МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Я.Содбаатар:
-“Маргааш 12:00 цагаас МАН-ын Удирдах зөвлөл хуралдана. Мөн МАН-ын даргын дэргэд ажилладаг намын дарга, ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн Бодлогын зөвлөл хуралдана. Хурлаар цаг үеийн асуудал, улс төрийн нөхцөл байдлыг хэлэлцэнэ. Бага хурлаас гаргасан шийдвэрийг хурлыг даргалсан хүмүүс Улсын дээд шүүх рүү явуулах ёстой. Одоогоор Дээд шүүх рүү бичиг нь яваагүй байгаа. Намын Их хурлаар Д.Амарбаясгалан даргыг баталгаажуулна гэсэн асуудал байхгүй. Манай намын дүрмээр намын дарга, Бага хурал, Хяналтын хороог Их хурлаараа сонгодог. Үүний дагуу сонгууль явуулна” гэв.



