x

Сэргээн засварлагчдын анхдугаар хурал болов

Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан “Өчигдрөөр ирээдүйг харахуй” сэдэвт сэргээн засварлагчдын анхдугаар бага хурал боллоо. Хурлын үеэр хоёр орны мэргэжилтнүүд соёлын биет өвийн хадгалалт, сэргээн засварлалтын өнөөгийн нөхцөл байдал, хэрэглэж буй технологи, тоног төхөөрөмжийн хэрэглээ, арга зүй, лабораторийн онцлог зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлов.

Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат хурлын үеэр хэлэхдээ “ОХУ бол түүх, археологийн олдворыг сэргээн засварлах арвин туршлагатай улс. Бид музейн үзмэр, уран барилга, хээрийн дурсгалт хөшөөг сэргээн засварлах чиглэлээр хамтран ажиллах боломжтой. Мөн хоёр орны байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан” хэмээн онцоллоо. Хурлын хүрээнд Оросын мэргэжилтнүүд орон нутгаар явж, сэргээн засварлалтын ажлуудтай танилцахаар төлөвлөсөн байна.

ОХУ-ын Соёлын яамны Төрийн хамгаалалттай түүх, соёлын дурсгал хамгаалах газрын орлогч дарга Проценко Денис Сергеевич “Энэхүү хурал нь хоёр орны найрамдлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхам боллоо. Монголын сэргээн засварлалтын төвийн үйл ажиллагаа өндөр түвшинд хүрсэн нь анхаарал татаж байна. Цаашид хоёр орны мэргэжилтнүүд харилцан сургалт, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллана” хэмээн ярилаа.

Хуралд Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төв, ОХУ-ын Соёлын яамны төлөөлөгчид болон салбарын судлаач, мэргэжилтнүүд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо.

Эх сурвалж: Соёлын өвийн үндэсний төв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ 15 цаг 42 мин П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зохион байгуулалтыг нь хувийн хэвшилд өгөх хэрэгтэй 15 цаг 48 мин Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ 16 цаг 40 мин COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ 16 цаг 50 мин СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ? 18 цаг 32 мин Садыр Жапаров 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө 21 цаг 0 мин Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ 21 цаг 10 мин Хуситуудын халдлага эрчимжиж, Йеменд дайн дахин дэгдэх эрсдэл нэмэгджээ 21 цаг 17 мин Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөжүүлж, япон хэлээр хэвлүүлсэн 21 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан 21 цаг 32 мин Шатахууны түгээлт ирэх даваа гаригаас хэвийн болно Уржигдар 16 цаг 57 мин Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав Уржигдар 16 цаг 34 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ Уржигдар 16 цаг 27 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна Уржигдар 16 цаг 19 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана Уржигдар 16 цаг 05 мин Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ Уржигдар 16 цаг 00 мин 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Уржигдар 15 цаг 51 мин Төлбөрийн тэнцлийн урсгал данс 207.2 сая ам.долларын ашигтай гарлаа Уржигдар 15 цаг 43 мин "Төв Азийн III органик форум ба экспо–2026 "-г Улаанбаатарт зохион байгуулна Уржигдар 15 цаг 37 мин ОПЕК: Ирак улсад түүхий нефтийн олборлолт хамгийн ихээр нэмэгдлээ Уржигдар 14 цаг 47 мин
iИх уншсан
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Шатахууны хямрал ба бодит байдал Ормузын хавх Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөл...
Top