x

“Лейкерс” клубийг спортын түүхэнд хамгийн өндөр үнээр зарна

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) удирдах зөвлөл “Лос-Анжелес Лейкерс” клубийн хувьцааны хяналтын багцыг худалдах гэрээг санал нэгтэй дэмжсэн тухай тус холбооны хэвлэлийн алба мэдээлжээ. 

“Лейкерс” клубийн хувьцааны хяналтын багцыг “TWG Global” компанийн гүйцэтгэх захирал Марк Уолтер 10 тэрбум ам.доллароор худалдаж авна гэж ESPN сувгаар зургаадугаар сарын 19-нд мэдээлж байв. Тус сувгаар мэдээлснээр, клубийн одоогийн эзэд болох Бассын гэр бүл цөөн тооны хувьцааг /15 гаруй хувь/ тодорхой хугацаанд эзэмших бол Жини Басс “Лейкерс”-ийг зарсны дараа клубийг удирдах албан тушаалд хэвээр үлдэх ажээ.  

“Лейкерс”-ийг худалдах гэрээ нь спортын түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүнтэй гэрээ болсон байна. 2023 онд Үндэсний хөл бөмбөгийн лигийн “Вашингтон Коммандерс” клубийг 6.05 тэрбум ам.доллароор худалдан авч байсан бол энэ оны гуравдугаар сард NBA-гийн “Бостон” клуб 6.1 тэрбум ам.доллароор зарагдсан юм.

Бассын гэр бүл “Лейкерс” клубийг 1979 оноос хойш эзэмшиж ирсэн бөгөөд тэдний удирдлага дор тус клуб 11 удаа NBA-гийн аварга болжээ. 

М.Уолтер “Лейкерс”-ийн хувьцааны 26 хувийг 2021 онд Фил Аншутцаас худалдан авснаар клубийн хяналтын багцыг худалдаж авах эрхтэй болжээ. Тэрбээр “Лос-Анжелес Дожерс” (Үндэсний бейсболын лиг), “Лос-Анжелес Спаркс” (Эмэгтэйчүүдийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо) болон “Челси” (Английн хөл бөмбөгийн премьер лиг) зэрэг мэргэжлийн спортын хэд хэдэн байгууллагын хувьцааг, мөн 2026 оноос "Формула-1" уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох “Кадиллак” зэрэг авто спортын хэд хэдэн багийг эзэмшдэг. 

Эх сурвалж: TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top