x

Иосиф Бродскийг шүүсэн хурал(3)

ИОСИФ БРОДСКИЙГ ШҮҮСЭН ХУРАЛ (3)

Шүүгч: Гэрч Логунов.

Логунов: (Эрмитаж мүзэйн аж ахуй эрхэлсэн орлогч дарга): Би Бродскийг хувиараа танихгүй. Энд шүүх хурал дээр л анх харж байна. Бид цаашид Бродский шиг ингэж амьдарч болохгүй ээ. Ийм хүүтэй аав ээж өрөвмөөр. Би зохиолчдын дунд ажиллаж амьдардаг хүн. Бродскийг би Олег Шестинскийтэй харьцуулж хардаг. Олег Ленинградын Улсын Их сургууль, Софийн Их сургууль төгссөн хүн. Гэтэл тэр уурхайд ажиллаж байсан, хөдөө гадаа суртал ухуулгын ажлаар байнга явдаг.. Хүн шаргуу хөдөлмөрлөхийн зэрэгцээ нийгэм соёлын ур чадвараа нийтэд түгээдэг сайн жишээ. Бродскийн бичих шүлгүүд жинхэнэ яруу найраг л байх ёстой шүү дээ. Бродский амьдралаа шинээр эхлүүлэх ёстой.

Өмгөөлөгч: Ер нь гэрчүүд энд бодит баримт л ярих ёстой атал...

Шүүгч: Гэрчийн мэдүүлгийг дараа нь шүүмжлээрэй. Гэрч Денисов!

Денисов: (хоолой угсрах ажилчин): Би Бродскийг танихгүй. Манай хэвлэлээр эчээ мэдэх болсон. Би иргэн хүнийхээ хувьд, олон нийтийн төлөөлөгчийн хувьд ярьж байна. Сонин уншаад би Бродскийн ажилд эгдүүцсэн. Номнуудыг нь уншъя гээд номын санд очлоо, тэнд түүний нэг ч ном алга. Найз нараасаа асуулаа, мэдэх хүн ганц ч байдаггүй. Би ажилчин хүн. Би амьдралдаа хоёрхон ажил сольсон. Тэгэхэд Бродский яасан байна? Олон мэргэжил чаддаг гэж мэдүүлсэн нь намайг бүр гайхашрууллаа. Хүн ийм богино хугацаанд ямар ч мэргэжлийг эзэмшиж чадахгүй. Бродскийг яруу найрагч гэхийн. Тэгвэл яагаад ямар ч холбооны гишүүн биш байгаа юм бэ? Диалектик материализмыг зөвшөөрдөггүй хүн үү? Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэж Энгелс хэлсэн биз дээ. Ийм тодорхой томъёоллыг Бродский зөвшөөрөхгүй байгаа хэрэг үү. Тэр өөр бодолтой хүн. Сүрхий авьяастай юмбол манай утга зохиолд яагаад байр сууриа олж чаддаггүй юм бэ? Яагаад хөдөлмөр эрхлэхгүй байгаа юм бэ? Тэрний хөдөлмөр гээд байгаа нь ажилчин хүн миний сэтгэлд огт нийцэхгүй байна гэдгийг хэлмээр байна.

"Ертөнцийг таних хөтөч"- https://www.nepko.mn/

Шүүгч: Гэрч Николаев!

Николаев (тэтгэвэр авагч): Би Бродскийг огт танихгүй. Үе тэнгийнхэндээ үзүүлж буй жигшмээр нөлөөнд нь үндэслэн би түүний тухай гурван жилийн турш мэддэг болсон юм. Би эцэг хүн. Ажил хийдэггүй хүүтэй байх ямар хэцүү болохыг би мэднэ. Бродскийн шүлгийг хүүгийнхээ цуглуулгаас нэг бус удаа үзсэн. 42 бүлэгтэй шүлэг нь гадуур их тарсан. Би Бродскийг Уманскийн хэргээс дамжуулж мэднэ. “Найз чинь хэн бэ...” гэдэг зүйр үг байдаг. Уманскийг би сайн танина, тэр бол Зөвлөлтийн эсрэг үзэлтэй зартай нэгэн. Бродскийн мэдүүлгийг сонсоод би өөрийн хүүгээ олж харсан. Хүү маань ч өөрийгөө суут ухаантан гэж боддог. Тэр яг Бродский шиг ажил хөдмөр хийх хүсэлгүй. Бродский, Уманский мэтийн хүмүүс үе тэнгийнхэндээ ялзарч өмхийрсөн нөлөө үзүүлдэг. Би Бродскийн эцэг эхийг гайхаж байна. Тэд түүнтэй хамт хоолой нийлүүлдэг бололтой. Бүр нэгдмэл нэг дуу хоолойтой. Бродский шүлэг бичиж чаддаг гэдгийг шүлгийн хэлбэрээс нь харж болно. Гэхдээ тэр шүлгүүд хор хөнөөл учруулахаас өөр зүйл байхгүй. Бродский бол зүгээр нэг шимэгч төдий биш. Тэр бол адгийн хорт шимэгч! Бродский шиг хүмүүст өршөөнгүй хандаж ерөөсөө болохгүй. (Алга ташилт).

Ардын төлөөлөгч Тяглы: Бродскийн шүлгүүд таны хүүд нөлөөлсөн гэж та бодож байна уу?

Николаев: Тийм ээ.

Шүүгч: Сөрөг үү?

Николаев: Мэдээж.

Өмгөөлөгч: Тэд Бродскийн шүлэг байсныг та яаж мэдэх вэ?

Николаев: Хавтас дээр нь "Иосиф Бродский" гэж бичсэн байсан.

Өмгөөлөгч: Таны хүү Уманскийг таньдаг байсан уу?

Николаев: Тийм ээ.

Өмгөөлөгч: Таны хүүд яагаад ийм хор хөнөөлтэй нөлөө үзүүлсэн нь Уманский биш Бродский байсан гэж та бодож байна вэ?

Николаев: Бродский болон түүний хүмүүс л байж таарна. Бродскийн шүлгүүд нь ичгүүртэй, Зөвлөлтийн эсрэг байдаг.

Бродский: Миний Зөвлөлтийн эсрэг шүлгийг нэрлэ. Тэднээс ядахнаа ганц мөр хэл дээ.

Шүүгч: Эшлэл татахыг зөвшөөрөхгүй!

Бродский: Гэхдээ би ямар шүлгийн тухай ярьж байгааг мэдмээр байна! Магадгүй минийх биш байж болно шүү дээ.

Николаев: Хэрвээ би шүүхэд мэдүүлэг өгнө гэдгээ мэдсэн бол фото зургийг нь аваад ирдэг байж.

Шүүгч: Гэрч Ромашкова!

Ромашкова (Мухинагийн нэрэмжит сургуулийн марксизм-ленинизмийн багш): Би Бродскийг хувиараа танихгүй ч гэсэн иймэрхүү хүмүүсийн ажил араншин гэгч нь надад тун танил. Пушкин хэлэхдээ авьяас бол юун түрүүнд хөдөлмөр гэсэн. Тэгэхэд Бродский яаж байна? Ажил хөдөлмөр эрхэлдэг үү? Зохиосон гэх шүлгээ ард түмэнд ойлгуулахын төлөө ажилладаг уу? Энд байгаа зарим нь түүний эргэн тойронг гэрэл гэгээгээр хөхиүлэн гялбуулж байгааг гайхаж байна. Тэгээд ч ЗХУ-д л Шүүхээс яруу найрагчтай ийм эелдэг ярьж, сурч боловсролыг нөхөрснөөр зөвлөөөд сууж байна гэдэг зөвхөн Зөвлөлт холбоот улсад л байж болох байх. Би Мухинагийн нэрэмжит сургуулийн намын байгууллагын нарийн бичгийн даргын хувьд энэ энхрийлэл залуучуудад муугаар нөлөөлнө гэж бодож байна.

Өмгөөлөгч: Та Бродскийг урьд нь харж байсан уу?

Ромашкова: Хэзээ ч үгүй. Гэхдээ Бродскийн гэгдэх энэ үйлдэл нь түүнийг шүүх боломжийг надад олгож байгаа юм.

Шүүгч: Та ямар нэгэн баримт хэлж чадах уу?

Ромашкова: Би сурган хүмүүжүүлэгчийн хувьд Бродскийн яруу найргийн талаар залуучууд юу хэлдгийг мэднэ.

Өмгөөлөгч: Та Бродскийн шүлгийг мэддэг үү?

Ромашкова: Тийм ээ. Ёстой аймшигтай! Тэрийг энд давтан унших боломжгүй.Аймшигтай!

Шүүгч: Гэрч Адмони! Боломжтой бол овог чинь ер бусын байгаа тул паспортыг чинь хармаар байна.

Адмони (Герцений нэрэмжит хүрээлэнгийн профессор, хэл шинжлэлийн эрдэмтэн, утга зохиолын эрдэмтэн, орчуулагч): Иосиф Бродскийг паразитизмын хэргээр шүүж байгааг мэдээд би шүүхэд санал бодлоо илэрхийлэх үүрэгтэй гэж үзлээ. Би 30 гаруй жил залуучуудтай ажиллаж, их сургуулийн багшаар ажиллаж байгаа, орчуулга хийгээд удаж байгаа болохоор ингэх нь зөв гэж бодсон юм. Би И.Бродскийг бараг танихгүй. Бид хоёр харилцан мэндэлдэг ч хоёр ч үг солилцож байгаагүй. Гэсэн хэдий ч сүүлийн нэг жил гаруйн хугацаанд орчуулгын үдэшлэгт илтгэл тавьж, хэвлэлээр дамжуулан түүний орчуулгын ажлыг анхааралтай ажиглаж байна. Учир нь түүний орчуулгууд чадварлаг, эрч хүчтэй байдаг. Галчинский, Фэрнандэс болон бусад хүмүүсийн найргийг орчуулсан орчуулгад үндэслэн тэр нь орчуулагчаасаа асар их хөдөлмөр шаардсан гэж би итгэлтэйгээр хэлж чадна. Эдгээр нь орчуулагчийн өндөр ур чадвар, соёлтойг гэрчилдэг. Гайхамшиг гэнэт тохиолддоггүй. Ур чадвар, соёл ч өөрөө ирдэггүй. Байнгын, тууштай ажиллагаа шаарддаг. Орчуулагч хүн үг бүрчлэн орчуулж ажиллалаа ч орчуулга бүрэн гүйцэд байхын тулд орчуулж буй хэлнийхээ тухай ойлголтыг бий болгох, түүний бүтцийг мэдрэх, ард түмний амьдрал, соёлыг ойлгох гэх мэт. Үүнээс гадна Бродский өөрөө бие даан хэл судалжээ. Тиймээс тэр эрчимтэй, тууштай ажилладаг нь надад тодорхой байна. Өнөөдөр би түүнийг дөнгөж долоо төгссөнийг мэдсэнээр тэр өөрийн эзэмшсэн ур чадвар, соёлыг эзэмшихийн тулд үнэхээр асар их хүчин чармайлт гаргасан байх нь тодорхой болж байна. "Мянган тонн хүдрээсчи зовж байж ердөө ганц үг олно" гэж яруу найрагчийн бүтээлийн тухай Маяковскийн зүйрлэж хэлсэн үг нь яруу найрагч-орчуулагчийн бүтээлд ч хамаатай. Бродскийг яллагдагчаар татсан тогтоол нь бага цалинтай хүмүүсийн эсрэг бус, бага ажил хийдэг хүмүүсийн эсрэг чиглэгдэх ёстой. Шимэгчид бол бага ажил хийдэг хүмүүс юм. Тиймээс Бродскийг паразитизм гэж буруутгах нь утгагүй хэрэг. Иосиф Бродский шиг тууштай, маш их хөдөлмөрч, ахиу орлого боддоггүй, уран бүтээлээ төгс төгөлдөр болгож бүрэн хэмжээний урлагийн бүтээл туурвихын тулд зөвхөн ойрын хэрэгцээт зүйлээр өөрийгөө хязгаарлахад бэлэн байгаа ийм нэгнийг паразитизм гэж буруутгаж болохгүй.

Шүүгч: Бага орлоготой хүмүүсийг шүүхгүй гэж юу гэж хэлсэн бэ?

Адмони: Бага цалинтай хүмүүсийг биш, бага ажил хийдэг хүмүүсийг шүүх ёстой гэж хэлсэн.

Шүүгч: Та үүгээрээ юу хэлэх гээв? Та тавдугаар сарын 4-ний тогтоолтой танилцсан уу? Коммунизмыг сая сая хүний хөдөлмөр л бүтээдэг.

Адмони: Нийгэмд тустай аливаа ажлыг хүндэтгэх ёстой.

Ардын төлөөлөгч Тягли: Бродский орчуулгаа хаана уншсан, ямар гадаад хэл дээр уншсан бэ?

Адмони (инээмсэглэн): Тэр оросоор уншсан. Тэрээр гадаад хэлнээс орос хэл рүү орчуулдаг.

Шүүгч: Хүний асуултад инээвхийлэх биш тайлбарлах хэрэгтэй.

Адмони: Би түүнийг польш, серб хэлнээс орос хэл рүү орчуулдаг гэж тайлбарлаж байна.

Шүүгч: Олон нийтэд биш шүүхэд ханд.

Адмони: Намайг уучлаарай. Танхим руу хандаж үг хэлэх нь профессор хүний зуршил юм.

Шүүгч: Гэрч Воеводин! Та Бродскийг биечлэн таньдаг уу?

Воеводин: (Зохиолчдын эвлэлийн гишүүн): Үгүй ээ, би зохиолчдын эвлэлд ажиллаад зургаахан сар болж байна. Түүнийг хувиараа таньдаггүй. Тэр эвлэлд ховорхон харагддаг, зөвхөн орчуулагчдын үдэшлэгт л ирдэг. Шүлгийг нь хүмүүс хүлээж авахгүйг ойлгосон бололтой, бусад уулзалтад ч оролцдоггүй. Би шүлгэнцрийг нь гүйлгэж харсаан. Нөхөр шүүгчээ, та тэрийг нь уншвал нүүр хийх газаргүй болно. Энд Бродскийн авъяасын тухай дэмийрцгээх юм? Ард түмэн хүлээн зөвшөөрснөөр л авъяасыг хэмждэг. Энэ нөхрийг хэн ч хүлээн зөвшөөрөөгүй, зөвшөөрөх ч аргагүй. Зохиолчдын хороонд Бродскийн шүлэг гээд хавтасаар нэг боодол байналээ.Тэнд ердөө гурван сэдэв л байх юм: эхнийх нь хорвоогоос дайжих, дараагийнх нь садар самуун, гурав дахь нь эх орон ард түмнээ үйгүйсгэх. Бродский эх орноо харийн гэж үздэг. Яршиг зүгээр, энэ шүлэг гэх заваан юмөөрт нь л үлдэг, цаашаа. Бродский гэдэг яруу найрагч байдаггүй. Орчуулагч гэвэл байж магадгүй, яруу найрагч гэвэл худлаа. Бродскийн нөлөөгөөр хүү нь хүн биш болсон тухай ярьсан гэрчийн үгийг би зуун хувь дэмжиж байна. Чухам эндээс л Бродскийн нийгмийн эсрэг үзэл нэвт харагдаж байна.

Шүүгч: Та нар Бродскийн авьяас чадварыг комисс дээрээ хэлэлцсэн үү?

Воеводин: Бродскийн талаар ярилцсан нэг богино хурал байсан. Гэвч хэлэлцүүлэг өргөн хүрээний мэтгэлцээн болж чадаагүй. Давтан хэлэхэд Бродский өөрийнхөө садар самуун шүлгээс болоод зохиолдын эвлэлээр ховорхон үзэгддэг. Миний найз яруу найрагч Куклин нэг удаа Бродскийн шүдэгт эгдүүцэж байгаагаа тайзнаас чангаар зарлаж байсан.

Өмгөөлөгч: Бродскийн тухай таны бичсэн тайланг комиссоос дэмжсэн үү?

Воеводин: Тайлангийн талаар Эткиндтэй санал нийлээгүй учир авч хэлэлцээгүй.

Өмгөөлөгч: Таны илтгэлийн агуулгыг бусад комиссын гишүүд мэдэж байгаа юу?

Воеводин: Үгүй ээ, бүх комиссын гишүүд үүнийг мэддэггүй.

Бродский: Тэгээд яаж миний шүлэг, өдрийн тэмдэглэлтэй болсон бэ?

Шүүгч: Би энэ асуултыг орхиж байна. Нөхөр Бродский, та хааяа л ажил хидэг байсан. Яагаад?

Бродский: Би аль хэдийн хэлсэн: Би бүтэн цагаар ажилласан. Бүтэн цагийн ажил, дараа нь би шүлэг бичсэн. (цөхрөнгүй). Шүлэг бичих нь ажил!

Шүүгч: Гэхдээ таны орлого маш бага байна. Та жилдээ 250 рубль олдог гэж хэлдэг ч сэргийлэгч нарын өгсөн гэрчилгээний дагуу энэ нь ердөө 100 рубль.

Өмгөөлөгч: Өмнөх шүүх хурлаар сэргийлэхэд бас хөрөнгө орлогын мэдүүлгийг чинь шалгуулах үүрэг өгсөн ч хийгээгүй.

Шүүгч: Хэвлэлийн газраас танд илгээсэн баримт бичигт гэрээ бий. Гэхдээ хэн нэгний гарын үсэг зураагүй зүгээр л нэг цаас.Надад дахиж тэмдэглэл битгий явуулаарай.

Сорокин: (улсын яллагч): Манай аугаа ард түмэн коммунизм байгуулж байна. Нийгэмд тустай хөдөлмөр эрхэлснээр аз жаргалтай амьдардаг гайхамшигтай чанар зөвлөлт хүнд байдаг. Ажил хөдөлмөрөөс хойш суугчгүй нийгэм л хөгжин цэцэглэнэ. Бродский эх оронч үзлээс ангид хүн. Ажил хийдэггүй хүн хоол идэх ёсгүй гэсэн үндсэн зарчмыг тэр мартжээ. Бродский олон жилийн турш шимэгч хорхойн амьдралаар амьдарчээ. 1956 онд сургуулиа орхиж, үйлдвэрт ажилд орсон. Тэгэхэд 15 настай байж. Тэр жилдээ ажлаасаа гарсан. Ажилсныхөө хөлсөнд ердөө 37 рубль авсныг бид тогтоосон, харин өөрөө 150 рубль гээд байгаа.

Бродский: Энэ бол урьдчилгаа! Энэ бол зүгээр л урьдчилгаа! Миний дараа авах цалингийн эхний хэсэг!

Шүүгч: Амаа тат, Бродский!

Сорокин: Бродский сахилга батгүй, ажиллах хүсэлгүй гэдгээрээ ажлын газрын хамт олны эгдүүг хүргэж байсан. "Вечерний Ленинград"-д гарсан нийтлэл маш их шүүмжлэл дагуулсан. Ялангуяа залуучуудаас маш олон захидал ирсэн. Тэд Бродскийн зан үйлийг эрс буруушаав. (Захидлуудыг уншина.) Залуучууд түүнийг Ленинградаас зайлуулах ёстой гэж үздэг. Түүнийг хатуу шийтгэх ёстой гэж. Түүнд ухамсар, үүргийн тухай ойлголт байхгүй. Армид алба хаахыг иргэн бүр аз жаргал гэж үздэг. Харин тэр үүнээс зайлсхийсэн. Эцэг нь хүүгээ диспансераас зөвлөгөө аюахуулаар явуулсан,харин тэр тэндээс өвчтэй гэсэн бичиг авчирсныг гэнэн итгэмтгий цэргийн алба хүлээгээд авчихсан байна.. Бүр цэргийн комисст дуудагпахаасаа өмнө Бродский одоо ял эдэлж байгаа өөрийн найз Шахматовд хандан "Би цэрэг татлагад очих гэж байна, чиний ширээ миний надвартай хоргодох газар болно шүү" гэж бичжээ.

Бродский нь "хөдөлмөр" гэдэг үгийг хорон инээдээр тодорхойлдог фюрер Уманскийнхаа үгийг хүндэтгэлтэйгээр сонсдог бүлэгт багтдаг. Бродский нв хөдөлмөр болон Зөвлөлтийн утга зохиолыг үзэн яддаг. Садар самуун сурталчилсан үг, ойлголтын цуглуулгаараа л тэр онцгой алдар олж авсан. Бродский Шахматовыг "ноёнтоон" гэж нэрлэдэг. “Сиэр” гэж англиар! Шахматов нь одоо шоронд байгаа. Бродский бол ийм лилжирсэн өмхий хамтлагийн төлөөлөгч. Бродскийн авьяасын тухай ярьцгаах. Гэхдээ хэн гээч? Бродский, Шахматов маягийн хүмүүс л тэгэж магтдаг.

Танхимаас: Хэн гэнээ? Чуковский, Маршак нар Шахматовтой адил юм уу? (Хэлсэн хүнийг танхимаас хөөж гаргав)

Сорокин: Бродскийг новшнууд, шимэгчид, бөөс, хорхойнууд хамгаалдаг. Бродский бол яруу найрагч биш, харин шүлгэнцэр бичих гэж оролдогч. Манайд хүн хөдөлмөрлөж, суурь машин талх тарианы үнэ цэнийг бий болгох ёстойг тэр мартжээ. Бродскийг албадан хөдөлмөрлүүлэх ёстой. Түүнийг баатар хот Ленинградаас хөөх ёстой. Тэр бол шимэгч, боор, новш, үзэл суртлын бохир хог. Бродскийн шүтэгчид миний яриаг сонсоод боож үхэх гэж байна уу?. Некрасов хэлэхдээ: “Чи яруу найрагч биш байж магадгүй, харин иргэн байх үүрэгтэй” гэсэн. Өнөөдөр бид яруу найрагчийг биш шимэгч хорхойг шүүж байна. Эх орноо үзэн яддаг хүнийг яагаад энд зарим нь өмөөрдөг юм бэ? Түүнийг хамгаалсан нөхдийн ёс суртахууныг эргэж шалгах ёстой шүү. Тэрээр шүлэгтээ “Би бусдын нутагт хайртай” гэж бичсэн байдаг. Түүний өдрийн тэмдэглэлд "Улаан шугамыг давах талаар би удаан бодлоо. Тархинд минь бүтээлч бодол төлөвшиж байна" гэсэн бичээс байдаг. Тэрээр мөн: "Стокгольм хотын сүм надад Праг хотын Кремлээс илүү хүндэтгэлтөрүүлдэг" гэж бичжээ. Тэрээр Марксыг "гацуурын боргоцойноор хучигдсан хөгшин идэштэн" гэж нэрлэдэг. Тэр нэгэн захидалдаа: "Москваг нулимаад хаях юмсан!" гэжээ.

Бродский болон түүнийг өмгөөлж буй бүх хүмүүс ийм л үнэ цэнтэй юм!

Бродский хөдөлмөрийн колонид

Шүүхээс Бродскийг Ленинградаас хөөж Архангелск мужид 5 жилээр цөлөн албадан биеийн хөдөлмөр хийлгэх ял өгсөн байна. (Социалист Монголд ч ийм ял байсан ба нийгмийн хөдөлмөрөөс зайлсхийсэн хэргээр Түнхэлийн ойд мод бэлтгэх албадан хөдөлмөрт дайчилдаг байв).

Шүүх ажиллагааг нэгд нэгэнгүй тэмдэглэж авсан сэтгүүлч Фрида Вигдоровагийн бичлэг удалгүй тархан барууны орнуудад олон хэлээр орчуулагдан гарснаар Бродский дэлхий даяар алдаршин, түүний найргууд гадаадад үй олон уншигч, бишрэгчидтэй болжээ. Тун эвгүй байдалд орсон Зөвлөлт засаг хоёр жилийн дараа Бродскийг ялаас чөлөөлөн суллажээ. Харин түүнд галзуугийн больницид хэвтэж эмчлүүлэх, эсвэл өөрийн хүсэлтээр гадаадад дүрвэх санал тавьсан ажээ. 1972 онд “өөрийн хүсэлтээр” эх орноосоо хөөгдсөн түүнийг АНУ-д дүрвэж очингуут нь ердөө дунд сургуульд долоон жил суралцсан Бродскийг нэртэй их сургуулиуд утга зохиолын багшаар булаацалдан урив. Тэрээр 24 жилийн турш Америк болон Британийн их сургуулиудад профессороор ажилласан. 1987 онд Иосиф Бродскийд “яруу тунгалаг тод найраг” гэсэн тодорхойлолтоорутга зохиолын Нобелийн шагнал хүртээжээ. 1940 онд төрсөн Бродский 1996 онд зүрхний шигдээсээр нас барсан.

baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Б.Солонгоо: Оюутолгой компанийн өр энэ онд 20 тэрбум ам.долларыг давахаар байна 15 мин Л.Алтангэрэл: Нийслэлд энэ онд 80 км гол шугам сүлжээг шинэчилсэн 56 мин Ж.Баярмаа гишүүн АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөлтэй хоёр улсын хамтын ажиллагааны талаар уулзав 56 мин Олимпын хошой аварга Э.Кипчоге “Дэлхийн аялал”-аа эхлүүлнэ 58 мин Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар нэмэхээр тооцжээ 1 цаг 52 мин Монгол Улс Лондонд болох аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд оролцоно 2 цаг 10 мин Нийслэлд гурван төрлийн түлшийг 397 цэгээр худалдаалж эхэллээ 2 цаг 11 мин Ёс зүйн хороо хүнлэг, эелдэг харилцааг төлөвшүүлэх аяныг эхлүүлэв 2 цаг 12 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний тархалт өндөр хэвээр байна 2 цаг 13 мин АНУ-ын их, дээд сургуульд 200 монгол оюутан суралцуулах талаар хэлэлцлээ 2 цаг 13 мин Монголын тамирчид буудлагын дэлхийн дэвжээнд цэц мэргэнээ сорино 2 цаг 16 мин Мальдив улсад 2006 оноос хойш төрсөн залуучуудыг тамхи татахыг хориглолоо 2 цаг 17 мин Нигер дэх хүчирхийллийг зогсоохын тулд АНУ агаарын цохилт өгч болзошгүй 2 цаг 19 мин Т.Аубакир: Багш нарын цалинг 2026 онд хоёр үе шаттайгаар 76 хувиар нэмэгдүүлнэ 2 цаг 20 мин Э.Цэндбаатарын өрсөлдөгчийг сольж, тулааны товыг хойшлуулжээ 4 цаг 40 мин “ОПЕК+”-ийн шийдвэр дэлхийн газрын тосны үнийг өсгөв 4 цаг 41 мин АНУ-д шатдаун үргэлжилж, нислэгүүд цуцлагдаж болзошгүйг анхааруулжээ 4 цаг 44 мин Афганистанд 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 4 цаг 47 мин Улаанбаатарын ус хангамжийг нэмэгдүүлэх “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжиж эхэлнэ 4 цаг 53 мин Нийслэлд өвөлжилтийн бэлтгэл ажил төлөвлөсний 95 хувьд хүрэв 4 цаг 58 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Туг болсон хүмүүс: Л.Түдэв Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот...
Top