x

Uber Лондонд жолоочгүй такси туршина

Uber компани ирэх хавар Лондон хотод жолоочгүй, бүрэн автономит таксиг туршиж эхлэхээр боллоо. Энэхүү туршилт нь Их Британийн хиймэл оюун ухааны Wayve компанитай хамтран хэрэгжих бөгөөд одоогоор хууль эрх зүйн хүрээнд хүний хяналттайгаар туршиж байгаа аж.

Засгийн газраас анх 2026 онд жолоочгүй тээврийн хэрэгслийг ашиглах төлөвлөгөөтэй байсан ч дараа нь хугацааг 2027 он руу хойшлуулсан. Гэвч хамгийн сүүлд энэ төрлийн жижиг оврын "автобус, такси" хэлбэрийн үйлчилгээний хууль эрх зүйн орчныг түргэвчилсэн журмаар бий болгохоо зарласан нь замын хөдөлгөөнд ийм машин эрт гаргах нөхцөлийг бүрдүүлжээ.

Uber-ийн туршилтын машин үйлчлүүлэгчдэд нээлттэй эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Гэвч хууль эрх зүйн нөхцөл бүрдвэл Uber аппликейшнд жолоочгүй такси нь жирийн сонголт болж нэмэгдэхээ өмнө нь мэдэгдэж байсан. Британийн Тээврийн яамны тооцоолсноор энэ салбар 2035 он гэхэд 38 мянган ажлын байр бий болгож, улсын эдийн засагт 42 тэрбум фунт стерлингийн нэмэр оруулах боломжтой гэжээ. Гэсэн ч GMB холбооны төлөөлөгч Энди Прендергастын хэлснээр жолоочгүй тээвэр нь ажилгүйдэл зэрэг нийгмийн олон талт нөлөөг авчрах тул энэ талаар бүрэн дүгнэлт хийх хэрэгтэйг анхааруулсан байна.

Uber энэ оны гуравдугаар сард АНУ-ын Остин хотод жолоочгүй таксигийн үйлчилгээг эхлүүлж, долоо хоногийн долоон өдөр, өдөрт хорин цаг тасралтгүй ажиллуулж байна. Үйлчлүүлэгчид тухайн машин боломжтой бол сонгож суух боломжтой бөгөөд тийзний үнэ нь энгийн такситай ижил юм. Тесла ч мөн энэ хотод ирэх сараас адил төрлийн үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Бүрэн жолоочгүй автомашинууд Хятад, АНЭУ, Сингапур зэрэг улсад сая сая километр замыг туулсан бөгөөд зарим судалгаагаар хүний жолоодлоготой харьцуулахад ослын магадлал бага гэжээ. Гэсэн ч зарим тохиолдолд зам тээврийн осол, зорчигчийг дотроос нь гаргахгүй түгжих зэрэг асуудал гарч байсныг ч дурджээ. Сан Францискод үйл ажиллагаагаа зогсоосон тохиолдол ч бий.

Сурвалжлагч Лондоны төвд Wayve-ийн системтэй жолоочгүй машинд сууж, хажууд нь зөвхөн хяналтын үүрэгтэй хүн суусан байхад 30 минутын турш түгжрэл, гэрэл дохио, дугуйтай зорчигч, зам дээрх таягтай явган зорчигч гээд бүх нөхцөлд машиныг ямар ч алдаа гаргалгүй явсныг онцолсон байна. Ford Mach-e загварын энэхүү машин нь радар, мэдрэгчүүдтэй бөгөөд бодит цагийн хиймэл оюун ухаанд суурилсан хариу үйлдлээр бүрэн хянагдаж байсан аж.

Эх сурвалж: BBC, Variety, The Guardian

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нүүрсний экспорт 79 сая тоннд хүрч, биржийн арилжаа идэвхжлээ 24 мин Аргентинд 2,397 голден ретривер цугларч дээд амжилт тогтоов 27 мин МУИС үйл ажиллагаандаа ISO 21001 ба ISO 9001 олон улсын стандартыг нэвтрүүлэв 27 мин Улаанбаатарт шөнөдөө 27 хэм хүйтэн 32 мин АТГ: “Цемент шохой” ХХК-д учирсан 3.4 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв 32 мин ТББХ худалдааны түр хэлэлцээрийн хуулийн төслийг 64.7%-ийн саналаар дэмжив 33 мин 102 дугаарт нэг өдөрт 1882 дуудлага бүртгэгдэв 33 мин Сочи дахь Монголын консулын тойргийг хариуцах И.А.Селезнёв албан ёсоор ажилдаа орлоо 35 мин Авлигын ноцтой зөрчлүүдийн дараа ГЕГ-ын даргыг чөлөөллөө 35 мин ЗГ: Төсвийн хөрөнгөөр баяр, тэмдэглэлт арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо 50 мин Гашуунсухайт боомтын зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх шийдвэр гаргав 51 мин Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг хоёрдугаар сард багтаан сонгоно 57 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн сонсгол товлогдлоо 59 мин “Тогтоолд нэмэлт оруулах тухай” төслийг байнгын хороод эцсийн хэлэлцүүлгээр дэмжив 1 цаг 0 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хүний эрхийн бодлогоо шинэ сорилтод нийцүүлэн шинэчлэх шаардлагатай 1 цаг 2 мин Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгаж эхэлнэ 1 цаг 4 мин Томуугийн дэгдэлт улсын хэмжээнд өндөр хэвээр байна 2 цаг 42 мин Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хэсэг хуралдав 2 цаг 45 мин Эм ханган нийлүүлэгчид төлбөрийн саатлаас болж нийлүүлэлтээ зогсоохоо мэдэгдлээ 2 цаг 46 мин 2025 онд Улаанбаатарт 600 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртжээ 2 цаг 47 мин
iИх уншсан
Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга... МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл: Хэн нь хэнийх вэ? Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... Амгалан амаржих газарт арваннэгдүгээр сард 510 эх амаржжээ MH370 онгоцыг хайх ажиллагааг энэ сарын сүүлчээр дахин эхлүү... Ерөнхий сайд авлигын үйлдлийг таслан зогсоохыг гаалийн байгу... УИХ-ын дарга Н.Учрал 58 ажлын хэсгийн захирамжийг хүчингүй б... Солирт агуулагдаж байсан зургаан төрлийн сахар амьдралын гар... Нийслэлийн байгаль орчны газрын шинэ барилгыг Улсын комисс х... E-Geree систем олон улсын “Maker in China 2025” тэмцээнээс ш... Автобензиний импорт 4.7%-иар буурч, дизелийн импорт өсөв Хятадын хоёр дахь захидлын дараа Япон НҮБ-д дахин мэдэгдэл и... Ирэх 7 хоногт 1–5 дугаар анги танхимаар, 6–9 анги цахимаар х... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Нийслэлийн 2026 оны төсөв батлагдлаа О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох цэгийг шин... Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өнд...
Top