x

М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүнд нөхцөлд ажиллах болно

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн М.Тулгаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Улс төрийн нөхцөл байдал хүндхэн байна. Намын асуудал төрийн асуудал болчихсон. Тэгэхээр Монголын төр нэн яаралтай хямралаа засах шаардлагатай. Харин яаж вэ гэдэгт та ямар хариулт өгөх вэ?

-Энэ удаагийн хэрүүл тэмцлийн оргил цэг нь УИХ-ын 95 дугаар тогтоол байсан гэж хэлж болно. Харин өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн Цэц асуудлыг нэн шуурхай авч хэлэлцэж шийдвэр гаргалаа. УИХ-ын 95 дугаар тогтоол, түүнийг гаргасан үйл явц нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж дүгнэснээр Засгийн газар огцрох асуудал байхгүй боллоо. Нэг хэсэгтээ ийм боломж хаагдаж байгаа учир цаашид хямрал даамжирна гэж бодохгүй байна. Харин одоо УИХ-ын хэвийн үйл ажиллагааг хангах, төсвөө батлах, өвөлжилтийн бэлтгэлийг хангах, цахилгаан эрчим хүч, түлш шатахууны зохиомол хомсдлыг шийдвэрлэх зэрэг яаравчлах асуудлууд бол олон байна.

-Өнгөрсөн баасан гарагийн чуулганаар Хууль зүйн сайдыг томилох асуудлыг хэлэлцэж, Хууль зүйн сайд Б.Энхбаяр олон асуудал дээр байр сууриа илэрхийлсэн. Таны хувьд энэ хүн нүүрсний бүлэглэл, нүүрсний хулгайтай тэмцэж үнэхээр чадах уу. Ер нь Хууль зүйн сайд хулгайтай яаж тэмцдэг вэ?

-Олон нийт Г.Занданшатарын Засгийн газраас хүлээлттэй байгаа нэг гол ажил нь энэ томоохон хулгай, авлигын хэргүүдтэй тэмцэх, илрүүлэх, хариуцлага тооцох асуудал. Эдийн засаг, гадаад дотоод нөхцөл байдал ээдрээтэй байгаа ийм үед Засгийн газар олон нийтийн дэмжлэгийг авахын тулд хүссэн хүсээгүй үүн дээр үр дүн гаргаж ажиллах шаардлагатай болно. Харин хэтрүүлж, хэлмэгдүүлэлт явуулах вий, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар шиг реклам сурталчилгааны шинж чанартай дуусгах вий. Хууль зүй, дотоод хэргийн сайд бол цагдаа, дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэргийн бодлого, үйл ажиллагааг удирддаг.

Тиймээс мөрдөн шалгах ажиллагааны чиглэл, нөөцийн хуваарилалтыг тодорхойлох замаар асуудалтай тэмцэх байх. Мөн сайд нь хууль санаачлагч тул эрүүгийн болон процессын хуулийн сул талуудыг засах, системийн шинэчлэл хийх саналыг УИХ-д өргөн барих боломжтой. Авлигын болон бусад томоохон хэргийг шийдэхэд АТГ, прокурор, цагдаа, тагнуул, гааль, татвар зэрэг байгууллагын уялдаа чухал. Энэ уялдааг хангах нь сайдын гол үүрэг. Мэдээж бие даасан байгууллага болох прокурорт шууд хэрэг үүсгэх, яллах чиглэл өгөх эрхгүй.

-МАН дотоод улс төрийн нөхцөл байдлаа шийдэж байж энэ хямралд цэг тавьж чадах байх. Тэгвэл МАН-ын хямралыг шийдэх гарц, гаргалааг та юу гэж харж байна?

-Эрх баригч намын асуудал гэж байгаа ч, ердөө намын даргын асуудал юм. Миний ойлгосноор МАН-ын дүрэмд намын даргад нэр дэвшигч нь Бага хурлын гишүүдийн дийлэнх олонхын саналыг аваагүй бол намын даргад сонгогдсонд тооцогддоггүй. Тэр тохиолдолд намын их хурлаар, ердийн олонхын саналаар шийдэхээр заасан. Тиймээс МАН Их хурлаа хуралдуулах замаар, дүрмийнхээ дагуу намын даргын асуудлаа шийдвэрлэх бүрэн боломжтой гэж харж байна. Намын дарга нь Ерөнхий сайд байдаг нийтлэг жишиг, тус намын дүрмийн хүрээнд одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатар Их хурлаасаа сонгогдоод гараад ирэх байх. Манайд өмнөх дарга нь тамгаа өгөхгүй зугтлаа гэдэг шиг элдэв арга саам хэрэглэх тохиолдлууд бий. МАН-ын хувьд өмнө нь намын дарга, генсек байсан улстөрчид олон жилийн харилцаа холбоо, нөлөөлөл, хүний нөөцийн давуу талыг ашиглаж ямар нэг оролдлого хийхийг үгүйсгэхгүй. Гэхдээ амжилт олохгүй байх. Алив зүйлийг башир аргаар муйхарлан шийдэж болохгүй, ёс зүйн хэм хэмжээ болон ном дүрмийг сахих ёстой гэдгийн сануулга, бодит сургамжийг саяны Үндсэн хуулийн Цэцийн хуралдаан, түүнээс гарсан шийдвэр харуулсан. Монголын нийгмийн бүх түвшинд тийм дохио өгсөн гэж бодож байна.

-Зарим улстөрчдийн хувьд энэхүү хямрал эцэстээ Ерөнхийлөгчийг импичимент хийж байж дуусна гэж ярьж байна. Ийм улс төрийн өрнөл явагдах нөхцөл үнэхээр бүрдчихээд байгаа юу?

-Ерөнхийлөгч Үндсэн хуулийг зөрчсөн байж болзошгүй үйлдэл, шийдвэр гаргасан талаар Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл, хүсэлт гарч, “зөрчсөн” болох нь тогтоогдсон тохиолдолд УИХ чуулганд хэлэлцэгдэж, оролцсон гишүүдийн дийлэнхээр огцруулах эсэхийг шийднэ. Одоогоор тийм өргөдөл, хүсэлт очсон тухай сонсогдоогүй. Очлоо гэхэд Цэц хэрхэн хянаж шийдвэрлэхэв, цаашлаад 126 гишүүнтэй УИХ-д дийлэнхийн санал үүн дээр нэгдэх үү. Ингээд бодохоор энэ хүртэл явах нь бодитой биш. Зүгээр нэг улс төрийн акц хэлбэрийн юм явж байгаа байх.

-Улс төрийн үйл явц их байгаагийн хажуугаар энэ парламент төсвөө хуулийн хугацаанд батлах гэж оромдож байх шиг. Таны бодлоор төсвийн хэлэлцүүлэгт гишүүд ер нь ач холбогдол өгч ажиллаж чадаж байна уу?

-Төсөв бол парламентын гишүүдийн онцгой эрхээ хэрэгжүүлж, хувь улс төрч болон нам, эвслийн хөгжлийн бодлогоо бодитоор буулгах хамгийн чухал боломж юм. Тиймээс УИХ-ын гишүүд үүнд ач холбогдол өгөх нь гарцаагүй. Гэхдээ цаг хугацаа шахаж байгаа тул ултай, суурьтай судалгаа, дүн шинжилгээ хийхэд хүндрэлтэй байгаа нь ажиглагдаж байна. Тэр утгаараа төсвийн хэлэлцүүлэг “түүхий” болох вий гэсэн болгоомжлол бий. Өөрийн зүгээс санал хэлэхэд, Засгийн газар төсвөө батлуулахдаа дараахь зүйлийг анхаарах шаардлагатай. Нэгдүгээрт, жил бүр төсвийн орлогыг хэт өөдрөгөөр тооцдог байдлыг засч, илүү консерватив буюу болгоомжтой хандлага баримтлах нь зүйтэй. Харин нэмэлт орлогын боломжуудыг зоригтой тодорхойлж, өөрсдөдөө биелүүлэх шахалт үүсгэх хэрэгтэй. Хоёрдугаарт, зарлагын талд “жалгаар нэг тараадаг” хөрөнгө оруулалтын зардлыг хумьж, тулгамдсан гол асуудлуудыг шийдэх цөөн төсөл, арга хэмжээнүүдэд төвлөрдөг болмоор байна. Энэ жил багш, эмч нарын цалинг нэмэх бодит шахалт ирж байгаа тул урсгал зардал нэмэгдэх нь тодорхой. Үүнийг бүтцийн өөрчлөлт, цомхотгол хийх замаар, мөн үр дүнгүй хөтөлбөрүүдийг танах замаар тэнцвэржүүлэх ёстой. Төсөв батлах, цаашид гүйцэтгэх засаглалыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар АН-ын бүлэгтэй нягт зөвшилцөлд хүрч, нэгдсэн байр суурьтай байх шаардлагатай. Учир нь эрх баригч МАН-ын бүлэг дотооддоо хуваагдалтай байгаа тул зөвхөн өөрийн намын дэмжлэгээр төсвийг батлуулахад хүндрэл үүсч болзошгүй.

-Сая таны ярианд ч дурдагдлаа. МАН-ын хувьд одоогоор олонх биш болж, УИХ дээр 37, 31 -ээрээ хуваагдсан байна. Ийм нөхцөлд хямралаас сэргийлэхийн тулд УИХ-д албан бусаар олонх болсон Ардчилсан нам УИХ, эсвэл Засгийн газраа авч ажиллах ёстой юм биш үү?

-Улс төрийн намууд сонгуулиар мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж, ард түмэнд амлалтаа өгч өрсөлддөг. Сонгуулийн үр дүнд олонх болсон нам, эвсэл мөрийн хөтөлбөр, бодлогоо хэрэгжүүлнэ. Цаг үеийн нөхцөл байдлаас үүдээд парламент дээрх хүчний харьцаа өөрчлөгдлөө гэхэд, юу юугүй Засаг солиод огт өөр бодлогыг хэрэгжүүлээд давхих нь юу л бол. Түрүүн хэлсэнчлэн одоогийн Засгийн газар нэг хэсэгтээ тогтвортой ажиллах боломж бас бүрдсэн байгаа. Тиймээс АН яг одоогийн нөхцөл байдалд эрх баригч нам болох боломжгүй. Харин нэг зүйлийг хэлэхэд, гүйцэтгэх засаг амжилттай ажиллахад парламентын дэмжлэг туйлын чухал. Тэр утгаараа Г.Занданшатарын кабинет парламентад хамгийн их жин дарж байгаа улс төрийн хүчин АН-ын дэмжлэгийг авахын тулд тодорхой хүчин чармайлт гаргахаас аргагүй. Хэрэв АН-ын дэмжлэгийг авч чадахгүй бол Засгийн газар маш хүнд нөхцөлд ажиллах болно. Энэ дэмжлэг авах гэдэгт заавал Засагт хамтрахаар хэрэгжүүлэхийг хэлэхгүй.

-Тэгээд юуг ойлгох вэ?

-Тодорхой нөхцөлүүдээр гэрээ байгуулж, АН-ын зарим хөтөлбөр хэрэгжих бодит боломжийг нээж өгч болно. АН-ын хувьд ч бодлого хөтөлбөрөөсөө хэрэгжүүлэх, төрийн албанд хүний нөөцөө бэлдэж байх эрэлт хэрэгцээ бий. Жишээ нь саяхан Японы шинээр сонгогдсон ерөнхий сайд Такаичигийн Либерал Ардчилсан нам Японы Инновацийн намаас дэмжлэг авч, эвссэн. Гэхдээ Инновацийн нам нь кабинетад сайд илгээгээгүй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Natasha Thompson (212.32.49.47)
    My name is Natasha Thompson from the USA/Texas.. Am so overwhelmed with gratitude to let the world know how Dr Kachi, the great spell caster changed my life for good. It all started when I lost my job and I was down financially and emotionally because I couldn’t be able provide for my two kids and staying home all day Jobless it’s not easy until I was checking on the internet when I saw a series of testimonies hearing people winning the Powerball lottery, I didn’t believed, but being poor no job you have no option. I gave it a try and I contacted Dr Kachi who told me what i have to do before I can become a big lottery winner and I accepted. He made special prayers for me in his temple and gave me the required numbers to play the lottery game and when I used the numbers to play it, I won a massive $344.6 million Powerball jackpot. I was so happy and I choose to review my winning in any platform, I would love other people to seek help from Dr Kachi through Text and Call: +1 (209) 675-7342 or email drkachispellcast@gmail.com by his website: https://drkachispellcaster.wixsite.com/my-site
    2025 оны 10 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 15 цаг 17 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 15 цаг 18 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 15 цаг 24 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 15 цаг 26 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 15 цаг 28 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ 18 цаг 41 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав 18 цаг 44 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ 18 цаг 45 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна 18 цаг 45 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа 18 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 18 цаг 47 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ 18 цаг 48 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ 18 цаг 48 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... 18 цаг 49 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ 18 цаг 51 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ 22 цаг 10 мин Польш улс бага сургуулийн сурагчдыг гар утас ашиглахыг хориглоно 22 цаг 18 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 22 цаг 19 мин Түрээсийн мопед, скүүтерийг өнөөдрөөс түр хугацаанд хориглолоо 22 цаг 21 мин БНХАУ-ын дарга Ши Жиньпин Умард Солонгост айлчилна 22 цаг 21 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин г... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Д.Батлут: Алдаа, зөрчил тогтоогдвол хэн ч байсан хариуцлага ...
Top