x

Маргааш бороо орох боловч ихэнхи нутгаар дулаан хэвээр байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр тавдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Алтай, Хангайн уулархаг бүс болон говийн нутгийн баруун хэсгээр бороо орох төлөвтэй байна. Өнөөдөр буюу тавдугаар сарын 21-ний 08:00–20:00 цагийн хооронд нутгийн баруун хагаст үүлэрхэг, зарим газраар бороо орно. Харин бусад нутгаар бороо орохгүй, солигдмол үүлтэй байх аж.

Салхины хувьд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойд секундэд 13-15 метр хүрч ширүүсэх төлөвтэй байгаа бол бусад нутгаар 6-11 метрийн хүчтэй сэвшээ салхи үргэлжилнэ. Агаарын хэмийн хувьд Хангай, Алтайн өндөрлөгт 7-12 хэм, говийн зүүн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газарт 20-25 хэмийн дулаан бүртгэгдэх бөгөөд нийслэлийн орчимд 17-19 хэм дулаан, бороо орохгүй байх төлөвтэй байна.

Харин ирэх өдрүүдэд буюу 22-26-ны хооронд зарим нутгаар бороо, нойтон цас орох хандлагатай. Ялангуяа 23-нд Хөвсгөл, Хангай, говийн баруун хэсгээр, 24-нд төв болон говийн зарим нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгаар хур тунадас орохыг анхаарууллаа.

Салхи ихэнх нутгаар 5-10 м/с үлээх ба Дархадын хотгор, Тэс, Идэр, Тэрэлж, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан байх бол говийн өмнөд хэсэг, Их нууруудын хотгорт өдөртөө 30 хэм хүрч хална.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top