x

Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх асуудлыг нэг номерт барих ёстой

"Парламентын бүлгийн хувьд Монгол Улсын иргэдээ хамгаалах үйл ажиллагааг явуулах ёстой"

БНСУ-ын хил дээрээс монгол иргэдийг олноор буцааж байгаа. Иргэдийг бухимдуулж буй уг асуудлаар Монгол-Солонгосын парламентын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Солонгосын виз нь асуудалгүй гарсан иргэд яагаад хил дээрээс буцаад байна вэ. солонгосын тал ямар шалтгаанаар нэвтрүүлэхгүй байгаа юм бол. Хоёр улсын парламентын бүлэг уг асуудлыг хэрхэн анхаарч ажиллаж байна?

-Монгол-Солонгосын парламентын бүлэг 35 гишүүнтэй. Монгол Улсын Их Хурлын 126 гишүүний 28 хувь гэсэн үг. Парламентын бүлгийн хувьд Монгол Улсын иргэдээ хамгаалах үйл ажиллагааг явуулах ёстой. Энэ бол бидний нэн тэргүүн зэргийн хийх ажил юм. БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай удаа дараа уулзсан. Уг асуудал Элчин сайдын түвшиндээ шийдэгдэхгүй юм байна гэдэг нь тодорхой болчихсон. Одоо бид парламентын бүлгийнх нь хувиар хандах ёстой.

Өөрөөр хэлбэл, виз олгогдсон байтал хил дээр очоод оруулахгүй болохоор иргэдэд зардал мөнгөтэй холбоотой асуудал үүсч байна. БНСУ-ын Элчин сайдын яамнаас хүсэлт гаргасан иргэний бүх материалыг шалгаад виз олгодог. Гэтэл Солонгосын хил дээр очоод буцаагдах нь хэд хэдэн шалтгаантай байна. Урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан иргэдийг буцааж байна. Эсвэл аяллын зорилго тодорхойгүй буюу зочид буудлын захиалга хийгдээгүй бол хил нэвтрүүлэхээс татгалзаж байна. Элчин сайдын яаманд виз мэдүүлэхдээ долоо хоног аяллаар яваад ирнэ гэсэн хэрнээ онгоцных нь тийзний хоног урт хугацаатай байх жишээтэй. Бас тухайн иргэнийг угтан авагч нь тодорхой бус байвал хил дээрээс буцаж байна. Тэнд байгаа монголчуудынхаа утсыг өгчихдөг. Гадаадын иргэн харьяат нь баталгаажуулах гээд тэр өгсөн дугаар руу нь залгахаар Солонгост байгаа монгол нь айгаад утсаа авахгүй тохиолдол элбэг юм байна. Тийм болохоор угтан авагч байхгүйд тооцогддог. Дээрээс нь тэнд очоод байрлах зочид буудлаа онлайнаар захиалахдаа алдаа гаргадаг. Өөрсдөө кредит картгүйн улмаас Солонгост байгаа монгол иргэнээр захиалуулчихдаг. Зочид буудал руу нь залгаад “Энэ хүн танай зочиж буудалд буухаар захиалга өгсөн үү” гээд асуухаар кредит картных нь нэртэй зөрдөг. Тийм болохоор очих газар тодорхойгүй гэдэг хэлбэрт орчихож байгаа юм. Тухайн иргэн Солонгос руу орох хуудсаа бөглөхдөө тодорхой бус хэлбэр дээр бичдэг. Гаргац муутай, заримдаа кирилл, англи үсэг холиод биччихсэн байх жишээтэй.

-Хил дээрээс буцаагдаж байгаа иргэдийн хувийн нууцад халдаж, мөнгийг нь тоолох, гар утсыг нь шалгах зэрэг асуудлууд гарч байгаа юм байна. Энэ нь хүний эрхийн зөрчил биз дээ?

-Хил дээр ярилцлагын өрөөнд орж буй Монгол Улсын иргэдийн гар утсыг хурааж аваад “Ямар мэдээлэл байгаа вэ, үзүүл” гээд кодыг нь тайлуулаад чатуудыг нь шалгаж байна. Чатнаас нь хэн нэгэнтэй бичсэн “Хоёр, гурван хоног ажиллачих ажил байна уу. Тэгвэл ажиллаад буцъя” гэдэг мессэжийг нь гаргаж ирээд “Та Солонгост ажиллах гэж ирсэн юм байна” гээд хил дээрээс буцаасан тохиолдол өчигдөр (уржигдар) гарлаа. Энэ бол хувь хүний нууц руу халдаж байгаа асуудал. Бас харилцааны соёлтой холбоотой дээрэнгүй хандлага ажиглагдаж байна. Монгол Улсын иргэн тэнд ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж очоогүй. Тухайн улсын нутаг дэвсгэрт ороо ч үгүй байгаа. Олон улсын нисэх онгоцны буудал гэдэг бол аль ч улсын нутаг дэвсгэрийн харьяанд хамаарагддаггүй. Нэг ёсондоо олон улсын статустай, визгүй зорчих бүс гэсэн үг. Тэнд иргэдтэй гэмт хэрэгтэн шиг харилцаж байгаа асуудлууд байна. Хоол унд, байршиж байгаа байр сав, ор дэвсгэр гээд олон асуудал хөндөгдөнө. Нялх хүүхдийг хоол ундаар хангахгүй байх ч юм уу. Онгоцны буудал дээр байгаа дэлгүүрээс нялх хүүхдэд дурын хоол аваад идүүлэх боломжгүй. Үүнийг бодолцох ёстой. Энэ мэтчилэн хүний эрхтэй холбоотой асуудлыг Монгол-Солонгосын бүлэг зайлшгүй хөндөх ёстой.

-Ер нь виз, тийзний зардлаа буцааж олж авъя, нэгдэж тэмцье гэсэн иргэд нийгмийн сүлжээнд идэвхтэй байгаа харагдана лээ…

-Элчин сайдын яам бол Гадаад харилцааныхаа яаманд харьяалагддаг. Гадаадын иргэн харьяатын газар нь Хууль зүйн яаманд хамаарна. Тухайн иргэнээс төлбөр аваад визийг нь гаргах процессын цаана тодорхой хэмжээний ажиллах хүчин байна. Олон шат дамжлагатай ажил явдаг учраас үйлчилгээний төлбөрт тухайн иргэний төлсөн визний хураамж зориулагддаг. Тэрнээс буцаагдах боломж хомс. Харин тийз бол тухайн авиа компанитай холбоотой асуудал. Энэ нь Элчин сайдын яам болон гадаад харилцааны яаманд огт хамааралгүй. Тэгэхээр төлбөр мөнгө буцааж авна гэдэг ойлголт боломжгүй.

-Солонгосын тал монголчуудыг бөөн бөөнөөр нь хил дээрээс буцааж, ялгаварлан гадуурхаад байна уу?

-БНХАУ-ын иргэнийг сарын өмнө Солонгосын хил дээр ярилцлагын өрөөнд оруулсантай холбоотой асуудал үүссэн юм билээ. Солонгос дахь БНХАУ-ын Элчин сайд нь хүнээ авах тухай асуудал хөндсөн байгаа юм. Ингэхдээ гадаадын иргэн харьяатынханд нь нэлээд хатуухан байр суурь илэрхийлсэн гэсэн. Гэвч тухайн иргэнийг нь оруулаагүй, нутаг буцаажээ. Үүнээс хойш бүтэн сарын хугацаанд БНХАУ-ын иргэдийг тусад нь line үүсгээд маш хатуу хяналт шалгалтаар оруулж, олон хүнийг буцаасан гэсэн. Ингэж л харилцдаг улс юм байна. Тэгэхээр Солонгосын хил дээрээс буцаагдаж байгаа энэ үзэгдэл зөвхөн Монгол Улсын иргэдэд тулгарч буй асуудал биш. Бусад улсын иргэдэд ч тулгарч байна.

-Таныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхад солонгос иргэд манайд визгүй зорчдог болсон шүү дээ. Тэгвэл монголчууд яагаад тус улс руу визгүй зорчиж болдоггүй юм бэ. Хоёр улсын парламентын бүлгийн түвшинд хуулийн гарц шийдэл хэрэгжүүлж болно биз дээ?

-Намайг сайдаар ажиллаж байхад 2022 оны зургадугаар сарын 1-нээс БНСУ-ын иргэд Монгол Улсад визгүй зорчдог болсон. Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих хүрээнд ийм шийдвэр гаргаж байв. Энэ нь ч үр дүнгээ өгөөд явж байгаа. Эсрэгээрээ бид нөгөө талдаа 2022 оны аравдугаар сарын 1-нээс бүлэг жуулчдыг БНСУ-ын Яньян боомтоор визгүй зорчих эрхийг нээж өгсөн. Одоо ч хүчин төгөлдөр байгаа. Гэхдээ тэнд манайхаас очсон анхны онгоцноос 18 хүн үлдсэн. Уг нь Засгийн газар аль болох визгүй болгох, монгол иргэддээ ээлтэй байлгах тал дээр ажиллаад л байдаг. Гэтэл тэнд очсон 18 иргэн хууль бусаар оршин сууж байгаагаас болоод энэ асуудал түдгэлзчихлээ.

-Одоо тийшээ монголчууд визгүй зорчих боломж нь хаагдчихсан гэсэн үг үү?

-Гацалтад орчихож байгаа юм. Цуцлаагүй, одоо ч явж болно. Гэхдээ түдгэлзсэн хэлбэр. Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх асуудлыг нэг номерт барих ёстой. Төр засгаас тодорхой хэмжээнд визгүй зорчих асуудлыг хангалттай ярьж яваа. Тэнд нэг саад тулгарч байгаа нь яалт ч үгүй хууль бусаар оршин суугаа иргэдийн асуудал хөндөгдөөд байна. БНСУ-д өнөөдөр 54 мянган монгол иргэн ажиллаж, амьдарч байна. Тэдний гуравны нэг нь буюу 17 мянган иргэн хууль бусаар оршин сууж байгаа. Би Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхдаа Солонгосын талд монголчуудыг визгүй зорчдог болгох асуудлыг тавьж байсан. “Монгол Улс 3.5-хан сая иргэнтэй. Тэдний 1.3 сая нь хүүхэд, 120 мянга нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 386 мянган ахмад настан байна. Ингээд үзэхээр хөдөлмөрийн насны 1.2 сая иргэн байгаа. Танай улс руу явлаа, явлаа гэхэд 10 хувиас илүү гарахгүй. 120 мянган хүн очиг. Гэхдээ та нар визгүй болгочих. Тэгэх юм бол 120 мянган иргэнээс харлаж үлдэх нэг ч хүн байхгүй. Гурван сар ажиллаад, ирээд байвал аль, аль талдаа ашигтай” гэж байсан юм. БНСУ түүхээ мартчихаад байна л даа. АНУ-д хууль бусаар оршин сууж байсан маш олон солонгос иргэн байсан. Яг өнөөдрийн Монгол, Солонгосын харилцаа шиг. Тэрийг яаж халсан бэ гэхээр АНУ Солонгосын иргэдийг визгүй болгосон. Тэгээд солонгосчууд харлахаа больсон түүхтэй.

-Тэгэнгүүт айлын тал яаж хүлээж авдаг юм бэ?

-Монгол Улсын нийт хүн амын тоо бага учраас 3.5 сая иргэний 54 мянга нь тэнд амьдарч, 17 мянга нь хууль бусаар оршин сууж байна гээд үзэхээр өндөр гараад байгаа юм. Харин 20 сая хүн амтай байгаад ийм үзүүлэлттэй бол аль хэзээ Солонгос руу визгүй зорчих эрх нь үүсчихсэн байгаа.

-Монголчууд янз бүрийн шалтгаанаар БНСУ-ыг зорьж байгаа. Гэтэл нислэг болгоноос тав, арван хүн буцаагдаж байна. Монгол-Солонгосын парламентын бүлэг иргэдээ хамгаалахын тулд ямар, ямар ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй вэ?

-Өнөөдөр БНСУ-аас эрүүл мэндийн үйлчилгээ авахаар 3000 хүн виз авсан байна. Гэхдээ Солонгосын эмнэлгүүдээр үйлчилгээ авсан иргэдийн тоо 20 мянгад хүрчээ. Энэ бол маш өндөр тоо. Ийм хэмжээний хүн тус улсын эмнэлэгт мөнгө тушааж байна гэсэн үг. Нөгөө талдаа энд байгаа Солонгосын элчин сайдын яамтай юу ч яриад нэмэргүй гэдэг нь тодорхой болчихсон. Одоо бид парламентынхаа түвшинд ярих ёстой. Бид Солонгос-Монголын парламентын бүлгийн дэд даргатай уулзаж байсан. Тэд шаардлагатай бол хууль санаачлахад бэлэн байна гэсэн л дээ. Монголчуудад тусгайлаад хууль бус оршин суугаатай холбоотой, нэг удаагийн үйлчлэлтэй хууль ч байдаг юм уу. Өмнө нэг удаа тэнд хууль бусаар оршин сууж байсан монголчуудыг визтэй болгож байсан удаатай. Ингэхдээ нэг жилийн хугацаанд виз олгоё. Боловсрол, эрүүл мэндийн хүртээмжээр ханга гэдэг шийдвэр гарсан юм билээ. Тэр шийдвэр хэрэгжээд явж байтал ерөнхийлөгчийнх нь сонгууль болоод солигдсон. Тэр үед ямар процесс Солонгос улсад үүсч байсныг бид авахыг хүсч байгаа. Солонгос-Монголын парламентын дэд даргад нь хандаж хүссэн. Мэдээлэл ирэх байх. Бидний зүгээс 17 мянган иргэнийхээ хууль бусаар оршин сууж байгаа гэдэг статусыг нэг удаа визтэй болгоё. Тэнд ар, гэр үр хүүхэд гээд амьдралаа төвхнүүлчихсэн тэдгээр хүмүүсийг ажлын байраар хангах боломжуудыг нээж өгөх хэрэгтэй. Нутаг буцаад ирэх нь ирээд, ажиллах нь ажиллана биз. Энэ бол хүний эрхийн асуудал.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • DR. ADITYA (102.89.75.144)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 06 сарын 19 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.75.144)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 06 сарын 19 | Хариулах
  • Joel Lucas (149.50.211.73)
    THE ONLY TRUSTED AND RELIABLE RECOVER HACKER // THE HACK ANGELS I’m here to bring you good news about THE HACK ANGELS. I lost $700,000 worth of Crypto to a fraudulent investment platform, due to the promises of high returns and I was left feeling helpless and frustrated. It was a painful experience, and I felt like I had no options left. I began looking for a genuine crypto recovery agent who could assist me retrieve my lost crypto. I searched the web to find legitimate and genuine assets recovery. After several searches I found THE HACK ANGELS. Cryptocurrency recovery specialists. I’m truly thankful for their help in recovering all I lost. If you need their service too, here is their contact information. Email: support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)200-2320
    2025 оны 05 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 18 цаг 10 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 18 цаг 11 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 18 цаг 17 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 18 цаг 19 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 18 цаг 21 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ 21 цаг 34 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав 21 цаг 37 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ 21 цаг 38 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна 21 цаг 38 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа 21 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 21 цаг 41 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ 21 цаг 41 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ 21 цаг 41 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... 21 цаг 42 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ 21 цаг 44 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Өчигдөр 12 цаг 17 мин Польш улс бага сургуулийн сурагчдыг гар утас ашиглахыг хориглоно Өчигдөр 12 цаг 09 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 12 цаг 08 мин Түрээсийн мопед, скүүтерийг өнөөдрөөс түр хугацаанд хориглолоо Өчигдөр 12 цаг 06 мин БНХАУ-ын дарга Ши Жиньпин Умард Солонгост айлчилна Өчигдөр 12 цаг 06 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин г... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Д.Батлут: Алдаа, зөрчил тогтоогдвол хэн ч байсан хариуцлага ...
Top