x

Улаанбаатар хот АНУ-ын Солт Лэйк хоттой хамтран ажиллана

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Юта мужийн Солт Лэйк хотод албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр болон Солт Лейк  хотын захирагч Женни Вилсон нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг санамж бичиг нь хотуудын харилцааг шинэ шатанд гаргахад чиглэж буй. Тэр дундаа эдийн засаг, боловсрол, хот байгуулалт, аялал жуулчлалын чиглэлээр хамтарч ажиллах юм. Солт Лэйк хот нь халамж хүмүүнлэгийн үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлд Америкдаа тэргүүлдэг. НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хотын хувьд Агро-сити эдийн засгийн тусгай бүс байгуулсан. Уг бүсэд Солт Лейк хот үйлдвэрээ барьж байгуулах боломжтой. Ингэснээр зөвхөн Монголд төдийгүй манай хоёр хөрш оронд ч үйлдвэр үйлчилгээгээ нэвтрүүлэх гарц нээгдэнэ. Улаанбаатар -Солт Лэйк хотууд боловсролоос гадна олон чиглэлд хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна. Үүний нэг нь эдийн засаг, үйлдвэр үйлчилгээний салбар юм” хэмээв.

 

Солт Лейк  хотын захирагч Женни Вилсон НИТХ-ын дарга А.Баяр болон зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, хамтын ажиллагааны санамж бичгийг бодит ажил хэрэг болгоход хичээгүйлэн ажиллахаа илэрхийлэв.

Улаанбаатар хот АНУ-ын хоёр дахь хоттой албан ёсны санамж бичиг байгуулж буй нь энэ юм.

Эх сурвалж: НИТХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 16 цаг 20 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 16 цаг 25 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цаг 29 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 16 цаг 36 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 16 цаг 39 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 16 цаг 43 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 16 цаг 47 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 16 цаг 50 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 22 цаг 7 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 22 цаг 21 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 22 цаг 25 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 22 цаг 28 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 22 цаг 42 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 22 цаг 47 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 22 цаг 49 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цаг 54 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цаг 56 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 23 цаг 2 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 23 цаг 9 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top