x

ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан

ТАНИЛЦ: БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТОП ЗУРГААН ТЭРБУМТАН

Багш нар ажил хаяж, сургууль, цэцэрлэгүүд цоожтой дүнхийж байна. Сарын сая гаруйхан төгрөгийн цалин нь байрны зээл, тог цахилгаан, ус дулаан, түлээ нүүрсэндээ яваад, цаана нь хүүхдэдээ зайрмаг, хөргөгчиндөө талх авах мөнгө үлдэхгүй байгаад бухимдсан багш нарын ажил хаялтыг буруутгах аргагүй. Цалинг нь одоо л нэмэхгүй бол багш нар барилгачин, буудлын үйлчлэгч болохоор Солонгос руу хэдэн зуугаараа нисцгээж байгаа нь бодит үнэн.

Боловсролын сайд П.Наранбаяр өөрөө л гэхэд татвар, шимтгэлээ хасуулаад, сард дөрвөн сая төгрөгийн цалин гар дээрээ авдаг. Түүнээс “Таны цалин хүрэлцэж байна уу” гэж асуухад “Амьдрал хүнд байна шүү дээ, юмны үнэ өсчихсөн. Ойлгомжтой юм битгий асуу” гэж ундууцна лээ. Сайд П.Наранбаярын сарын дөрвөн сая төгрөгийн цалин хөргөгчөө дүүргэхэд нь хүрэлцэхгүй байхад сарын сая төгрөгийн цалинтай багшийн амьдрал ямаар байх нь ойлгомжтой.

Тэгвэл бид багш нарын буюу боловсролын салбарын төв, толгой байгууллага болох Боловсролын яамыг хэдий хэмжээний зузаан хэтэвчтэй, хэр тансаг хэрэглээний хүмүүс удирдаж буйг цувралаар танилцуулж байгаа. Өчигдөр л гэхэд 1.0 тэрбумын орон сууцанд амьдарч, 400 сая төгрөгийн жийп хөлөглөдөг, энэ жил 12 тэрбум төгрөгийн тендер төрөөс халааслачихаад буй Боловсролын яамны ахлах мэргэжилтэн Ш.Энхтуул гэгчийг танилцуулсан. Харин энэ удаад Боловсролын яамны хамгийн, хамгийн буюу топ зургаан тэрбумтныг нь танилцуулж байна. “Эрдэнэс тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр” гэх мэт мөнгөөр “гулгидаг” газруудад ч байдаггүй тэрбумтан төрийн албан хаагчид чухам Боловсролын яаманд л байдаг аж.

Хамгийн үнэтэй орон сууцтай

Боловсролын яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан Ахлах мэргэжилтэн Д.Бүтэмж- 7.3 тэрбум төгрөгийн нэг орон сууц, нэг хувийн хаустай. Land Cruiser 200 жийптэй, 122 толгой мал, 97 сая төгрөгийн хоёр газар, 380 сая төгрөгийн хадгаламжтай.

Хамгийн олон малтай

Боловсролын яамны Хоол үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэнжаргал- Жилдээ 136 сая төгрөгийн орлоготой, 1.3 тэрбум төгрөгийн хоёр орон сууц, нэг зуслангийн хаустай, 555 сая төгрөгийн бог, бод нийлсэн 190 толгой малтай, хурдан удмын 10 адуутай. 100 сая төгрөгийн үнэт эдлэл, 50 сая төгрөгийн хадгаламжтай.

Хамгийн том газартай

Боловсролын яамны Төслийн зохицуулагч Б.Цэрэнханд- Жилд 146 сая төгрөгийн орлоготой, 704 сая төгрөгийн дөрвөн орон сууцтай, 201 сая төгрөгийн Land Criuser 300 жийптэй. 694 га, 700 га, 700 га хэмжээтэй гурван газартай, 50 сая төгрөгийн үнэт эдлэл, 25.7 сая төгрөгийн хадгаламжтай.

Хамгийн олон автомашинтай

Боловсролын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга У.Өлзийцэцэг- Жилдээ 520 сая төгрөгийн орлоготой, 551 сая төгрөгийн зургаан автомашинтай. 2023 онд түүний автомашинууд 871 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан.

Хамгийн үнэтэй автомашинтай

Боловсролын яамны Төлөвлөлт, тайлагналт хариуцсан Ахлах мэргэжилтэн П.Наранжаргал- Жилдээ 295 сая төгрөгийн орлоготой, 484 сая төгрөгийн хоёр орон сууц, нэг зуслангийн хаус, нэг хашаа байшин, нэг үйлчилгээний барилгатай, 761 сая төгрөгийн Land Cruiser 200 тэргүүтэй таван автомашинтай, 28 сая төгрөгийн хадгаламжтай.

Хамгийн өндөр орлоготой

Боловсролын яамны хэлтсийн дарга Э.Бүгүнүтэй- Жилдээ 930 сая төгрөгийн орлоготой, 1.0 тэрбум төгрөгийн хоёр орон сууцтай, 308 сая төгрөгийн Infiniti FX35 ,Mercedes Benz-ACTROS, Mercedes Benz E350 загварын гурван автомашинтай. Эхнэр Х.Отгонзул нь Нийслэлийн статистикийн газрын даргаар ажилладаг.

Эх сурвалж: Ergelt.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа
Top