x

С.Молор-Эрдэнэ: Ёс суртахууны суурь байхгүй учраас бид үргэлж бие биетэйгээ дайсагнаж, нэгнээ хохироодог

Философич С.Молор-Эрдэнэтэй монголчуудын ёс суртахууны талаар ярилцлаа.

-Монголчууд хөгжихгүй. Учир нь хөгжил дэвшлийг бий болгодог ёс суртахуун тэдэнд байхгүй гэж Монгол судлаач Кимура Аяако хэлсэн байдаг. Та үүнийг ямар өнцгөөс харж байна вэ?

-Бидний өнцгөөс ёс суртахуун гэдэг гадаадын ойлголт юм. Социализмын үед ёс суртахуун гэж шууд орчуулсан. Зарим хүмүүс сүүлийн үед монголчууд моралын элэгдэлд орсон гэж ярьдаг болжээ. Энэ нь нэг ёсондоо бид ёс суртахууныг тоохоо больсон гэсэн үг. Ёс суртахуун бол нийгэмд заавал хэвших ёстой зан үйл, хувь хүний ааш, харилцааны соёлыг агуулдаг. Бие биедээ аль болох туслахыг хичээ. Нэгнээ хайрлаж, хүндэтгэлтэй ханд. Бүр цаашилбал, ёс суртахуунтай байна гэдэг биеэ зөв авч явахын нэр юм. Хүнийг нийгэмд болон бусдад саад болохгүй, хэн нэгнийг хохироохгүйгээр биеэ зөв авч яв гэсэн иж бүрэн дүрэм, уламжлал, онол, философи. Шашин бол тэр чигээрээ ёс суртахуун. Хулгай хийж, худлаа ярьж, бусдыг хорлож болохгүй гэх мэтчилэн сургадаг. Харин нийгэмд үүнээс илүү ёс суртахуун хэрэгтэй. Цаг барих, нэгнээ хүндлэх, мэнд мэдэх, хүний хүүхдэд ч гэсэн өөрийн хүүхэд мэт хандах гээд энэ бүгд өөрөө ёс суртахууны сургаал, онол шүү дээ.

-Японд энэ бүхэн тогтчихсон байдаг учраас Кимура Аяако биднийг ингэж хэлсэн үү?

-Энэ бүхэн Японд мэдээжийн зүйл болчихсон байхгүй юу. Хүн болж төрсөн цагаасаа үүнд суралцсан. Энэ нь цаашаагаа улс орон хөгжиж, хүмүүс хоорондоо хамтран ажиллаж, эвтэй нартай, амар тайван амьдрахад гол суурь болдог. Манайд ёс суртахууны суурь байхгүй учраас бид үргэлж бие биетэйгээ дайсагнадаг, нэгнээ хохироодог, мэхэлдэг, харддаг

Монголчууд дандаа ашиг харж хүнтэй харилцдаг. Эсвэл миний хүүхдүүд л сайн яваа бол бусдын хүүхэд яадаг юм гэх үзэл сурталтай болчихсон. Айлын хүүхэд айхтар юм аа ч гэх шиг. Энэ бүхэн дандаа хүмүүсийг бие биетэйгээ дайсагнуулахад хүргэдэг юм. Ийм ёс суртахуунгүй сэтгэлгээ, үйлдэл эргээд улс орон хөгжихөд саад тотгор болдог. Мундаг, баян хүн болоорой гэх мэтчилэн хүүхдүүддээ заваан юм заахаа болих хэрэгтэй. Мундаг болно гэдэг чинь бусдыг баллана гэсэн үг шүү дээ. Сүүлийн үед хүмүүс надад ямар ашигтай юм гэж ярих болжээ. Уг нь бол бид хоёрт хоёуланд нь ямар ашигтай юм бэ гэж ярих ёстой шүү дээ. Гэтэл ганцхан надад гээд дайраад байх юм. Бас би ээждээ л хайртай гэж бархирдгаа болимоор байна. Түүний оронд энэ ертөнцийн бүх ээжүүдэд хайртай гэвэл энэ ёс суртахуун болно.

Хэний ч ээж, эмээг ялгаж үзэхгүйгээр хүндэлж, хайрлах хэрэгтэй. Энэ чинь ёс суртахууны суурь ойлголт. Харамсалтай нь Монголд энэ талаар ерөнхий боловсролын сургууль, Их, дээд сургуульд заадаггүй. Гэр бүл дотор бүр ч заадаггүй. Бид ёс суртахуунгүй ард түмэн. Ёс суртахуун гэж хоёр өгүүлбэр фэйсбүүк дээр шейрлэхээ их юманд боддог өчүүхэн хүмүүс. Үнэндээ энэ бол ямар ч улс оронд байдаг энгийн зүйл. Тиймээс л Аяако гэх энэ япон эмэгтэй Монголын нийгэмд ирээд үзэж, хараагүй зүйлээ хараад бууж өгөөд буцсан хэрэг. Бууж өгсөн шалтгаан нь тодорхой байна. Монголчууд наад захын ёс суртахуунгүй байсан. Энэ нь бидний одоог хүртэл хөгжөөгүй шалтгаан байхгүй юу. Японы судлаач үүнийг олж харсан юм. Түүнийгээ хоёр өгүүлбэр болгоод бидэнд хандаж бичсэн байна.

-Манай оронд ёс суртахууны хөгжил үнэхээр алга уу?

-Манайд ёс суртахуун ямар ч практик хэрэгжилтгүй зүйр цэцэн үг болтлоо хөгжсөн. Ёс суртахууны тухай жаахан, жаахан зүйр үг зохиож бичсэнээ их юманд тооцдог. Амьддаа бие биеэ хайрлая гэсэн мөртлөө буруу хараад л хорлодог биз дээ. Бидний ганц чаддаг зүйл нь фэйсбүүк дээр цэцэрхэх боллоо. Угтаа энэ бүхний цаана ёс суртахуун яваад байгаа юм. Бид ёс суртахуун гэж хичээл үздэггүй болохоороо энэ үгнүүдийг чухал, үнэ цэнэтэй гэж ойлгоод байгаа юм. Бусад оронд мэдээжийн зүйл болчихсон.

Гадаад улсад бол хүн төрсөн л бол амьдралынхаа туршид баримтлах ёстой зүйл гэж хүүхдүүддээ цэцэрлэгээс нь зааж эхэлдэг. Харин манайд цэцэрлэгээс нь гар утсаа өгч саатуулдаг. Эцэг эхчүүд хүүхдэдээ юу ч заахгүй. Заадаг юм нь хүнээс дор орж болохгүй, бусад хүүхдүүдийг “будаа” болгох гэх мэт. Зарим нь хүүхдээ яах гэж хүнд мөнгө зээлүүлсэн юм, одоо буцааж авч чадахгүй гэж загнаж байх жишээтэй. Бидний амьдрал хүүхэд наснаасаа л зэвүүн болж эхэлж байна шүү дээ. Ээж, аав нь хүүхдээ зуудаг нохой шиг болгож байгаа юм. Хэнд ч тусалж болохгүй.

-Өнөөдрийн Монголын нийгэм ямар байна вэ?

-Ерөөсөө нэг нэгэндээ өчүүхэн ч итгэдэггүй бөгөөд хүнд туслахаас айдаг хүмүүсээр дүүрэн ийм нийгэм. Дээр нь галзуу, солиотой юм шиг бие биеэ магтан дуулна. Монгол эр хүнийг, эсвэл эмэгтэйчүүдээ магтан дуулъя гээд орилолдоод байдаг. Энэ бүгдийг Япон хүн уншаад, сонсоод бөөлжис нь цутгаж байгаа юм. Бүр огиод нутаг буцсан. Үнэндээ бид ямар ч ёс суртахуунгүй, нэг нэгэндээ дандаа гай болдог хүмүүс. Арай илүү яваа найздаа урмын үг хэлээд дэмжихийн оронд хардаж, сэрдэж атаархдаг. Уг нь атаархал зөвхөн хүүхэд насанд байдаг зүйл. Насанд хүрсэн хүн хэзээ ч атаархдаггүй. Харин өгөөмөр байдаг.Өгөөмөр байна гэдэг чинь асар том ёс суртахуун. Ийм хүмүүсээс бүтсэн нийгэм, улс орон шууд хөгждөг. Учир нь хүмүүс бие биедээ итгэж хамтран ажиллахад ямар ч ажил үр бүтээлтэй байдаг юм.

Аливаа өндөр хөгжилтэй, ёс суртахуунтай улс орны иргэд хариуцлагаа бүрэн ухамсарласан байдаг. Гэтэл бид үүрэг хариуцлага бус дандаа эрх ярьдаг. Тэгвэл үүрэг гэж юу юм бэ. Үүнийг бид хэзээ биелүүлэх вэ. Чи ямар ч ажил, албан тушаалд очсон хариуцлагаа мартаж болохгүй шүү гэдэг чинь үүрэг. Гэтэл бүх хүн үүрэг, хариуцлагаас зугтаж амьдарч байна шүү дээ. Тэгээд ямар ч хамаагүй аргаар дээшээ гараад баяжих ёстой гэсэн аймшигтай сэтгэхүйтэй. Ямар ч хамаагүй нам бараадчихвал мөнгөтэй золгоод амьдрал дээшилнэ гэх утгагүй ойлголттой болчихсон. Нийгэм бол улс төрөөс ангид, өөрийн жамаараа цэвэрших ёстой. Энэ юу гэсэн үг вэ гэвэл цалингаараа амьдардаг энгийн иргэд улс төрөөс ангид сайхан амьдрахыг хэлж байгаа юм. Улс төр, нам гэдэг биднийг сайхан амьдралд хүргэх шат биш.

-Ер нь бид яавал илүү хөгжих вэ?

-Ямар ч хөгжил дэвшлийн суурь нь ёс суртахуун байдаг. Аяако хүртэл хэлсэн. Тиймээс бид ёс суртахуунтай болох хэрэгтэй. Үндсэн хуулиасаа эхэлнэ. Монгол Улсын Үндсэн хууль ёс суртахуунаар эхлэх ёстой. Монгол хүний дээдлэх хамгийн дээд үнэт зүйл бол ёс суртахуун. Үүнийг зөрчсөн хүн хариуцлага хүлээнэ гэж зааж өг.Тэгээд энэ Үндсэн хуулийн тусгал бусад бүх хуулиуд руугаа биелэгдээд, хэрэгжээд явчихна. Мөн хүүхдүүдэд нэгдүгээр ангиас нь ёс суртахууны хичээл орвол илүү үр дүнтэй. Учир нь хүн бичиг үсэг сурахаасаа өмнө ёс суртахуунтай болох хэрэгтэй. Тэгвэл бичиг үсэг, тоо хурдан сурна.

Хамгийн гол нь ёс суртахуунтай болчихвол хэн ч хувиа бодохгүй. Бусдыгаа хайрлаж, хүндэлж сурна. Ганцаараа биш, ангиараа сайн сурахыг хүсдэг болно. Нэгнээсээ илүү гарах гэж хичээхээс илүү хамтран ажиллахыг илүүд үзнэ. Манай залуучууд гадаад явахаараа ёс суртахууныг жаахан ойлгоод ирдэг юм шиг санагддаг. Япон, Герман, Англид алхам тутамд ёс суртахууны асуудал хөндөгддөг шүү дээ. Зарим сүрхий залуучууд эх орондоо ирээд гадаадад үзсэн ёс суртахуунаа хүмүүст хүргэх гээд хэлмэгдэж, хүний ад болох тохиолдлууд бий. Германд амьдарч байгаад ирсэн миний танил залуучууд бий. Тэд Монгол Улсаа хөгжүүлье, бүгд ёс суртахуунтай болох хэрэгтэй гэж яваад түмпэнгээр шидүүлсэн.

-Монголчууд ёс суртахуунтай болж чадахгүй байгаа гол шалтгаан нь юу вэ?

-Маш хатуу эрс тэс цаг агаарыг дийлж гарч ирсэн хүмүүсийн зан чанар, хүмүүжил өөр юм байна. Ерөнхийдөө монголчууд амь гарах гэсэн сэтгэл зүйтэй. Ямар ч үед гялс зугтахад бэлэн явдаг. Баруун тийшээ гүйх гэж байгаа юм шиг дүр үзүүлэнгүүтээ зүүн зүг рүү гүйчихдэг байх жишээтэй. Булан тойроод алга болдог. Юмаа хамж аваад гарахад бэлэн. Маш хурдтай. Хэдэн зуун жил хатуу байгальтай үзэлцсэн энэ сэтгэл зүй техник технологийн эрин үед хэвээрээ байгаа юм. Тиймээс энэ сэтгэлгээ орчин үетэй авцалдахгүй байна шүү дээ. Ийм хүмүүстэй соёлт нийгэм байгуулна гэдэг маш хүнд. Гэхдээ би бол өөрчлөгдөнө гэдэгт бат итгэдэг. Эрт орой хэзээ нэгэн цагт.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (105.112.76.30)
    Альбакерын зээл нь 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000 еврогаас 300,000 евро хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. И-мэйл. albakerloanfirm@gmail.com
    2025 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (197.211.63.168)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (197.211.63.168)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 05 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 18 цаг 4 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 18 цаг 5 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 18 цаг 11 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 18 цаг 13 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 18 цаг 15 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ 21 цаг 28 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав 21 цаг 31 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ 21 цаг 32 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна 21 цаг 32 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа 21 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 21 цаг 35 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ 21 цаг 35 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ 21 цаг 35 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... 21 цаг 36 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ 21 цаг 38 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Өчигдөр 12 цаг 17 мин Польш улс бага сургуулийн сурагчдыг гар утас ашиглахыг хориглоно Өчигдөр 12 цаг 09 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 12 цаг 08 мин Түрээсийн мопед, скүүтерийг өнөөдрөөс түр хугацаанд хориглолоо Өчигдөр 12 цаг 06 мин БНХАУ-ын дарга Ши Жиньпин Умард Солонгост айлчилна Өчигдөр 12 цаг 06 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин г... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Д.Батлут: Алдаа, зөрчил тогтоогдвол хэн ч байсан хариуцлага ...
Top