Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 21-ний Лхагва гарагт нийслэл болон Төв аймгийн зарим хэсэгт цахилгаан хязгаарлах хуваарийг танилцуулж байна. Цахилгаан шугам сүлжээнд төлөвлөгөөт засвар хийхтэй холбогдуулан хэрэглэгчид хэрэглээгээ түр зохицуулахыг анхаарууллаа.
Баянзүрх дүүрэгт
10:30–17:00 цагийн хооронд 6, 18-р хороо, 13-р хорооллын 38-40, Дамдинсүрэнгийн 36Б, Эрэл 40-41, Нарны замын 57, 60, 62, 67, 89, 91, 99, 143, 145, 152, 154, 163, 167-р байр, 255-р цэцэрлэг, 111-р сургууль болон зарим аж ахуйн нэгжүүдийн ойр орчмоор хязгаарлана.
Сүхбаатар дүүрэгт
10:30–17:30 цагийн хооронд 18-р хороо, Бэлхийн 48, 49-р гудамж, Сэлхийн зуслан орчимд цахилгаан хязгаарлана.
Сонгинохайрхан дүүрэгт
09:00–18:00 цагт 21-р хороо, Жаргалант тосгоны Партизан САА, Шархад орчмоор хязгаарлалт хийнэ.
Баянгол дүүрэгт
10:00–17:00 цагт 10-р хороо, Зүүн нарангийн 1-14, Горькийгийн 1-27-р гудамжууд, Хосдалц, Буянт Оюу ХХК-ийн орчимд цахилгаан түр хязгаарлана.
Хан-Уул дүүрэгт
10:30–16:30 цагт 1-р хороо, 19-р хорооллын 18, 20-23, 28-32, 37, 120 мянгат хороолол 10-14, Тангуны 25, АПУ-56, 53, 65-67-р цэцэрлэг, 52-р сургууль болон холбогдох газруудад хязгаарлалт хийнэ.
Налайх дүүрэгт
09:00–12:00 цагт 8-р хороо, Наадам гэр хороолол
13:00–17:00 цагт 7, 8-р хорооны тодорхой байршлуудад хязгаарлалт хийгдэнэ.
Төв аймагт
09:00–18:00 цагт Батсүмбэр, Аргалант сумдын тодорхой газруудад цахилгаан хязгаарлана. Аргалант суманд 11:00–17:00 цагт нэмж хязгаарлалт хийхээр төлөвлөсөн байна.
Тайлбар: Цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох боломжтой тул иргэд холбогдох бүртгэлтэй утсаар дамжуулан мэдээлэл авах боломжтой. Засварын ажлыг тоног төхөөрөмжийг бүрэн хүчдэлгүй болгосны дараа хийдэг тул хүлээцтэй хандахыг холбогдох байгууллагуудаас зөвлөжээ.
Эх сурвалж: Цахилгаан түгээх сүлжээний компаниуд, НЗДТГ