x

Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий сайдын гэр бүлийг үл тэвчих шалтгаан болов

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эсрэг “Орлогоо нотол” жагсаал өнөөдөр хотын төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Түүнийг огцруулахаар иргэн Г.Доржтүвдэнгийн УИХ-д хаягласан цахим өргөдөлд хоногийн дотор 35000 гаруй иргэн гарын үсэг зураад байна.

Ерөнхий сайдын том хүү О.Тэмүүлэн болон түүний сүй тавьсан бүсгүй Ө.Өгөөмөр нарын хэтийдсэн тансаглал залуучуудыг ийнхүү хотын төв талбайд цугларахад хүргэв. Ерөнхий сайдын 20 настай хүү О.Тэмүүлэн найз охиндоо 2025 оны Lexus RX машин, 5000$-ын үнэтэй Сhanel цүнх, 4950$ буюу 17 сая төгрөгийн үнэтэй Miu Miu брэндийн пиджак, 20 саяын үнэтэй очир алмаазан бөгж (нэмээд Canada goose, Smeg, Dior, Anteprima гэх мэт тансаг зэрэглэлийн бэлгүүд нэмэгдэнэ) бэлэглэж, тансаг амралтын газар нисдэг тэрэг хөлөглөж сүй тавьсан мэдээлэл сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээний гол дуулиан болов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Орлогоо нотол” хэмээн шаардаж эхэлсний дараа Ө.Өгөөмөрийн аав н.Өгөөдэйбаатар “Би 30 жил бизнес эрхэлж байгаа хүн, охиноо энэ битгий зүйлээр эрхлүүлж чадна” хэмээн ярилцлага өгсөн боловч тэр нь баримтаар нотлогдсонгүй. Сэтгүүлчдийн хийсэн мөрдлөгийн үр дүнд түүний 2007 онд байгуулсан “Ай Эс Өү Өү" компани нь ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй, нэг ч тендерт оролцож байгаагүй, 2023 онд АНУ-ын Виржиниа мужид бүртгүүлсэн “Хүннү Роуд” компани нь мөн л үйл ажиллагаа явуулаагүйн улмаас идэвхигүй болсон буюу бүртгэл цуцлагдсан гэх мэт мэдээллүүдийг нийтэллээ.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд гэр бүлийн жилийн нийт орлого нь 259,6 сая төгрөг /өөрийн орлого 249,9 сая, гэр бүлийн орлого 15,7сая/ гэж 2023 онд АТГ-т мэдүүлжээ. /2024 оны ХОМ-ыг нийтэд ил болгох хуулийн хугацаа болоогүй/ Тэгвэл энэ хэмжээний орлогоор Л.Оюун-Эрдэнийн гэр бүл хүү, бэр хоёроо ингэж тансаглуулж чадах уу? 2024 онд түүний хөрөнгө, орлого хэрхэн нэмэгдсэн бэ? Тиймээс иргэдийн зүгээс Ерөнхий сайдыг орлогоо нотлохыг шаардаж, тайван жагсаалыг эхлүүлсэн. Мөн түүний АТГ-т гаргаж өгсөн ХОМ нь бодит үнэнд нийцэж байгаа эсэхийг шалгуулахаар хэсэг иргэд АТГ-т хандаж, АТГ-аас шалгах ажиллагаа эхлүүлээд байгаа тухай өчигдөр мэдээлсэн. Шалгалтын хугацаа хуулиараа 30 хоног хүртэл үргэлжлэх боломжтой гэнэ.

Асуулт. Гэр бүлийнхээ жилийн орлогыг хэд нугалсан тансаглалынхаа үнийг О.Тэмүүлэн ямар эх үүсвэрээр төлсөн бэ? Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсан уу? Энэ тохиолдолд Л.Оюун-Эрдэнийн хувьд огцроод зогсохгүй л байх.

Үнэн хэрэгтээ Л.Оюун-Эрдэнийн огцрох шалтгаан үүгээр дуусахгүй. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, төгрөгийн ханшийн уналт, төсвийн тэлэлт, түүнээс болж ард иргэдийн нуруун дээр ирж байгаа татварын дарамт гээд. Гэвч энэ бүхэн Л.Оюун-Эрдэнийг огцруулахад хангалтгүй байв. Гэтэл хорин настай хүүхэн, залуу хоёрын нэг өдрийн тансаглал бүгдийг өөрчлөв, ялангуяа залуу үеийнхнийг. Энд үеийн ялгаа гарч ирсэн.

Яагаад гэвэл залуу хүмүүс үнийн өсөлтийг, өлсөхийг тоохгүй, татварын дарамтыг ойшоохгүй. Ердөө ирээдүйдээ итгэх итгэл нь тэднийг авч явдаг. Ирээдүйгээ өөрийн гараар бүтээнэ, бүтээж яваа гэж итгэдэг. Тэр ирээдүйг нь ямар ч улстөрч, дарга сүйтгэж чадахгүй гэж итгэдэг. Гэтэл тэр ирээдүйг нь нэг ч баялаг бүтээж, татвар төлж үзээгүй, нэг ч удаа хөлсөө дуслуулж мөнгө олоогүй баян айлын эрх хүүхдүүд нүдэн дээр нь цөлмөж, хоосолж байгааг харав. Монголын хамгийн том, хамгийн "шударга" улстөрчийн хүүхэд татвар төлөгчдийн мөнгө, ядарсан ардын нуруун дээр алцайж суугаад хүссэнээрээ гулгиж, цалгиж, толгой дээрээс ялгадсаа асгаж байгааг олж харав. Энэ бол ирээдүйдээ итгэж, тэмцэж яваа залуусын хувьд байж боломгүй, адгийн муухай “мораль” юм. Залуу насанд гоёж гангална, дэгжирхэнэ, бие биендээ гайхуулна. Гэхдээ тэр бахархал нь зүй ёсны байх ёстой. Ёс зүйтэй байх ёстой. Бусдаас хулгайлсан зүйлээ гайхуулж, ид хав болгож болохгүй л гэсэн үг.

Өчигдөр харсан, жагсаалд ирсэн залуус бүгд сургууль боловсролтой, эрхэлсэн ажилтай, нийгэмдээ өөрийгөө илэрхийлээд, ирээдүйгээ тэмтрээд явж байгаа хамгийн гэгээлэг үеийнхэн байна. Тэдний ёс суртахуун манай үеийнхнээс тэс өөр байна. Тиймээс өөрсдийнхөө тээж яваа мораль, ёс суртахууныг захын зандалчны хүүхдэд гишгүүлэхгүй гэсэндээ тэд өнөөдөр талбай дээр зогсч байна.

Тиймээс Ерөнхий сайдаас гуйя, ОРЛОГОО Л НОТОЛЧИХ!!!

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Joel Lucas (149.50.211.73)
    THE ONLY TRUSTED AND RELIABLE RECOVER HACKER // THE HACK ANGELS I’m here to bring you good news about THE HACK ANGELS. I lost $700,000 worth of Crypto to a fraudulent investment platform, due to the promises of high returns and I was left feeling helpless and frustrated. It was a painful experience, and I felt like I had no options left. I began looking for a genuine crypto recovery agent who could assist me retrieve my lost crypto. I searched the web to find legitimate and genuine assets recovery. After several searches I found THE HACK ANGELS. Cryptocurrency recovery specialists. I’m truly thankful for their help in recovering all I lost. If you need their service too, here is their contact information. Email: support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)200-2320
    2025 оны 05 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 15 цаг 17 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 15 цаг 54 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 16 цаг 20 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 16 цаг 31 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 16 цаг 37 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 16 цаг 43 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 16 цаг 48 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 16 цаг 52 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 20 цаг 23 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 20 цаг 27 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 20 цаг 28 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 20 цаг 33 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 20 цаг 36 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 20 цаг 39 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 21 цаг 50 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 22 цаг 44 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top