x

Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэвэл огцруулах асуудал дахиад үүсч магадгүй

УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Нийгэмд үүсээд байгаа тулгамдсан асуудал олон байна. Шатахуун, багш, эмч нарын ажил хаялт, цалин нэмэх шаардлага, үүнээс шалтгаалсан иргэдийн ажиллах, амьдрах хэвийн байдал алдагдаж байх шиг. Хууль тогтоогчийнхоо хувьд уг асуудлыг хэрхэн шийдэх ёстой гэж харж байна вэ?

-Өнөөдөр үүсээд байгаа асуудлууд бол тухайн тухайн салбарын асуудал огт биш юм. Энэ бол сүүлийн 10 жил эрх барьж байгаа улс төрийн хүчний хэрэгжүүлсэн төрийн бодлогын алдаа, хариуцлагын тогтолцооны доголдлын илрэл. Төр засгийн байгууллагуудын уялдаа холбоо маш тааруу байгааг, даргын засаглал хойморьт заларч, данхар төрийн оролцоо хэрээс хэтэрснийг илтгэж байна. Төрийн эдийн засаг дах оролцоог бид дахин авч үзмээр байна. Маш удаан ярилаа, одоо засгийн газраас саналаа оруулж ирээд шийдээд явмаар байна. Татвар төлөгчид жилд 30 их наяд төгрөгийн татвар төлж байна, энэ бол маш их мөнгө. Үүнийг бид хөгжилд хэрэгтэй төрийн болон нийгмийн суурь үйлчилгээнд зөв зарцуулбал хангалттай хүрнэ.

Гэтэл өнөөдөр татвар төлөгчдийн энэ их мөнгийг данхар том төрийн салбар нэгжийг санхүүжүүлэхээр үр дүн гарахгүй болчихоод байна. Өөрөөр хэлбэл, Татвар төлөгчдийн мөнгийг мангас шиг л ховх сордог гэсэн үг. Тэгэхээр олон яам агентлагийг татан буулгаж нэгтгэе, зарим аймаг сумдыг ч нэгтгэх хэрэгтэй байна. Улаанбаатар хотын хороодын ажил үүргийг бас цэгцлэе, нийслэл эхлээд цахим больё. Гарц шийдэл их байгаа ч МАН засаглаад 10 дахь жилдээ орж байгаа ч дорвитой өөрчлөлт юу ч гарсангүй. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хөгжил дэндүү удаан буюу яст мэлхийн хурдаар л явж ирлээ.

-Цэцээс Засгийн газрыг буцаагаад ажлууллаа. Ерөнхийлөгч хоригоо татлаа. Юутай ч Засгийн газар төсвөө баталтал тогтвортой ажиллах боломж бүрдлээ. Гэхдээ энэ Засгийн газар намын болон бусад шалтгаанаар дахиад огцрох эрсдэлтэй гэдгийг улс төр судлаачид ярьж байна. Таны хувьд Засгийн газар цаашид тогтвортой ажиллах тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Хамгийн нэгдүгээрт, тогтворгүй байдлыг эрх баригчид өөрсдөө л үүсгэж байгаа гэдэгт нэгдсэн ойлголттой байх хэрэгтэй.

Хоёрдугаарт, Засгийн газар гэж юу вэ, юу хийх ёстой вэ гэдгээ хаа хаанаа маш сайн ойлгож байх ёстой. Үндсэн үүргийг нь маш товчоор илэрхийлбэл, татвар төлөгчдөөс татвар хурааж авч, түүнийгээ эргээд улс орон, иргэдийн сайн сайхан байдлыг сайжруулахын төлөө төсөвлөх юм. Мэдээж, аливаа үр дүнд хүрэхэд тодорхой хэмжээнд цаг хугацаа хэрэгтэй. Гэтэл тэр хугацаа нь болоод өнгөрчихөөд байхад хулгай луйвар, авлига хээл хахууль тасрахгүй. Улс төр, нийгэм, ардчилал, шударга ёсны индексүүд улам унаад, иргэдийн амьдрал улам сулраад байвал засаг үүргээ гүйцэтгэж чадахгүй, дорой буурай байна л гэсэн үг. Тэгэхээр, Засгийг тогтвортой байлгана гээд энэ бүх муу муухайтайгаа удаан зэрэгцэн оршоод байвал төдий чинээ Монгол Улсын хөгжил дэвшил удааширч, хохирол ихсэнэ.

-Тэгвэл муу ажилласан л бол солих ёстой гэж үү…?

-Тийм. Ийм нөхцөлд заавал сольж байх хэрэгтэй. Тэгэхээр зарчмын хувьд Засгийн газар тогтвортой ажиллах эсэх нь эрх баригчдаас өөрсдөөс нь л хамаарна гэсэн үг. Хулгайч авлигачдаасаа хэр хурдан салж, нэмж төрүүлэхгүй байхав, сонгогчдод амласан хөтөлбөрөө хэр хурдан хэрэгжүүлж, улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдэх вэ төдий чинээ л тогтвортой байна. Мөн эрх баригч МАН зөвхөн улс орны эрх ашгийн төлөө эвлэж нэгдээд явах ёстойгоос тогтвортой байна, эсвэл намын нэр хүнд хэмээн хулгайч, авлигачидтайгаа эвлэвэл олон нийт хүлээн зөвшөөрөхгүй тул огцруулах буюу тогтворгүй байдлын асуудал дахиад үүсэхийг үгүйсгэхгүй. Бусдаар бол өөр хоорондын өс хонзон, үе, бүлэглэлийн зөрчил, эрх мэдэл сандал суудлын төлөөх тэмцлээсээ болж Засгаа тогтворгүй болгоод байж болохгүй л болов уу.

-УИХ-аар ирэх оны төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байгаа. Төсвийн хувьд та тодорхой байр сууриа илэрхийлдэг гишүүдийн нэг. Одоо төсөв дээр нэмэгдэж орох асуудал нь багш, эмч нарын цалинг хаанаас нь танаад яаж нэмэх үү гэдгийг тооцоолж байх шиг…?

-Өнгөрсөн жилийн төсвийг батлах үед УИХ-ын хоёр ч тогтоол хамт баталсан. Тэр хоёр тогтоолын хэрэгжилт ямар явцтай байгаа, хийгдээгүй үлдсэн ажлууд асуудлууд юу, юу байгааг энэ удаа бас авч хэлэлцэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа. Мөн тэр үед яригдаж байсан улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хуульчлах асуудал яагаад удаад байгааг тодруулна. Одоо энэ асуудлыг ирэх оны зургадугаар сараас өмнө батлах шаардлагатай байна. Эдгээр дээр нэмээд энэ жил төсөв хэлэлцэх явцад сайжруулах өөрчлөх ямар асуудлууд гарч байна, энэ бүгдийг багтаасан тогтоолын төсөл УИХ-аас батлах ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Багш, эмч нарын цалинг нэмэх боломж бол энэ төсөвт байгаа. Тэвчиж болох зардлууд, үр дүн хэрэгцээ шаардлага нь тодорхойгүй хөрөнгө оруулалтууд тоног төхөөрөмжүүдээс зардлыг нь багш эмч нарын цалинд хуваарилах боломж бий. Мөн зарим төрийн өмчийн компани, хөрөнгийг зарж борлуулж мөнгө босгож болно. Цаашдаа төрийн албан хаагчдын цалин хөлсний бодлогыг салбар салбараар нь биш, гүйцэтгэлийн үнэлгээтэй уялдуулсан тогтолцоог бий болгох чиглэлээр хууль эрх зүй, бодлогын шинэчлэл хийх шаардлагатай байгаа.

-МАН-ын хувьд УЗ-өө хуралдуулсан. Асуудлаа УЗ-өөрөө хэлэлцье гэж байх шиг. Харамсалтай нь тэдний хүслээр асуудал шийдэгдэхгүй байх шиг. Тэгэхээр шат бүрдээ хуваагдсан эрх баригч нам бодит байдал дээр эрх барих статусаа алдсан гэж үзэж байгаа. Тэгвэл УИХ-д 42 гишүүнтэй бүлэг төрийг хямралаас гаргаж Засгаа авах шаардлагатай юм биш үү. Энэ чиглэлд АН шийдэмгий явах ёстой гэдэгт та хувьдаа ямар бодолтой байна вэ?

-МАН-ын Удирдах зөвлөл өргөтгөсөн хурал хийсэн. Тус хурлаасаа үүссэн асуудлаа шийдэх ажлын хэсэг гаргасан гэсэн мэдээ байна. Улс орны эрх ашиг нэгдүгээрт байх ёстой. Тиймээс эрх баригчид энэ өнцгөөс харж, асуудлаа хурдан шуурхай шийдээд улс орны өмнө иргэдийн өмнө тулгамдсан олон асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай байгаа юм. Хууль, шүүхийн асуудал бол тусдаа. Ардын нам маань “Эвтэй байхдаа хүчтэй” уриан дор энэ олон жил засаглахдаа эвтэй найртай хулгай хийх, эсвэл хулгай, авлигын хажуугаар эв нэгдлээ бодон дуугай байж болохгүй болжээ. Тэгвэл одоо уриагаа Доголон Төмөр хааны хэлсэнчлэн “Шударга байхдаа хүчтэй”-гээр сольж, яг энэ зарчмыг хэлбэрэлтгүй мөрдөж ажиллах нь зөв байх. АН бол хуулиараа сөрөг хүчин. Тиймээс бид эрх баригчдын зөвийг тултал дэмжиж, бурууг таслан зогсооно. Учир нь тэгэж байж үр дүнд нь олон нийт, Монгол хожино.

-Бид дотроо хямралтай байгаа. Харин биднийг гаднаас хэрхэн харж байгаа бол. Монгол Улсын хувьд гадаад хөрөнгө оруулалт эдийн засгийг сэргээх хамгийн том боломж гэж үздэг. Тэгвэл улс төрийн нөхцөл байдал, дотоод зөрчилдөөн, ирэх оны төсөв зэргийг хараад гадны хөрөнгө оруулагчид яаж байгаа бол…?

-Таны хэлдэгээр бид баахан хулгай ярьдаг, хулгайч цоллодог болчихлоо. Гэхдээ бас ярьж байгаа шигээ яг бариад хариуцлага хүлээлгээд төсөвт, улсад учирсан хохирлыг барагдуулсан тохиолдол маш хангалтгүй байна. Мэдээж хулгай, хулгайч хоёртой тасралтгүй тэмцэж, мохол мушгилгүй болгох ёстой. Нэмээд асуудал үүсгэхгүйн тулд уг үндсийг нь таслан зогсооход онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна. Гадаадын хөрөнгө оруулалтын тухайд бид маш их цаг хугацаа боломжийг алдсан, цаашид ч алдахаар байна. Бид өөрсдөө бүх зүйлээ болгодог баян улс нэгэнт биш тул гадны мөнгийг ашигласаар л байх болно. Гэхдээ ямар мөнгө вэ гэвэл аль эрсдэлгүй, хүүгүй мөнгө нь л мэдээж чухал.

Өөрөөр хэлбэл, өндөр хүүтэй гадаад зээл авч өрөнд орох биш гадаадын хөрөнгө оруулалтыг л татмаар байгаа юм. Учир нь энэ нь ямар ч өр үүсгэдэггүй. Атал, бидний өнөөгийн байгаа байдал бол татах биш эсрэгээрээ үргээх нөхцөлд байна. Гадны хөрөнгө оруулагчдыг хэн дуртай нь барьж авч зодоод байхаар аргагүй шүү дээ. Дээрээс нь арай хийж орж ирсэн хөрөнгө оруулагчидтай хийсэн гэрээгээ зөрчинө. Эсвэл өөрчилнө, эсвэл бүр хулхидна гэх мэтээр итгэлийг нь алддаг нь сонирхсон хөрөнгө оруулагчдад хор болдог. Эдийн засгийн эрх чөлөөний болон хөрөнгө оруулалтын индекс үзүүлэлтүүд дээр манайхыг юу, юу хойш татаад байгааг бид бүгд мэдэж байгаа. Гэхдээ бид шийдэж чадахгүй байсаар байна. Асуудал ужгирч удсан учраас бид одоо маш том өөрчлөлтийг олон зүйл дээр зэрэг хийхээс өөр аргагүй байдалд хүрчихлээ.

-Тухайлбал…?

-Төрийн бүтэц, орон тоо, оролцооны шинэчлэл, татварын шинэчлэл, гадаадын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин зэрэг олон асуудлыг хамтад нь цогцоор нь шийдэх шаардлагатай болчихоод байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 15 цаг 20 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 15 цаг 21 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 15 цаг 27 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 15 цаг 29 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 15 цаг 31 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ 18 цаг 44 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав 18 цаг 47 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ 18 цаг 48 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна 18 цаг 48 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа 18 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 18 цаг 51 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ 18 цаг 51 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ 18 цаг 51 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... 18 цаг 52 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ 18 цаг 54 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ 22 цаг 13 мин Польш улс бага сургуулийн сурагчдыг гар утас ашиглахыг хориглоно 22 цаг 21 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 22 цаг 22 мин Түрээсийн мопед, скүүтерийг өнөөдрөөс түр хугацаанд хориглолоо 22 цаг 24 мин БНХАУ-ын дарга Ши Жиньпин Умард Солонгост айлчилна 22 цаг 24 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин г... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Д.Батлут: Алдаа, зөрчил тогтоогдвол хэн ч байсан хариуцлага ...
Top