолч Афанасьевын түүврийн сэдвийг ашигласан байв. Үр хүүхэдгүй эцэг эх ид шидээр  хүүхэдтэй болж буй сэдэв нь ямар ч ард түмний үлгэр домогт ихээхэн тархсан байдаг.

Өвлийн өвгөн ба Цасан охин Москвагийн нэгэн клубын шинэ оны баяр дээр

Андерсоны “Сөөм охин”, өвөө, эмээ хоёрын гурилаар хүүхэд хийсэн “Өнхрууш” үүнийг санагдуулна. “Гурилан хүүхэд” Европын бүх ард түмний үлгэрт байдаг. Гурил зуурах нь үр, ургацын тодорхой уран сайхны хэлбэрээр илэрсэн уран сайхны төсөөлөл болдог. Оросын үлгэрт цасаар бүтээсэн охины тухай сэдэв бий. Тэр үлгэрийг Афанасьев ба Даль бичиж үлдээсэн байдаг. Сайхан ч үлгэр биш. Нэгэнд нь Снегурочка хайлаад алга болно. Нөгөөд нь түүнийг найз охид нь ойд хууран авчраад хөнөөж тасдан булдаг. Түүний булшин дээр нэг бутхан ургаж байтал нь түүнийг түүгээр явсан наймаачин  тайрч аваад лимбэ хийнэ. Тэр лимбэ нь тэр аймшгийн түүхийг бүгдэд өгүүлж байдаг.

"Снегурочка" театрын тайзнаа

XIX зууны хоёрдугаар хагас нь урлагт үндэсний хэлбэрийг хайсан орос сэдвийг урлаг, театрт нээсэн “орос стилийн эрин” байлаа. Он цагийн шаардлага нь ардын үлгэрүүдэд хандахад тулгаж өгчээ. Островскийн жүжгийг үндэс болгон хөгжмийн зохиолч Римский-Корсаков дуурь бүтээв. Ер нь бол Островскийн үлгэр  шинэ жилийнх биш, хавар ба хайр сэтгэлийн тухай л даа.

Зохиолч христийн өмнөх Оросын үлгэрийн түүхийг бичсэн байгаа. Тэнд славян домгийн Нарны бурхан Ярило зэргийн баатрууд нь жүжгийн зохиогчийн бүтээсэн бусад баатруудын хамт байдаг. Жавар, хавар хоёрын охин Снегурочка нь байгалийн янз бүрийн улирлын хязгаар дээр хачин дурлалаас төрсөн ба тийм ч учраас бурхадын, мөн хүний ертөнцөд өөрийгөө олоогүй.

Өвлийн өвгөн Снегурочка хоёр шинэ жилийн цахилгаан галт тэргэнд

Римский-Корсаковын дуурийн дараа үлгэр нь өөрөө хүүхдийн уран зохиолын жинхэнэ хит болсон ба түүнийг олон удаа хэвлэн янз бүрийн зураачдын чимэг зурагтайгаар гаргаж байлаа.

Хүүхдийн номуудаас тансаг ганган биш тариачны хувцастай даруухан бүсгүй Снегурочкагийн дүр бүрэлдэж эхэлжээ. Тэр цагаас түүнийг Зул сарын гацууртай  холбон хүүхдийн хөтөлбөр дээр гаргах болов.

Гэхдээ л энэ дүрийг жинхэнээс нь театрын тайз бий болгожээ. Островскийн үлгэр, Римский-Корсаковын дуурийг амилуулахад хамгийн алдартай, нэртэй зураачдыг татсан юм. Цасан охиныг тайзнаа алдартай орос зураачид Врубель, Рерих, Кустодиев, Коровин нар “хувцаслаж” иржээ.

Цасан охидын парадад оролцсон бүсгүйчүүд Москвагийн Тверийн  цэцэрлэгт гудамжинд

Орос ардын үлгэрүүд ба загварын үзүүлбэрүүд

Цасан охины гол зураач гэж Виктор Васнецовыг хэлж болно. Тэрээр түүний дүрийг гэр бүлийн жүжиг ба урлагийг ивээгч орос баян Савва Мамонтовын хувиар хийлгэсэн нүсэр дуурьт бүтээсэн юм.

Васнецовын Снегурочка нь тус бүрдээ шинээр танилцуулагдаж ирсэн бөгөөд 1895 оны дуурийн шийдэл нь Зөвлөлтийн театруудын хэдэн үеийн найруулагч нарт жишиг нь болсон юм.

Виктор Васнецов хэзээ ч түүхэн костюмыг дурайлган хийж ирээгүй. Үргэлж л үлгэрийн бодит байдлыг шинээр сэтгэн гаргаж байлаа. Үүнд нь тэр хүний суут чанар байсан болов уу. Тэрээр машид итгэл үнэмшилтэй фантазийг бүтээсэн билээ.

Виктор Васнецов. Н.А.Римский-Корсаковын "Снегурочка" дуурийн хувцасны таталбар, 1895. /Valentino ордны загварын цуглуулгын үзүүлбэр/

Зуун тавиад жилийн дараа Васнецовын таталбар зургууд "Валентино" загварын ордны онгодыг дуудан түүний 2015 оны “орос цуглуулгын” эх булаг нь болжээ. Бид тэр үеэр тайзнаа, орчин үеийн даавуугаар хийгдэн Васнецовын сэтгэсний дагуух гоёлыг ээлжлэн өмсөн үзүүлж буй “Снегурочкаг” харсан билээ.

Хоргой торгон тансаг гоёл

Снегурочкагийн дүр Васнецовыг театраас гадна ч орхисонгүй. Тэрээр 1899 онд Снегурочкаг өвлийн ойд байгаагаар зуржээ. Түүнд хоргой шуба өмсгөж, үсээр эмжсэн малгай, бээлийтэйгээр зурсан байлаа. Тариачин эцэг, эх нь цасаар шаван бүтээсэн үлгэрийн баатар цасан охинд мэдээж, тийм гоёл байгаагүй.

Островскийн үлгэрийн Жавар, хаврын  охин ч өөр хувцаслаж байв. Түүнийг эртний славянчуудын дадал болсон уламжлалт хувцсаар зурж иржээ. Васнецов өөрийн гэсэн Цасан охиныг бүтээж, тэр нь шинэ жилийн баярын баатрын дүрийг гаргаж өгчээ.

Виктор Васнецов. "Снегурочка", 1899, Третьяковын улсын галерей /Михаил Врубель. "Снегурочка", 1890. И.П.Пожалостины нэрэмжит Рязань мужийн улсын уран зургийн музей/

Орчин цагийн Цасан охин Михаил Врубельгүйгээр гарч ирэхгүй байлаа. Зураач театрт ажиллах дургүй, тэрээр найруулагч нарын шаардлагыг үл тэвчдэг байсан юм. Зөвхөн зураачийн эхнэр Надежда Забела-Врубель дуулсан жүжиг дуурьтай л ажиллаж байлаа. Надежда Забела-Врубель гэдэг тайзны од Римский-Корсаковын Снегурочка дуурийн хамгийн алдартай гоцлолуудын нэг байлаа.

Эхнэртээ зориулан цэнхэр хоргой, ер бусын цасан ширхэгэн малгай бүхий хагас даашинз - хагас пальтог Врубель сэтгэн бүтээсэн юм.

Борис Зворыкин гэдэг зураачийг энд дурьдах хэрэгтэй байх. Түүнийг гайхалтай “будаа идэгч” гэж болно. Авъяаслаг график зураач эхлээд Билининыг дуурайн түүний үлгэрийн чимэг зургийг бараг л хуулбарлаж ирэв. Мөн тэрээр Васнецов зэрэг бусад зураачдын бүтээлийг нэгт нэггүй үзэн судалжээ. XIX-XX зуунд зураачдийн хувьд бие биенээ дуурайн хуулах нь өнөөгийнхөөс огт өөр, ердийн үзэгдэл байсан юм. Ингэж явсаар Зворыкин өөрийн стилийг олоод давтагдашгүй, хүлээн зөвшөөрөгдсөн мастер болсон байлаа. Хувьсгалаас дүрвэснийхээ дараа тэрээр номын шилдэг зургуудаа бүтээжээ.

Борис Зворыкин. "Снегурочка" үлгэрт хийсэн номын чимэг зураг /Николай Рерих. Н.А.Римский-Корсаковын «Снегурочка» дуурийн хувцасны таталбар зураг, 1920 он/

Зворыкины зургийн Снегурочка 1925 онд Парист төржээ. Зураач тэр нэгэн дүрд өмнөх зураачдын олдворыг нийлүүлэн шингээсэн байна. Снегурочка нь Васнецовын зургийнх шиг хоргой шубатай, гэхдээ Врубелийн зургийнх шиг цэнхэр өнгөтэй, мөнгөлөг угалзан хээтэй хувцсаар гоёжээ. Түүний толгойд Зворыкин цасны ширхэгийг санагдуулахаар уран зөгнөлийн “кокошник” (титэм) өмсгөжээ. Титмийг Врубелийн эхнэртээ зориулсан нэгэн дүр “Хатан хаан - Хун” зургаас авчээ. Энэ гурван зураач орчин цагийн Цасан охиныг тодотгон гаргасан. Тэр нь анхаарал халамж шаардлагатай ойн үлгэрийн охин, эсвэл нөхрөө эрж хайсан гялалзсан кокошниктай, торго хоргой болсон сүйт бүсгүй ажээ. Зөвлөлтийн бүх цагийн эсвэл Зөвлөлтийн дараах үеийн цасан охины зураг урлал энэ хоёр дүрээр л явж байгаа. Манайд ч ялгаагүй тэр дүрээр зөвхөн хувцас нь үндэсний болсноор ялгаатай цасан охин байгаа.

Өвлийн өвгөний ач хүү

ХХ зуунд Цасан охины хувьд ямар нэгэн тулгагдсан тусгай үүрэг байсангүй. Өвлийн өвгөн Германаас шуудангийн ил захидал тарахтай хамт орж иржээ. Өвгөн нь хуучин он, хүү нь шинэ ирж буй оныг төлөөлж байлаа.

Өвлийн өвгөн хүүгийн хамт шинэ жилийн ёслол дээр

Өвгөнд улаан буюу цагаан шуба өмсгөж, хүүг цэнхэр костюмаар гоёдог байв. Энэ хоёр дараа нь шинэ оны баярын уламжлалд нөлөөлөн баярын гол дүрүүдийн хувцасны өнгийг тодорхойлж өгчээ.

Улаан Орос 1937 онд шинэ оны хоригийг авсныхаа дараа анх удаа Өвлийн өвгөний ач охин болгон үлгэрийн Снегурочка бүсгүйг гаргаж иржээ. Үүнээс өмнө шинэ жилийг шашны зан үйл хэмээн хориглосон байлаа. Зөвлөлтөд яагаад ч таарахгүй байж л дээ. Тэр нь манайд мөн л хуулагдсаар өнөөг хүрчээ.

Холбооны ордны анхны албан ёсны ёлка дээр Өвлийн өвгөнийг цэнхэр хувцастай охин дагалдан гарч ирсэн байв. Түүний зохиолыг хэн бичсэнийг оросууд өөрсдөө одоо хүртэл мэдээгүй явна. Манай харшийн анхны шинэ жилүүдийг хэн бэлтгэсэн нь мөн адил таавар байх. Оросын тэр анхны баяр дээр Островскийн үлгэрээс хазайж, Снегурочка охиныг нь ач охин болгожээ.

Кремлийн шинэ оны наадам. Москва, 1954 он

Өнгөрч байгаа ба ирж буй онуудыг өвгөн ба хүүгээр төлөөлүүлэх дүрслэлийн Европ уламжлалын ул мөр үлдсэн байв. Эдгээр дүрүүд ихээхэн амжилттайгаар хуваарилагдсан ба бид Өвлийн өвгөн гэхээр өнөөг хүртэл сүрлэг бүдүүн дуутай хөтлөгч, харин цасан охин нь түүнийг хүүхдүүдтэй холбож өгдөг гэж “яс цусандаа” шингээсэн. Өнөөдөр ч цасан охин хоёр хувилбараар хувцасласан байгаа. Эхэнд нь малгайтай үсэн эмжээртэй дээл, эсвэл даашинз ба титэмтэй байх бөгөөд тэр нь нь мөнгөлөг цэнхэр гэсэн байнгын өнгөтэй.

“Снегурочка” кинонд

Кинематограф ч бас энэ дүрийг бариад авлаа. 1950-иад оноос эхлээд Островскийн үлгэрээр наад зах нь таван кино хийгээд дараа нь Цасан охин  зурмал кино руу шилжив. Үзэл суртлаас болоод зөвлөлтийн Снегурочка хоргой, алт, сувдаар гоёж болохгүй байлаа. Зөвлөлтийн зурмал киноны уянгын баатруудын адил түүний гоёл нь даруухан байх ёстой гэсэн номлолтой.

Шинэ жилийн ил захидлуудаас бүрэлдсэн гоёл Москвагийн Улсын их дэлгүүрт. Өнгөрсөн зууны жараад онууд.

Дүр нь зургаас зурагт шилждэг ба Цасан охин үргэлж л элдэв чимэггүй даруухан ягаан эсвэл цэнхэр сарафан өмссөн байдаг. Орос тариачдын хурц тодруун чимэглэл ба баячуудынх нь тансаг костюмаас татгалзаад эхэлсэн үеэр энэ дундыг барьсан ардын найрал дууны стилийн гоёл тайзнаа гарч ирсэн ажээ. Тэр он жилүүдэд орос хувцас нь “хамтралынх”, үлгэрийн бүх баатрууд нь сайн санааны баатруудаас гадна бага зэргийн хамтралч, тэргүүний ажилтан байх ёстой болсон юм.

Тийм олон янзын Цасан охид

Өнөөдөр Цасан охин Өвлийн өвгөн, Санта-Клаус шиг  шинэ оны баярын чухал зүйлийн нэг болсон. Хэдхэн хоногийн өмнөхөн дэлхийн ихэнх оронд тэмдэглэгдсэн шинэ оны баярын хамгийн хамгийн Цасан охид ямар байсныг эндээс хараарай.

Католикийн Зул сарыг Сиднейд тэмдэглэж байгаа жуулчин бүсгүй
Нью-Йоркийн Rockettes гэдэг бүжгийн хамтлагийн бүсгүйчүүд
Өмнөд Солонгосын цасан охид дайверууд аквариумд ер бусын шоу зохион байгуулав
Москвагийн Манежийн талбайд “Зул сарын аялал” наадам боллоо
Өндөр уулын BoogelWoogel-2018 наадмын цасан охин Сочийн  "Роза Хутор" цанын баазад
Канкан бүжиглэж буй Сант-Клаус ба Rockettes хамтлагийн бүжигчин цасан охид
​​​​​​Орос Снегурочка
Ливаны усан цанын клубынхан шинэ оны үзүүлбэрээр
Москвад болсон цасан охидын парад дээр
Чилийн цасан охид Сантьягийн төв зах дээр
Америкийн хөлбөмбөгийн "Далласын ковбои" клубын хөгжөөн дэмжигчид NFL-ийн тоглолтыг дэмжиж байгаа нь
Унгар модель Барбара Палвин "Victoria`s Secret" загьарын шоун дээр
Францын Ницце хотын цасан охид

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны станц ирэх 10 дугаар сард ашиглалтад орно Уржигдар 19 цаг 23 мин Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллана Уржигдар 19 цаг 21 мин Ирэх оны төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн байр суурийг тусгана Уржигдар 19 цаг 17 мин Нефтийн үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд цэгтээ хүрч, 126 доллароос давлаа Уржигдар 19 цаг 16 мин Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна Уржигдар 19 цаг 06 мин Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаанд түүхэн амжилт гаргалаа Уржигдар 18 цаг 58 мин Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарлалтаас чөлөөлнө Уржигдар 15 цаг 27 мин Монгол Улсын 2027-2029 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 27 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагуудтай уулзлаа Уржигдар 15 цаг 26 мин МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Уржигдар 15 цаг 25 мин Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан ёсоор баталгаажууллаа Уржигдар 15 цаг 24 мин Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалт 95 хувьтай байна Уржигдар 15 цаг 21 мин Тавдугаар сарын 02-04-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байж, дулаарна Уржигдар 15 цаг 19 мин Ханын материал орчимд 3000 айлын орон сууц барих төсөл хэрэгжинэ Уржигдар 13 цаг 35 мин Улаанбаатар марафоны бүртгэл өнөөдөр 17:00 цагт хаагдана Уржигдар 13 цаг 34 мин Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлах тогтоолын төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 13 цаг 34 мин "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026" арга хэмжээ орон даяар болно Уржигдар 13 цаг 33 мин “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хаврын мод тариалалт маргааш эхэлнэ Уржигдар 13 цаг 30 мин Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНХАУ-ын Цинхуа их сургуультай хамтран ажиллах тохиролцоонд гарын үсэг зурлаа Уржигдар 13 цаг 29 мин “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдааны их насны түрүү тодорлоо Уржигдар 13 цаг 28 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Бурхан Харвард руу нүүв Монгол Улс Буриад руу 5000 тонн мах экспортлох боломжтойг он... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул... Д.Ганбат: Ер нь авлига, хулгай, албан тушаалын асуудалд барь... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан...
Top