x

Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой

Эрчим хүч, уул уурхайн салбарт хийх шинэчлэлийн асуудлаар Доктор (Ph.D) Норовын Тэгшбаяртай ярилцлаа.

-Эрчим хүч, уул уурхайн салбарт тулгамдаж буй ямар асуудлууд байна вэ?

-Хүн төрөлхтний өмнө шийдвэрлэх ёстой тулгамдсан гурван асуудал ХХ болон XI дүгээр зууныг дамнан үргэлжилж байна. Нэгдүгээрт, байгаль орчны, хоёрдугаарт, зэвсэглэлээр хөөцөлдөхийг хязгаарлах, гуравдугаарт эрчим хүчний хомсдол, хямралын асуудлууд байна. Тиймээс гурав дахь асуудал болсон эрчим хүчний аль ч цаг үеийн турш хүрэлцээгүй, хязгаарлагдмал байсан тухай асуудлыг шийдэх нь хүн төрөлхтний тэргүүн, тулгамдаж буй асуудал байсан, одоо ч хэвээр байна. Ирээдүйд энэ асуудал улам нь хурцадмал болох төлөвтэй. Энэ асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын хэмжээнд нэг хувилбар байна. Аливаа улсын хөгжлийн гол тулгуур нь үйлдвэрлэл хэрэглээ нь зэрэг явагддаг эрчим хүчний салбар байдаг. Ийм ч учраас энэхүү салбарыг бусад салбараас түрүүлүүлэн хөгжүүлэх шаардлагатай. Монгол Улсын тухайд ч хөгжлийн гол тулгуур нь эрчим хүч, уул уурхайн салбар гэдэгтэй маргах хүн байхгүй л болов уу. Гэвч өнөөдөр бид өөрсдөө энэхүү чухал салбаруудын хөгжлийг хууль, эрх зүйн хүнд суртал, зохицуулалтын давхардал, хөрөнгө оруулалтын тодорхойгүй орчноор боомилон хүлж, амь аргацаасан зогсонги байдалд оруулсаар хөгжил дэвшилд аль хэдийнэ хүрч үр дүнг үзэхүйц эргэж олдохгүй үнэт цаг хугацааг алдсаар байгаа нь хэн бүхэнд тодорхой бөгөөд өнөөг хүртэл хоёр хөршөөсөө хараат байдалтай хэвээр байгаа нь харамсалтай.

-Таны харж байгаагаар энэ салбарт ямар шийдэл байна вэ?

-Бодлогын шинэчлэл, өөрчлөлтүүдийг зоригтой эхлүүлэх шаардлагатай. Тухайлбал, эрчим хүчний салбарт чөлөөт бүс байгуулах замаар экспортын үнийг чөлөөлөхөөс ажлаа эхлүүлэх нь зүйтэй.

Энэ нь Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болоход түлхэц өгнө. Үүний тулд бид “Эрчим хүчний чөлөөт бүс”-ийг бодлогоор байгуулж, экспортын үнийг чөлөөлөх зах зээлийн зарчмыг хэрэгжүүлэх нь зөв юм. Хөрш орнуудтайгаа эрчим хүчний худалдааг хөгжүүлэх, дээр дурдсанчлан алсдаа эрчим хүчний хувьд хоёр хөршөөсөө хараат бус бие даасан орон болох стратегийн эхлэлийн шат болох эхний суурь тавигдах болно. Мөн шингэрүүлсэн шатдаг хийн дэд бүтцийг аймгийн төвүүд, гэр хорооллоос эхлүүлэх шаардлагатай байна. Хийн дэд төвүүдийг гэр хороололд байгуулж, дулаан хангамжийн дэд бүтцийг шинэ шатанд гаргах хэрэгтэй. Энэ ажил бол байгальд ээлтэй ногоон эрчим хүчний эх үүсвэрээр утаанаасаа салж, халаалтыг хямд, хялбар шийдэн хотын хөгжилд нэмэр болохын зэрэгцээ ялангуяа Нийслэл хотын төвлөрлийг бууруулахад бодит хувь нэмэр болно. Өнөөдөр ямар байгааг та бид бүгдээрээ мэдэж байгаа ба дээр дооргүй олон жил ярилаа. Нэг үгээр хэлбэл, эрчим хүч экспортлох компанийг эрчим хүчний чөлөөт бүсийн гишүүн гэж үзэх эрхзүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай.

-Дээрх санал болгож байгаа ажлуудыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдэхэд ямар алхмууд хийх вэ?

-Нэн тэргүүнд дамжуулах сүлжээний хөрөнгө оруулалтыг татварын бодлогоор дэмжих хэрэгтэй. Эрчим хүчний дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг зөвхөн зардал бус өрсөлдөх чадвартай шууд хамааралтай үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолттой асуудал гэж авч үзэх шаардлагатай. Иймд дамжуулах шугам, дэд станц/өртөө/-ын төслүүдэд татварын хөнгөлөлт олгож, “Төр-хувийн хэвшлийн түншлэл”-ийг бодитой хэрэгжүүлэх шаардлагатай байна.

-Эрдэс баялгийн салбарыг улс орны хөгжилд эзлэх байр суурь талаас нь та хэрхэн харж байна?

-Өнөөдөр зарласан хайгуулын бүх тендерүүдэд гадны компаниуд шууд ялж байна. Энэ нь салбарын үндэсний компаниудад чөдөр тушаа болж байгаа. Хайгуулын лицензийг нээлттэй, шударгаар олгож, шинэ орд илрүүлэх үндэсний хөдөлгөөн өрнүүлэх шаардлагатай. Эрэл хайгуул бол баялгийн эхлэл төдийгүй шинжлэх ухаанд суурилсан бодлогын салбар юм. Үүний хүрээнд Геологийн хайгуулыг үндэсний хөрөнгөөр сэргээх, ашигт малтмалын экспорт ба боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих, алт, жонш, газрын ховор элемент, ураны экспортыг хөнгөвчилж, үндэсний баялгийг нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгон экспортлох бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Газ, газрын тос боловсруулах том, жижиг үйлдвэрүүдийг тусгай зөвшөөрлийн хүнд суртлаас чөлөөлж, технологийн хяналттай, хариуцлагатай шинэ ээлтэй орчин бий болгох нь улс орны хөгжилд ихээхэн ач холбогдолтой.

-Эдгээр салбарын хөгжлийг хурдасгах зорилгоор яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэрхэн харж байна вэ?

-Шинэ эх үүсвэр болох шинээр баригдах бүх төрлийн цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх нь эдийн засгийн үр ашгийг шууд нэмэгдүүлнэ. Энэ нь дотоодын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлж, эрчим хүчний шинэ эх үүсвэрийн тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх бодит хөшүүрэг болно. Ирээдүйд эрчим хүчний салбарыг шинжлэх ухаанч сэтгэлгээгээр удирдах шинэ үеийн инженерүүдийг олноор бэлтгэх цаг үе ирээд байна. Иймээс: Физик-математик, эрчим хүчний боловсролыг дэмжих бодлого хэрэгжүүлэх , физик-математик, эрчим хүчний инженерчлэл, байгалийн ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрийн зээл, тэтгэлгийг төрөөс хүрэлцээтэй олгох бодлогын тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай. Хүний нөөцөө бэлдэхгүй бол салбарт ажиллах мэргэжилтэн цөөрч байгаа нь шийдлээ хүлээсэн нэг том асуудал болно.

-Та бид үндэсний хэмжээний том асуудал ярьдаг. Нөгөө талд нь тэр ажлыг эсэргүүцэн зогсоодог зохион байгуулалттай бүлэглэлүүд үүсэж байгааг хэрхэн шийдэх вэ?

-Бас нэг чухал асуудал байгаа нь хуульд хууль бус эсэргүүцэлтэй тэмцэх шинэ зохицуулалт бий болгож, хариуцлага тооцох шаардлагатай. Тухайлбал, эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий төслүүдийг санаатайгаар хорлон эсэргүүцэх, төрийн шийдвэрийг зориудаар гацаах зэрэг зохион байгуулалттай бүлэглэлийн үйлдлүүдийг авч үзэж болох юм. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол ариун зүйл, гэвч улс орныхоо хөгжилд хор хүргэх эрх чөлөө гэж байж болохгүй. Шийдэл нь ойлгохгүй, мэдэхгүй эсэргүүцэгчдийг гэгээрүүлэх хэрэгтэй байна. Мэдсээр байж эсэргүүцээд байгаа нөхөдтэй хуулийн хариуцлага тооцох эрхзүйн орчин шаардлагатай байна.

-Бодлогын шийдэл хэрэгтэй гэж ойлголоо. Та үүнийгээ дүгнээд хэлж өгөөч?

-Монгол Улс шинжлэх ухаанд тулгуурласан бодлогоор эрчим хүч экспортлогч, уул уурхайгаа ухаалгаар удирддаг шинэ эринд шилжих ёстойг хүн бүр ухамсарлах цаг нэгэнт ирсэн тул энэ асуудалд, улс төрийн нам, эрх барих дээд байгууллага, шийдвэр гаргагчид бодлогын хэмжээнд анхаарал хандуулж зөв, оновчтой, зоримог шийдвэр гаргахад онцгой анхаарах шаардлага тулгарч байна. Энэ бол зөвхөн нэг нам, нэг буюу хэд хэдэн хувь хүн, ямар нэгэн бүлэглэлийн зорилго бус нийт монголчуудын эв нэгдэл, хамтын хүсэл эрмэлзлэлийн үндсэн дээр зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай зорилт юм гэдгийг ойлгож байгаагийн хувьд эдгээр салбарын үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй ойлгодог, эдгээр салбарын гүнд орж ажиллаж байсан болон одоо ч амьдрал, үйл ажиллагаагаараа эдгээр салбартай холбоотой ажиллаж байгаагийн хувьд, өнгөрсөнд юу болсон ирээдүйг төсөөлж харж байгаа олон хүмүүстэй санал солилцож, шинжлэх ухаанчаар судалж зохих үнэлэлт, дүгнэлт өгч байгаа хүний хувьд та бүхний сонорт зайлшгүй хүргэх ёстой санал, санаачилга гэж үзэж байна.

Өдрийн сонин

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top