Цахилгаан тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөөнд оролцож байх үед нь утасгүйгээр цэнэглэдэг дэлхийд анхных болох замыг Францад ашиглалтад оруулжээ. Энэхүү нэгдсэн систем нь авто машин, фургон, автобус, мөн дунд болон хүнд даацын ачааны машинуудыг цэнэглэх боломжтой.
Electreon, VINCI Construction компаниуд, Гюстав Эйфелийн их сургууль болон “Hutchinson”, “VINCI Autoroutes” компани Парисын ойролцоох “A10” хурдны замын 1,5 км хэсэг уг замыг тавьж туршсан бөгөөд одоо цахилгаан ачааны машин, автобус, фургон, авто машинуудыг хөдөлгөөнд оролцож байх үед нь зогсоохгүйгээр, утас залгахгүйгээр цэнэглэх боломжтой болсон байна.
Мэргэжилтнүүд механик, дулааны шинж чанар болон цахилгаан дамжуулах үзүүлэлтийг өргөн хүрээнд туршсанаар дамжуулах дундаж чадал 200 кВт-аас дээш, оргил чадал нь 300 кВт-аас дээш байгааг тодорхойлжээ. Энэ нь ачааны машиныг тухайн зайд хөдөлгөхөд шаардлагатай хүчнээс хоёр дахин их үзүүлэлт юм. Түүнчлэн уг систем аюулгүй, удаан эдэлгээтэй, найдвартай болох нь туршилтын явцад батлагдсан байна.
Асфальтан хучилтын доор суурилуулсан ороомгоос тээврийн хэрэгсэлд суурилуулсан хүлээн авагч төхөөрөмж рүү эрчим хүч дамжуулснаар тээврийн хэрэгсэл хөдөлж байх үед тогтвортой, тасралтгүй эрчим хүчний эх үүсвэрээр хангадаг байна.
Эх сурвалж: Azertag
 
                


