x

Л.Оюун-Эрдэнэ ба МАН

Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Лу.ГАНТӨМӨР

Гурван сарын өмнө байх, би ёртой юм шиг хэлж байсан даа. Хамтарсан засгийг хөмрөх хүн нь АН, Лу.Гантөмөр биш ээ. МАН-ынхан өөрсдөө. Идсэн уусандаа хахаж цацаад, гэдсэндээ хөлөө хийлцээд ирэхийн цагт өөрсдөө хоолныхоо ширээг хөмөрнө өө гэж. Яг л тэр ёсоор болов. Л.Оюун-Эрдэнэ, түүний хүү хоёр орлогоо нотолж чадаагүйн төлөө АН, ХҮН хоёр засгаас хөөгдөхөөр болж байх шиг байна. Өчигдөр болсон МАН-ын бүлгийн хурал дээр болсон яриа үүний нотолгоо. Бүлгийнх нь гишүүд "Өргөдлөө өг" гэсэн чинь мань хүн "Өргөдлөө өгөхгүй, оронд АН, ХҮН-ыг засгаас явуулъя" гэсэн тухай...

Эхлээд том хүүгийнхээ хэтийдсэн тансаглал дээр нэг удаа халтирсан Ерөнхий сайдтан жагсаал хийж байгаа залуусыг "ялаанууд" гэж хэлээд хоёр дахиа, өчигдөр бүлгийнхээ хурал дээр "АН, ХҮН хоёрыг засгаас явуулья" гэж хэлээд гурав дахиа халтирав. Ингэж ойр ойрхон, олон удаа дагзаараа савж унаад байвал Л.Оюун-Эрдэнэ байтугай эрүүл хүний толгой ч хэвийн ажиллахгүй. МАН даргын хүүхэд хоолондоо цацсаны төлөө МАН биш, АН, ХҮН хоёр ялыг нь үүрэх нь Монголд л байдаг "соёл" юм даа.

Тэгээд засгаас хөөгдөж буй Л.Гантөмөр, Т.Доржханд хоёрыг л өчигдөр оройжин нийтээрээ элдэвлэх шиг боллоо. Буруутгах ч үндэс алга. Дийлдгээ л зодож, итгэсэндээ туньдаг нь хүний ёс. Яалт ч үгүй өнгөрсөн 10 сарын хугацаанд улс төрд сөрөг хүчин үгүйлэгдсэний, иргэдийн талд зогсох хүч үлдээгүйн илэрхийлэл. Гэхдээ АН-ын сайд нар энэ засагт ажилласан шиг ажилласан. Р.Эрдэнэбүрэн, Ц.Баатархүү, Ж.Батсуурь...

Л.Гантөмөр өөрөө Тэргүүн шадар сайдын хувьд ачааны хүндийг үүрч, хоёр талаас ирэх галыг хааж явсан. Нам дотор нь өөрийг нь огцруулах тухай яриа гарахад хүртэл "Хамтарсан засаг надтай надгүй явна. АН тийм ч чадавхигүй нам биш шүү. Огцруулья гэвэл ганцхан өдрийн ажил" гэж хариулж байсныг санаж л байна. Түүний хувьд Л.Оюун-Эрдэнэ, Лу.Гантөмөр гэдэг хоёр хүний хамтрал биш, хоёр намын баталсан төлөвлөгөө, Засгийн газрын өмнөө тавьсан зорилт нэгдүгээр асуудал байсан. Лу.Гантөмөр, Л.Оюун-Эрдэнэ гэдэг хоёр хүний ялгаа ердөө л энэ.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ ба МАН

Бас нэг хачирхалтай зүйл нь өчигдөр МАН-ын бүлгийн хуралдаанд оролцосн Ерөнхий сайд “Энэ асуудлыг УИХ дээр биш, нам дээр хэлэлцье, намын Бага хурлыг хуралдуулья” гэсэн байна. Эрх биш намын даргын эрх мэдэл байна, яаж ийгээд хар толгойгоо аварна” гэж тооцсон байх л даа. Гэсэн ч энэ нь намын бүлгийн зарим гишүүнд таалагдсангүй. Б.Энхбаяр гишүүн “Таны гэр бүл, үр хүүхэдтэй холбоотой асуудлыг ярьдаг газар нам биш. Өөрийнхөө асуудлыг нийтийн зовлон болгох хэрэггүй" гэжээ. Үнэндээ бол тийм. Гэсэн ч МАН-ын бага хурал хуралдах болсон тухай зарим нэг сайтаар мэдээлээд эхэлсэн.

Одоо яригдаж байгаа асуудал бол Л.Оюун-Эрдэнэ намын дарга байх уу, үгүй юу биш. Орлогоо нотлох уу, огцрох уу гэдэг сонголт. Учир нь Л.Оюун-Эрдэнийн гэр бүлийн орлогыг нотлох, батлах үүргийг МАН хүлээхгүй. Хуулийн байгууллага шалгаад, УИХ хэлэлцээд шийдвэр гаргачих асуудал дээр “Бага хурал хуралдуулна” гэж байгаагаас үзвэл Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн нэгэнт үнэнд гүйцэгдсэн нь тодорхой байна. Тиймээс хэрвээ энэ асуудлыг МАН-ын бага хурал руу оруулбал жинхэнээсээ “нийтийн зовлон” буюу намын асуудал болж хувирна. МАН-ын дарга, Ерөнхий сайд нь иргэдээ “ялаа”-гаар нь дуудсан нь тус намд хангалттай.

Бас нэг зүйлийг баталгаатай хэлье. Өчигдөр болсон бүлгийн хурал дээр нөгөө Тавантолгой, Баялгийн сан, Хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн хөрөнгийг хураах тухай хуулийн төслийн талаар нэг ч удаа яригдаагүй. Зөвхөн Л.Оюун-Эрдэнэ үлдэх үү, үгүй юу, АН, ХҮН-ыг засгаас гаргах тухай л ярьсан. Энэ бол асуудлын бодит өнцөг.

Мэдээж МАН-ын Бага хурлыг хуралдаж болно. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн огцрох, огцрохгүй асуудал шийдэгдсэний дараа, түүнийг АТГ-аар шалгуулаад, УИХ-ын 126 гишүүний өмнө тайлангаа тавьсны дараа. Тэр үед Л.Оюун-Эрдэнэ намын дарга байх эсэх, хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэх эсэх тухай МАН хэлэлцэх ёстой. Процесс нь ийм. Гэтэл хуулийн байгууллага шалгаж байгаа /өөрөө ч шалгуулна гэж амласан/ асуудал дээр МАН-ын Бага хурал, Удирдах зөвлөл хуралдвал юутай адилхан харагдах вэ?

Махны хулгайчийн тухай нэг үлгэр байдаг даа. Шөнө болгон айлын хатавчаар мах хулгайлдаг хулгайчийг барих гээд отож байгаад нэг шөнө тогооныхоо хөөгөөр гарт нь тэмдэг тавиад явуулсан чинь маргааш өглөө нь тэр хотны бүх хүний гар хөөтэй сэрдэг. Нөхөр өглөө болохоос амжаад хотныхоо бүх айлын хүмүүст унтаж байхад нь тэмдэг тавьчихдаг. 

Ингээд харахаар О.Тэмүүлэнг буруутгах ямар ч үндэслэл алга. Үр хүүхэд гэдэг гэрийнхээ хүмүүжлийг л дагаж, эцэг эхийнхээ алхсан мөрөөр алхдаг. Одоо Лондонд бас нэг мань шиг ядарсан амьтдыг “ялаа” болгоод, ханцуйгаар нь гутлаа арчаад явж байхыг үйгүйсгэхгүй. Өөр гэр бүлд төрж, өссөн бол арай илүү бүтээмжтэй хүн болох байсан ч юм билүү...?!

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 15 цаг 16 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 15 цаг 53 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 16 цаг 19 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 16 цаг 30 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 16 цаг 36 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 16 цаг 42 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 16 цаг 47 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 16 цаг 51 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 20 цаг 23 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 20 цаг 26 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 20 цаг 27 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 20 цаг 32 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 20 цаг 35 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 20 цаг 38 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 21 цаг 49 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 22 цаг 43 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top