x

“Solar Orbiter” Нарны өмнөд туйлын зургийг илгээв

Европын сансар судлалын агентлаг (ЕКА)-ийн “Solar Orbiter” хөлөг Нарны өмнөд туйлын гэрэл зургуудыг анх удаа маш өндөр нарийвчлалтайгаар авч, Дэлхий рүү амжилттай илгээжээ. Энэ нь Нарны идэвхжил болон түүний мөчлөгийг илүү гүнзгий ойлгоход чухал түлхэц болох юм.

Эрдэмтдийн тайлбарласнаар, Нарны идэвхжил ихсэх нь хиймэл дагуулын холбоо, интернэт, эрчим хүчний сүлжээ зэрэг манай гаригийн дэд бүтцэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Иймд Нарны соронзон орон, гадаргуугийн давхаргууд дахь өөрчлөлт, материалын хөдөлгөөнийг судлах нь онцгой ач холбогдолтой.

Шинэ зурагнуудад Нарны гэрлэн мандлын (corona) тод мяралзан асах давхарга нь Цельсийн нэг сая хэмд хүрч, түүний дунд 100 мянган хэм орчим температуртай хар бараан хийн үүлс холилдон байгааг дүрсэлжээ.

ЕКА-гийн шинжлэх ухаан хариуцсан захирал, профессор Кэрол Манделл уг зургийн ач холбогдлыг тодотгож, “Эдгээр нь амьдралыг тэтгэгч манай одныг хамгийн ойроос, хамгийн нарийн төвөгтэйгээр харуулсан анхны дүрслэлүүд юм. Нар бол бидний амьдралын эх үүсвэр төдийгүй сөнөөх ч хүчтэй учраас түүнийг судлах нь зайлшгүй шаардлагатай” гэж онцлон хэлжээ.

“Solar Orbiter” аппарат Нарны соронзон орон, титэм, гэрлэн мандал зэрэг бүсийг PHI, EUI, SPICE нэртэй гурван төрлийн багаж ашиглан зурсан байна. Эдгээр төхөөрөмж нь Нарны гадаргуу дээрх материалын хөдөлгөөн, хийн урсгал, туйл орчмын хуйлрал зэргийг судлахад эрдэмтдэд хэрэгтэй мэдээлэл өгнө гэж үзэж байна.

“Solar Orbiter” аппарат Нарны хойд туйл руу чиглэж, дараа нь өмнөд туйл орчмыг тойрон нисэж, байршлын хувьд хамгийн оновчтой цэгээс зураг авсан байна. ЕКА уг нислэг болон цуглуулсан мэдээллийн дэлгэрэнгүй тайлангаа энэ оны аравдугаар сард нийтлэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: BBC, European Space Agency (ESA)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Айлаас эрэхээр авдраа уудал: "Алт III" хөтөлбөр 2 цаг 14 мин Израил Ираны эсрэг цохилт өгч, бүс нутгийн хямрал гүнзгийрлээ 4 цаг 24 мин Энэтхэгийн зорчигч тээврийн онгоц осолдож, 241 хүн амь үрэгдэв 4 цаг 25 мин “Switch 2” дөрөвхөн өдрийн дотор 3.5 сая хувь борлогдож, Nintendo-ийн түүхэн дэх хамгийн хурдан борлуулалттай консоль боллоо 4 цаг 26 мин Израил Иранд цохилт өгснөөр газрын тосны үнэ огцом өсөв 4 цаг 26 мин “Морин хуур” жүжиг Оросын олон улсын наадмаас шагнал хүртлээ 4 цаг 27 мин Авлигын шалтгаан нөхцөлийг бууруулах чиглэлээр зөвлөмж хүргүүлэв 4 цаг 28 мин Нийгмийн даатгалын шинэчлэлийн талаар Унгарт амьдарч буй монголчуудад мэдээлэл өгчээ 4 цаг 29 мин Манай мега төслүүдийг хэн гацаадаг вэ? 4 цаг 30 мин Б.Анхзаяа: Богино наслахаас айгаад эвслийн Засгийн газар байгуулбал олон нийтийн сонголтыг дахин үгүйсгэсэн хэрэг болно 4 цаг 42 мин Морьт харвааны 18 морийг алж, махалсан харамсалтай хэрэг гарчээ 5 цаг 29 мин “Хонхрын 1000” орон сууцыг дахин төлөвлөлтөд хамруулахаар санал нэгджээ 5 цаг 36 мин Жанжин клубийн авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилж байна 5 цаг 36 мин Монгол Улсад “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр”-ийн арга хэмжээ эхэллээ 5 цаг 37 мин 2025 оны 6-р сарын 13-ны Баасан гарагт цахилгаан хязгаарлах хуваарь 5 цаг 39 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 5 цаг 46 мин Нутгийн төв болон зүүн хэсгээр бороотой, сэрүүхэн өдөр үргэлжилж байна 5 цаг 47 мин Мариус Визер дахин сонгогдож, жүдо бөхийн дэлхий дахины бодлогыг үргэлжлүүлнэ 5 цаг 48 мин Метро ба газар доорх байгууламжийн олон улсын туршлагыг хэлэлцэж байна 5 цаг 49 мин Г.Занданшатар Ерөнхий сайдын тамга гардан авлаа 5 цаг 50 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ явж, Г.Занданшатар ирэв Г.Уянгахишиг: Улс төрийн болон нийгмийн дэмжлэг шаардлагатай... Элон Маск, Дональд Трамп нар түнжин хагарав Эрдэмтэд хорт хавдрыг шинж тэмдэг илрэхээс гурван жилийн өмн... Хуульч О.Батхүү: Төр нь иргэдээ гэмт хэрэгтэн болох зам руу ... Ариун дээд ном Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технолог... Манай мега төслүүдийг хэн гацаадаг вэ? Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит конс... Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохай... Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл... Норвеги аялал жуулчлалын ачааллыг зохицуулахын тулд жуулчдын... Монгол, Оман хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнз... Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн олон улсын бага хурал ... Айлаас эрэхээр авдраа уудал: "Алт III" хөтөлбөр Гол мөрний усны түвшин буурч, зарим газарт бороо орох төлөвт... Их тойруугийн замын хэсгийг хоёр хоногийн хугацаанд хаана Онцгой байдлын байгууллагын шинэ алба хаагчид тангараг өргөж... Uber Лондонд жолоочгүй такси туршина Жанжин клубийн замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
Top