x

Умардын хөгжлийн загварыг таниулах цомог нээлтээ хийлээ

Ахмад дипломатч, доктор Б.Энхмандах болон түүний охин, Монгол Улсын Их Сургуулийн ахлах багш, доктор Э.Энхчимэг нарын хамтран бүтээсэн “Дундчуудын нийгэм: Умардын хөгжлийн загвар” хэмээх бүтээлийн цомгийн нээлт өнөөдөр Гадаад харилцааны яаманд боллоо.

Доктор Б.Энхмандах нь 2009-2013 оны хооронд Швед улсад суух Монгол Улсын Элчин сайдаар ажиллаж байх хугацаандаа умардын буюу Скандинавын орнуудын хөгжлийн загвар, онцлогийг олон нийтэд таниулах зорилгоор судалгаа, нийтлэлээ цувралаар нийтэлж эхэлсэн байдаг. Энэ ажлын хүрээнд тэрбээр “Нийгмийн хөгжлийн загварын тухай”, “Дундчуудыг түшин хөгжих хөгжлийн хандлага ба Монгол орон”, “Сайхан амьдруулах жор: Умардын орнуудын туршлага”, “Дани загвар: Европын амжилтын түүх” зэрэг бүтээлүүдийг туурвиж, заримыг нь албан ёсны зөвшөөрлөөр хөрвүүлэн уншигчдын гарт хүргэжээ.

Эдгээр дөрвөн бүтээлийг нэгтгэсэн уг цомог нь умардын загвар гэж чухам юу болох, энэхүү нийгмийн зохион байгуулалт ямар үнэт зүйл, давуу, сул талтай вэ зэрэг ойлголтыг уншигчдад өгөх зорилготой. Умардын загвар нь дундаж давхаргыг түшин тогтвортой, шударга, нээлттэй нийгмийг бүтээхэд чиглэдэг болохыг Элчин сайд асан онцолж, ийм төрлийн үзэл баримтлал Монголын хөгжлийн чиг хандлагатай нийцэж болохыг тэмдэглэлээ.

Нээлтийн үеэр “Непко” хэвлэлийн газарт хэвлүүлсэн уг цомгийн дээжийг Гадаад харилцааны яам, МУИС, Монголын Элчин сайд нарын клуб болон арга хэмжээнд оролцсон зочдод гардуулжээ.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top