x

Д.Баярхүү: БНХАУ, АНУ-ын худалдааны дайн ойлголтод хүрч, маргаанаа харилцан хүндэтгэх зарчмаар шийдвэрлэлээ

Та “Их 20”-ын уулзалтын үр дүнг яаж харж байгаа вэ?

Судлаачийн хувьд би нэг илүү үг дуугарчихъя. Эхлээд нэр томъёогоо цэгцлэх хэрэгтэй. Манайхан хэрэв орос хэлээр мэдээлэл авч байгаа бол оросын сайтуудад Большая двадцатка гэж нэрлэсниймонгол орчуулга “Их 20” гээд яваад байна. Энэ бол буруу.Англиараа бол G20буюу “20-ийн бүлэг”,бүр үгчибэл The Group of Twenty, major advanced and emerging economies – “Тэргүүлэх ба шинээр цэцэглэсэн эдийн засаг бүхий 20-ийн бүлэг” гэсэн нэр байгаа шүү дээ. Тэгэхлээр англи хэлэнд “их” (great) гэсэн үг ороогүй бол дэлхийн жишгийг дагаж “20-ийн бүлэг”, эсвэл шууд “G20” хэмээн хэвшүүлэх хэрэгтэй байх. Economies–гэсэн нь “эдийн засгууд” гэж бууна. Тэгэхлээр энд тусгаар тогтносон аль нэгулс орнуудыг нэрлэсэн бус, тэдгээрийн хөгжсөн эдийн засгийг нэрлэж, эдийн засгаар нь гишүүнчлэл болгож байна гэсэн үг болно. Үр дүн асууж байгаа бол хариулт нь маргаантай. 

Яагаад?

G20-ийн орнууд нь дэлхийн ДНБ-ий 85 хувийг бүтээж, дэлхийн худалдааны 75 хувийг эрхэлж, дэлхийн хүн амын 3/2 нь аж төрдөг гэдгээрээ ихээхэн нөлөөтэй ба үүрэгтэй. Тэгэхлээр үр дүн гэж Та асууж байгаа бол дэлхийд хамгийн нөлөө бүхий энэ бүлгээс дэлхийд хэрхэн эерэгээр нөлөөлөх вэ гэдгийг асуусан хэрэг байх. Тийм үү?

Тийм ээ, Таны хэлсэн утгаар асуулаа?

Үр дүн гэдэг нь яг одоо мэдрэгдээд хэрэгжчихдэг юм биш. G20 бол өөрөө 19 улсын Засгийн газрууд, төв банкууд, дээр нь Европын Холбооны төлөөлөлтэй албан бус клуб. Дээр нь ОУВС, ДХБ, Дэлхийн Банк, НҮБ энэ клубт уригддаг. G20 нь дээд түвшний уулзалтуудаа төлөвлөж хийдэггүй, хямралын үед хямралын эсрэг асуудлаар яаралтай цугларч хуралддаг учраас үйл ажиллагаа нь тогтмолжоогүй. Ерөнхийдөө дэлхийд эдийн засгийн хямрал нүүрлүүлчихгүй байх талаар ярилцдаг, хэлэлцдэг, байр сууриа илэрхийлдэг энэ клубээс заавал хэрэгжүүлэх тогтоол шийдвэр, мөрийн хөтөлбөр гардаггүй учраас шууд үр дүн хүлээх шаардлагагүй юм. Гэхдээ энэ удаагийн XIII уулзалтаараа G20-ийн удирдагчид 6 гол сэдэв хөндөж ярилцлаа. Үүнд дэлхийн эдийн засаг, худалдаа ба хөрөнгө оруулалт, дижитал эдийн засаг, тогтвортой хөгжил, дэд бүтэц, цаг уурын өөрчлөлт гэхчлэн. Дэлхий дахинд дэгдээд буй худалдааны дайн, олон талт худалдааны тогтолцоо, түүнд реформ хийх зэрэг асуудал хөндсөн нь чухал ач холбогдолтой. Худалдаа тойрсон сэдвээр маргаанаа нэг тийш болгоход түлхэц үзүүлэх магадлалтай. Ирээдүй цаг дээр авч үзвэл.

АНУ болон БНХАУ-ын харилцаа сайжирсан гэх яриа байна. Энэ үнэн үү?

Америк-Хятадын харилцаа бүр муудчихсан юм биш шүү дээ. Худалдаан дээр зөрчил үүсээд тэр нь даамжирчихсан. Гэхдээ Буэнос Айресд БНХАУ-ын дарга Си Жиньпинийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп оройн зоогт урьж, уулзалт хийж байна лээ. Америк-Хятадын харилцаа, хамтын ашиг сонирхол бүхий олон улсын асуудлаар санал бодлоо солилцож, нийтлэг ойлголтод хүрлээ, маргаанаа харилцан хүндэтгэх зарчмаар шийдвэрлэх, харилцаагаа тогтвортой хөгжүүлэхээр хоёр тал санал нэгдлээ гэсэн мэдээ явж байсныг бодохул Таны асуулт хариултаа авчихаж байгаа болов уу. Хятадын удирдагч АНУ-ын Төрийн тэргүүнд их л эелдэг уриалгахан хандаж, “Дэлхийнэнх тайван, хөгжил цэцэглэлтэд Хятад, АНУ хоёр чухал үүрэг гүйцэтгэдэг. Хоёр орны харилцаа эерэг байх нь хоёр ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэх төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэл тийм байна. Хамтын ажиллагаа бол хоёр талын хамгийн зөв сонголт мөн. Иймд харилцааныхаа хөгжлийн чиг хандлагыг хоёр тал эерэг болгож, хоёр орны харилцааны урт хугацааны, тогтвортой хөгжлийг урагшлуулан, хоёр ард түмэн, дэлхий нийтэд үр өгөөжийг нь хүртээх хэрэгтэй” гэж мэдэгдлээ. 

Хариуд нь ноён Д.Трамп юу гэж хэлсэн нь бас сонин. Тэрээр “Америк, Хятадын харилцаа онцгой чухал юм. Манай хоёр орон дэлхийн хамгийн нөлөөтэй улсууд. Эерэг харилцаа, хамтын ажиллагаа нь хоёр улс болон дэлхий нийтэд ашигтай” гээд оршиж буй асуудлаар идэвхтэй зөвшилцөх, маргаанаа хоёр талд аль алинд нь ашигтай хувилбараар шийдэхийг хүсч байна гэсэн байна. Хятадын дарга G20-ийн уулзалтын хуралд үг хэлэхдээ 4 зүйлт санаачилга гэдгээ дэвшүүлсэн. Үүнд 1) нээлттэй хамтын ажиллагааг баримтална, олон талт худалдааны механизмыг хамгаална, 2) түншлэлийн үзэл санааг баримтална, макро бодлогын зохицуулалтаа эрчимжүүлнэ, 3) инновацад суурилсан эдийн засгийн өсөлтийг сэлбэх тийм нөөц хүчийг дайчилна, 4) бүх нийтэд хүртээмжтэйгээр хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэж, дэлхийн багтаамжтай хөгжлийг ахиулна гэжээ. Тэгэхлээр энэхүү 4 зүйлт санаачилга нь Хятад ба гадаад улс орнуудын хамтын ажиллагаанд мөрдлөг болон хэрэгжинэ хэмээн ойлгож болох байх.

АНУ-БНХАУ-ын худалдааны харилцааг юу гэж үзсэн бол?

Худалдаа-эдийн засгийн асуудлаар харилцан буулт хийх зам руу орох болов уу гэж үзэхээр мэдэгдэл хийцгээсэн байна. Си Жиньпин “Хятад, Америк хоёр улс дэлхийн хамгийн том эдийн засгууд. Худалдаа, эдийн засгийн маш нягт харилцаа, харилцан хамааралтай хөгжиж ирсэн. Энэ салбарт маргаан байх нь мэдээж хэрэг. Харин бид харилцан хүндэтгэх, эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмаар асуудлаа шийдэх хэрэгтэй” хэмээн тэмдэглэлээ. “Хоёр орны Төрийн тэргүүн нар Хятад, Америкийн худалдаа, эдийн засгийн асуудлаар нэн амжилттай яриа хэлэлцээ өрнүүллээ” гэж хятадын албан ёсны сайтуудад бичсэнийг үзвэл харилцан буулт хийсэн ба эвлэрэх талаар урагш ахисан ч юм шиг сэтгэгдэл төрлөө. Юу гэвэл дахин гаалийн нэмэлт татвар ногдуулахгүй байх талаар хоёр удирдагч нийтлэг ойлголтод хүрч, урьд ньхоёр талтаа тулгаж байсан гаалийн бүх нэмэлт татвараа хүчингүй болгох шийдэлд хүрчээ. Ингэснээр худалдааны дайн нь намжих, эсвэл бүр зогсох үр дүнд ч хүрэхээр болж байна. Харин үүнийг худалдааны дайнд Хятад ялагдлаа гэх утгаар оросын нэг сайтад бичсэн харагдана лээ. Хятад ялагдлаа гэх утгаар сайтуудад их шуугих байх. АНУ-аас хөдөө аж ахуй, эрчим хүч, аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн худалдан авах хэлбэрээр Вашингтоноос гомдоллоод байдаг тэрхүү худалдааны дисбалансыг арилгая хэмээн Хятадын тал зөвшөөрснийг ялагдал гэж дүгнэх нь арай эртдэнэ. 

Дисбаланс гэдэг нь худалдааны алдагдал.Хятад нь АНУ-аас импортолдогоосоо гурав дахин ихийг экспортолж байгааг нь хэлээд байх шиг. Гол нь америкийн фермерүүд ажилгүйдчихлээ хэмээн Трамп хэрүүл өдсөний дагуу худалдааны хэлэлцээрт заагдаагүй тохиролцоогүй баахан бараа бүтээгдэхүүн авах болж байгааг нь ялагдал гэж сүржигнэсэн байх. Хариуд нь АНУ ямар буулт хийв? Хятадаас оруулах бараандаа 10-25 хувийн татвар тавьсан байсныг 2019 оны эхний өдрөөс хэрэгжүүлэхгүй, хойшлуулж байх шиг байна. Арван хувь гэдгээ $200 тэрбумын хятадын бараанд 90 хоног хүчинтэй үйлчлүүлэх, Хятад нь америкийн автомашинд 40 хувийн гаалийн татвар тавьснаа багасгах,тэр хооронд хоёр улс худалдааны бүрэн хэлэлцээрээ байгуулсан байх тийм нөхцөлтэйгээр тохиролцох шиг боллоо. 

Энэ нь манайд ямар ашигтай вэ?

Энэ хоёр гүрэн эв найртай байж, хамтран ажиллаж, ашиг орлогоо дэлхий нийтэд хүртээж байх нь мэдээж чухал. Дээр Хятадын удирдагч “Дэлхий нийтэд үр өгөөжийг нь хүртээх хэрэгтэй” гээд тэмдэглэсэн байгааг би их том утгаар эшлэмээр байна. Мэдээж манай улс ашиг хүртэж таарна. 

ОХУ болон АНУ-ын  харилцааны талаар?

G20-ийн энэ удаагийн XIII уулзалт Орос-Америкийн харилцаанд ямар ч дэвшил авчирсангүй гэж ойлгогдож байна. Хоёр улсын удирдагч уулзана хэмээн тохиролцоод бэлтгэж байтал тэр нь АНУ-ын талаас гэнэт цуцлагдсан. Орос-Украины харилцааны хямрал, тухайлбал Керчийн хоолойд тохиосон мөргөлдөөн энэ уулзалтыг цуцлуулчихлаа. Үнэндээ маш ноцтой ийм хэрэг явдлын дараахан G20-ийн уулзалт тохиосон, хэрэв оросын тал украины олзлогдсон усан цэргүүд, байлдааны хөлгүүдийг суллачихсан бол Оросын эсрэг тэгтлээ хийрхсэн уур амьсгалд уулзалдахгүй байсан гэдэг утгаар өрнөдийн судлаач, ажиглагч, сайтууд дуу нэгтэй ярьж бичиж байна. АНУ-ын Сенатын тогтоол, G7-гийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын мэдэгдэл гарснаас үзвэл Оросыг эзлэн түрэмгийлэгч гэдэг өнцгөөс өрнөдийнхөн харсаар байгаа бололтой. Орос-Украины зөрчил болгон дээр Оросыг буруутгадаг хэвээрээ байх шиг байна. 

Харин Владимир Путин амжаад Турк, Япон, Хятадын удирдагч болон Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайжтай уулзлаа. Мөн Меркель, Макрон нартай Керчийн хоолойн хэрэг явдлыг тайлбарлах зорилгоор уулзлаа гэсэн мэдээ явж байсан. Орос-Америкийн харилцааг сайжиртал оросууд тэвчээртэй хүлээж чадна хэмээн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэж байна. Мөн Путины зөвлөх Юрий Ушаков хоёр улсын хоёр удирдагчийн дараагийн уулзалтыг магадлалтай гэдгээр хэвлэлд нэрлэсэн байна билээ. Тэр нь 2019 оны 6 дугаар сард Японы Осака хотод зохиогдох G20-ийн дараагийн уулзалтаар болов уу хэмээн «Россия-1» ТВ-ийн сувгаар ярьж байхыг би сонссон.

Худалдааны дайн манайд ямар ашигтай вэ? АНУ, БНХАУ-ын худалдаа сайжрахад ган үйлдвэрлэх байх. Манайхаас нүүрс авах болов уу?

Худалдааны дайнаас ашиг хүртэнэ гэдгийг би хэлж мэдэхгүй байна. Манай улс бол худалдааны том бодлоготой улс биш шүү дээ. Энэ асуултыг Хятадтай холбогдуулж тавьж байх шиг байна. Экспортынхоо хэмжээгээр БНХАУ дэлхийд нэгдүгээрт явдаг. Валютын орлогынх нь 80 хувь экспортоос ордог гэхлээр энэ улс яалт ч үгүй “худалдаачин улс” болж таарна. Дэлхийн 182 улстай худалдааны харилцаатай, тэдгээрийн 80-тай нь Засгийн газар хоорондын худалдааны хэлэлцээр, протоколтой. 120 гаруй улсынх нь худалдааны гол түнш. Тэгэхдээ Хятадын хувьд худалдааны гол түнш нь АНУ, Япон, Өрнөд Европ буюу нийт гадаад худалдааны эргэлтийн 55 хувь тэдэнд ногдоно. Тэр 55 хувийн босгыг Орос ч давахгүй байгааг бод доо. 

Тэгэхлээр Монгол маань ямар дойл, хувьтай Хятадын гадаад худалдаанд тооцогддог бол гэх харуусал надад төрдөг юм. Би юу хэлэх гээд байна вэ гэвэл Хятадаас бараа бүтээгдэхүүн оруулж, агуулах дүүргэх, хариуд нь нүүрс ухаж гаргаад Хятад руу машинаар зөөхөөс өөр экспорт эрхлэхгүй байгаагаа л бид өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Tөсвийн орлогынхоо дийлэнхийг уул уурхайн салбарын экспортоор бүрдүүлдэг, тэр нь нийт экспортынхоо 90 хувь болдог, тэр 90 хувь дотор угаагаагүй, шороотойгоо ачигдан газраар тээвэрлэгдэн очдог түүхий нүүрс чухал байр эзэлдэг, бид түүнд нь шүтэж амьдардаг, энэ байдлаа л нэн даруй өөрчлөх хэрэгтэй. Хятадын асар том зах зээл, худалдан авах чадварыг овжиноор олж харж ашиглаад байхад л хөл дээрээ тун эрчимтэй босчих хувилбар миний нүднээ буудаг юм. 

baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж, өөд болжээ 2 цаг 2 мин АНУ амласан зэвсгийн хангамжаа Украинд явуулж эхэлжээ 2 цаг 15 мин Сагсан бөмбөгийн 3х3-ын олимпын эрх олгох тэмцээн маргааш эхэлнэ 2 цаг 47 мин “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ 3 цаг 12 мин Эрэлт буурч Европын томоохон автомашин үйлвэрлэгчид хүнд цохилттой учрав 3 цаг 50 мин "Оюун ухаан"-ы Х.Хатанбаатар Азийн покерийн аваргад хүч сорьж байна 4 цаг 30 мин "Тавантолгой түлш" компанийн Зүүн үйлдвэр бие даасан халаалтын системтэй болно 4 цаг 47 мин БНСУ “AUKUS” түншлэлд нэгдэх боломжийг хэлэлцжээ 5 цаг 11 мин БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг визтэй болгоно гэх худал мэдээлэлд автахгүй байхыг анхааруулав 5 цаг 40 мин Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн үгэндээ хүрээсэй билээ 6 цаг 7 мин Л.Чинбатад "худал мэдээлэл тараасан" хэргээр зорчих эрх хязгаарлах ял оногдуулав 6 цаг 54 мин Б.Жавхлан: Хуримтлалын санд төвлөрөх 500 тэрбумаар 10.000 айлд ипотекийн зээл олгоно 7 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан 7 цаг 24 мин Улсын хэмжээнд лавлагаа шатлалын төвүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг зөөврийн компьютероор хангаж байна 21 цаг 5 мин Ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байна 21 цаг 53 мин Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцжээ 22 цаг 55 мин “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 23 цаг 52 мин Хуурамч баримтаар НӨАТ-ын 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан бүлэг этгээдээр хохирлыг төлүүлэхээр болжээ Өчигдөр 15 цаг 15 мин Н.Учрал: Монгол Улсад долоо хоногт 77,000 кибер халдлага гарч байна Өчигдөр 15 цаг 13 мин "Т.Чимгээгийн нэхэмжилсэн 48 тэрбум төгрөгийг төрөөс төлөх шаардлагатай" гэв Өчигдөр 14 цаг 56 мин
iИх уншсан
Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ? Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Фран... Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Ираныг шаналган Израиль руу аврал эрэв З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м... ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн т... Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил...
Top