x

Энэ төрийн муу туршилт болгоны бай нь багш нар биш

Гэрэл зургийг shuud.mn

Дунд сургууль болон цэцэрлэгийн багш нарын ажлыг дүгнэдэг шинэ систем нэвтлүүлээд даруй хэдэн жил болж байгаа билээ. Гэвч өнөөдөр ч энэ шалгалтыг тойрсон хэл үг тасраагүй л байна. Уг нь энэ багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт гэдэг нь сургалт, үйл ажиллагааны чанар, үр дүнг үнэлэх, багшийн мэргэжлийн хөгжлийн түвшнийг тодорхойлох, өөрийнхөө үйл ажиллагааны гүйцэтгэлийг хянадаг болгох, ажилдаа хариуцлагатай хандах соёлыг төлөвшүүлэх улмаар сургалтын чанарыг сайжруулах гээд олон үнэ цэнтэй зорилготой юм. 

Гэвч энэ үйл явцыг бараг шууд утгаараа багш нарыг тамласан, ажлын ачаалал дээр нь улам ачаа дарамт болсон, бас л үр дүнгүй цаасны ажлыг нэгээр нэмсэн зүйл гэж үздэг хүмүүс багш нар дотроо ч асар олон байдаг юм байна.Тэгэхээр энэ шүүмжлэлийг ч олон талаас харах ёстой болов уу. 

Үнэндээ энэ хорвоод шалгуулах дуртай хүн тийм ч олон байдаггүй. Амьдрал ерөөсөө шалгалт шүүлгийн эсрэг хандлагаар дүүрэн явц ч гэж хэлж болох юм. Бүгд л шалгалтад дургүй. Хүүхэд ч, хөгшид ч, адгийн тэнэгүүд, агуу эрдэмтэд ч бүгд шалгуулахад дуртай биш нь үнэн билээ. Гэхдээ өнөөдрийн манайхны хийгээд байгаа шалгах технологи нь яг юу болоод байгаа юм гэдгийг бид тандаж, судалж,тодруулж үзэх ёстой. Тиймээс, би бээр энэхүү нийтлэлээ бичихдээ “Багшийн гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт” гэх зүйлийн талаар ямар бодолтой явдгийг нь асууж, цахим хуудсаараа тест хийж үзсэн юм. 

Уг шалгалтад хамрагдсан багш нараас хэрхэн байр сууриа илэрхийлснийг одоо хэдүүлээ сонирхоцгооё.

  • Монгол хэлний шалгалт гэхэд маш хүнд сэдэв ирсэн. Уран зохиол, монгол бичигтэй хамт гурван хичээлийн агуулга хэрнээ 22 даалгаврыг 40-хөн минутад хийнэ. Тэгээд тэр урт эхийг ахин дахин орж уншиж эхний 10 даалгавраа хийх гэж эргэж буцсаар байгаад цаг нь дууссан. Уран зохиолын хичээл гэхэд дан Нууц товчооны талаарх асуултууд ирсэн. Монгол бичиг нь бас яг 10-р ангийн хөтөлбөрөөрөө ирээгүй гээд тоочоод байвал асуудал маш их байна. Багш нарт урамшуулал өгөхгүй гэж зориуд ийм юм зохион байгуулж байх шиг байна. Багш нар ч гэсэн урамшууллаа авах гэж янз бүрийн муу арга хэрэглэдэг болсон. Хүүхдийн регистрээр орж өөрсдийгөө үнэлж ч байх шиг.... Энэ худал хуурмаг шалгалтыг боливол таарна. 
  • Цаг зав, мөнгө, цаас үрсэн, сургууль, эцэг эх, багш сурагч гээд бүгдийг нь тавгүй байдалд оруулсан ёстой балай шалгалт.
  • Багшийн хомсдолыг улам дэвэргэх биз. Залуучууд ингэж шахуулж, шалгуулж, ухуулж төнхүүлж дарамттай ажиллах дургүй байгаа нь ажиглагдаж байгаа. Ажлаасаа гарах сонирхол улам их л болж байгаа юм шиг санагдах юм. Шинэ үеийнхнийг хуучин аргаар удирдах аргагүй болоод байгааг ер нь ойлгохгүй байна уу даа. Эсвэл албаар ч ийм залхаасан бодлогууд явуулаад байдаг юм уу.
  • Багшаа дэмжих биш дарамтлах л бодлого бариад байгаа нь гайхмаар. Багш нар эрх мэдэлгүй болж, улмаар сурагчаа худлаа үнэлж эхэлсэн. Багш зааж сургаж байгаагаа эхлээд өөрөө хянаж дүгнэдэг болох цагт сургалт сэргэж магадгүй...

За, сэтгэгдлүүд нэг иймэрхүү. Зөв, зүйтэй гэсэн нэг ч сэтгэгдэл ирүүлсэнгүй. Ер нь энэ шалгалт жилээс жилд улам дампуу шалгалт болдог болсон... Энэ жилийн үнэлгээний шалгалтууд ЕБС- ынх гэхэд асар зөрчилтэй байсан талаар ярьцгааж байна. Мөн цахимаар явагдсанаас үүдэн бөөн асуудал үүссэн төдийгүй, цахим нь таг гацаж, сүлжээ нь доголдоогүй газар гэж улс орон даяар бараг байгаагүй аж. Цахим монголд маань цахимаар хийгддэг болсон бүх ажил гацаатай гэх хэлц ч гарсан болохоор энэ жилийн шалгалт гэж ямархуу юм болсон нь ерөнхийдөө ойлгомжтой. 

Багш нараа дэмжихийн оронд урамшуулал гэж хэдэн төгрөг олгох нэрээр явуулдаг болсон үр ашиг муутай энэ үйл ажиллагааг Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулдаг болоод дөрөв дэх жилийнхээ хавартай золгож байгаа юм. Гэвч өнөөдөр нийтээрээ хүүхэд ,багшийн аль алиныг нь сэтгэл зүйн хувьд асар их дарамтад оруулсан явдал гэх дүгнэлттэй л сууж байна. 

Тэд багш нарынхаа цалинг нэм. Тэгж байж энэ салбар уналтаас гарна гэж үзэж байгаа юм. Манай алслагдсан нутгуудад багш нар гэж бараг байхгүй болсон. Булган аймгийн Тэшиг сум гэхэд физикийн багшгүй олон жил болж байгаа гэнэ. Хүүхдүүд нь физик гэж ямар хичээл байдгийг ч мэдэхгүй төгсөж байгаа гэсэн үг. Ийм сургуулиас яаж олигтой хүүхэд гарч ирэх юм бэ. Аргаа бараад хүүхдүүдээ аймагт суулгаж байна. Энэ ч гэсэн эцэг эхчүүдэд маш их дарамт нэмсэн зүйл шүү дээ. Бодит амьдрал дээр хорьдугаар зуунаасаа доош үсрэнгүй уначхаад байгаа орон нутгийн боловсролоо одоо яах гэж байгаа юм бэ. Үнэхээр асуумаар байна. 

Надад ирсэн зурвасууд дотроос “Багш нар сүүлдээ айгаад сурагчаа үнэнээр нь дүгнэж чадахаа байсан” гэх үг гол гогодож байна. Энэ юу гэсэн үг вэ. Энэ бол хэтрүүлэг огт биш юм шүү. Аливаа буруу өрөлттэй систем яван явсаар хэрэлдсэн том дарамтын нийгмийг л бүтээдэг юм байна. Үүнийг бид амьдралаараа амсаж үзэж явна биш үү. 

Жишээ нь, шууд утгаараа биш ч гэсэн шавь нь багшаа үнэлнэ гэдэг хөл нь толгой болсны нэг илрэл биш гэж үү. Шавь нь багшаа насан туршдаа хүндлэндээдэлж явдаг, амьдралын чимэг болсон олон сайхан домог дараагийн үеийнхний амьдралаас алга болох юм байна. Харин ч шавь нь багшаа хэрхэн хорлож байсан тухайгаа л насан туршдаа бахархан ярьж явах нь дээ. Багшийн гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт гэж энэ зүйл зарим шавь нарт нь дургүй, жаахан чанга гэгддэг багшаа хорлох боломж ч болж өгч байна гэнэ. Үгсэж байгаад зориуд шалгалт дээр нь унаж байна. Үр дүнд нь нөгөө загнадаг, хичээлээр шахдаг, гэрийн даалгавар шалгадаг багш нь алга болох юм байна л даа. Хүүхдүүдийн энэ дайралтад голдуу нийгмийн ухааны багш нар хэлмэгддэг байна. Тэдний хичээл дуу хөгжмийн хичээлээс хүнд учир хичээлээ ойлгохыг шахдаг, даалгавар хийлгэх гэдэг. Мэдээж энэ нь хүүхдийн нүдээр бол маш муу багш. Тэгэхээр тэр “мангаа” алга болох ёстой. Энэ шалгалтаар алга болж ч байх шиг байна. Энэ шалгалт гээчийг боловсролын салбарыг өргөх биш улам унагах гэсэн санаатай оролдлого гэж үзэх багш нар ч үй олон байна. Энэ харин жаахан хэтрүүлэгтэй бухимдал байх. 

Тэд бидэнд захидал бичиж байна. Үзэл бодлыг нь дамжуулж өгөхийг хүсэж байна. “Хүүхэдтэй ажилладаг,хүүхдийн төлөө шахдаг шаарддаг, сайн муу нэр зүүдэг жинхэнэ багш нар нь адлагдан явцгааж, худал инээсэн, аядуу зөөлөн нэртэй, цаг хормуудыг аргацааж явдаг, эцэг эхчүүдэд худлаа нахилзаж явдаг жүжигчин багш нар үлдээд байхаар энэ салбар хамраараа газар хатгахаас яах юм бэ” гэж тэд хэлж байна. Ганц нэгийнх нь хүүхэдтэй зүй бусаар харьцсан, алдаж эндсэн явдлыг бүгдэд нь нялзаан нийгмээрээ яллаж, муусайн багш нар шиг хэрэггүй хүн байхгүй болж хувирдаг. Хэдхэн бор төгрөгийн цалингаар бусдын янз бүрийн ааш араншин, хүмүүжилтэй хүүхдүүдтэй өдөржин ноцолддог тэднийг ядаж төр нь дарамталмааргүй байна. 

Одоо би та нарт манайд ирсэн нэгэн багшийн захидлаас сонирхуулъя.

Хянагч хийгээд сууж байхад орж ирсэн бодол: 

Гуйлгачны төсөвтэй болтол нь хулгайч нар нь гөвчихдөг. Тэгээд ядарсан төсвийн байгууллагадаа хэдэн төгрөг өгөх гэж сүртэй шалгалтууд явуулдаг. Чанар гэж байхгүй. Багшийн цалин нь хөөрхийлөлтэй. Хүүхдүүд нь бүлтгэнээд хуулаад ч хамаагүй сайн хийх гээд хичээж байгаа нь өрөвдмөөр. Биднийг бүгдийг нь хөөрхийлөлтэй амьдруулж байна. Эзэн нь хичээсэн ч явахгүй юм бас байх юм. Хулгайч нарынх нь нэг өдрийн хоолны мөнгө нь багшийн сарын цалин юм уу, хаашаа юм. Боловсролын салбар гэдэг хамгийн түүчээ нь баймаар. Хөгжилтэй орнууд боловсролдоо анхаардаг бол манайх боловсролыг улам доройтуулж, дээгүүр нь хулгайгаа хийх гэсэн ядмаг бодлогоороо олон жил явлаа даа. Яана даа, хэдүүлээ...гэж арга тасран, уурсан бичжээ. 

Боловсролын салбар бол улс төржилтөөс асар хол байх ёстой салбар. Аргаа бараад тэд улс төрд уурлаж эхэлж байна. Уруудаад...улам доошлоод байхаар арга ч үгүй юм уу даа...Багш нар маань насан туршдаа бидний хайрлаж явдаг, эцэг эхтэйгээ хамт элгэндээ тэвэрч явдаг, амьдралын гоё дүрүүд шүү дээ. Тийм болохоор хүн бүр багш нартаа хайртай. Бүгдээрээ багш нараа дэмжицгээе. Тэд энэ төрийн муу туршилт болгоны бай болох ёсгүй. Багш маань Мангаа биш..

Б.Ганчимэг, Baabar.mn.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 15 цаг 14 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 15 цаг 51 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 16 цаг 17 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 16 цаг 28 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 16 цаг 34 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 16 цаг 40 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 16 цаг 45 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 16 цаг 49 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 20 цаг 20 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 20 цаг 24 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 20 цаг 25 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 20 цаг 30 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 20 цаг 33 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 20 цаг 36 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 21 цаг 47 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 22 цаг 41 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top