x

Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таалал төгслөө

Уругвайн зүүний үзэлт нэрт удирдагч, Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таалал төгссөн тухай тус улсын одоогийн Ерөнхийлөгч Яманду Орси мягмар гарагт мэдээллээ. Тэрбээр “Эртний анд, удирдагч, тэмцэгч, чиглүүлэгч минь Пепе таалал төгслөө. Бид чамайг үгүйлнэ” хэмээн X (хуучнаар Twitter) хуудсандаа бичжээ.

2024 оны тавдугаар сард улаан хоолойн хорт хавдартай болох нь оношлогдсон бөгөөд өвчин нь цаашлаад элгэнд нь тархсан байжээ. Мухика сүүлд хөнгөвчлөх эмчилгээ хийлгэж байсан тухай түүний гэргий, улс төрч Люсиа Тополанский энэ долоо хоногийн эхээр мэдээлсэн юм.

Х.Мухикагийн нас барсны дараа Латин Америк болон дэлхийн бусад орны зүүний хүчний удирдагчид гүн хүндэтгэл үзүүлж, түүнийг ёс суртахууны бэлгэ тэмдэг, үлгэр жишээ удирдагч хэмээн магтаж байна. Боливийн Ерөнхийлөгч асан Эво Моралес “ах минь” хэмээн дурсан, түүний мэргэн зөвлөгөөг санаж явах болно гэж бичсэн бол Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шеинбаум “дэлхий дахины үлгэр дуурайл болсон эрхэм” хэмээн үнэлжээ. Бразилын Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силвагийн засгийн газар түүнийг “манай үеийн хамгийн агуу хүмүүнлэг үзэлтнүүдийн нэг” хэмээн тодорхойлсон бол Испанийн Ерөнхий сайд Педро Санчес түүнийг “илүү сайн сайхан ертөнцийг цогцлоохын төлөө амьдарсан хүн” хэмээн дурсжээ.

Хосе Мухика нь 2010–2015 оны хооронд Уругвайн Ерөнхийлөгчөөр ажиллаж, “дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч” хэмээн алдаршсан юм. Тэрбээр цалингийнхаа ихэнхийг буяны үйлсэд хандивладаг, ерөнхийлөгчийн ордонд суухын оронд Монтевидео хотын зах дахь жижиг фермдээ амьдардаг, албан ёсны арга хэмжээнд шаахай, энгийн хувцастай ирдэг хүн байсан нь олон улсын хэвлэлүүдийн онцолж бичдэг дүр төрх болсон билээ.

Түүний удирдлага дор Уругвай улс либерал, дэвшилтэт бодлогын төв болон хувирч, бүс нутгийн хэмжээнд үлгэр жишээ хэмээн үнэлэгдэх болсон. Х.Мухикагийн үед үр хөндөлтийг хуульчилсан, ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн зэрэг нийгмийн шуугиантай, чухал шинэчлэлүүдийг хэрэгжүүлжээ. Тэрбээр Латин Америкт дарангуйллын сүүдэр дунд шударга ёс, хүний эрхийн галыг асаасан нэгэн байв.

Эх сурвалж: CNN, TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Joel Lucas (149.50.211.73)
    THE ONLY TRUSTED AND RELIABLE RECOVER HACKER // THE HACK ANGELS I’m here to bring you good news about THE HACK ANGELS. I lost $700,000 worth of Crypto to a fraudulent investment platform, due to the promises of high returns and I was left feeling helpless and frustrated. It was a painful experience, and I felt like I had no options left. I began looking for a genuine crypto recovery agent who could assist me retrieve my lost crypto. I searched the web to find legitimate and genuine assets recovery. After several searches I found THE HACK ANGELS. Cryptocurrency recovery specialists. I’m truly thankful for their help in recovering all I lost. If you need their service too, here is their contact information. Email: support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)200-2320
    2025 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (197.211.63.168)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 05 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top