ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа Батлан хамгаалахын удирдлагын үндэсний төвийн орлогч дарга Вице Адмирал, Калганов Виктор Александрович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцсон юм.
Мөн талууд гамшгийн үед хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хэлэлцэж, туршлага хуваалцлаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.

 
                


