x

Туг болсон хүмүүс: Л.Түдэв

ХХ зууны Монголын утга зохиол, сэтгүүл зүйг бүтээсэн эрхмүүдийн нэг Лодонгийн Түдэвийн мэндэлсний 90  жилийн ой болж байна. Түүний дурсгалыг хүндэтгэн, эл өгүүллээ уншигч танд сануулан, толилуулахийг үүргээ гэж үзэв.

нэг. Л.Түдэв

1990 онд Баабарын байгуулалцсан МСДН рүү явахдаа “Үнэн” сонин болон Л.Түдэв эрхлэгчтэйгээ хүний ёсоор салах ёс хийлээ. Уг нь МАХН болон “Үнэн” сонины хаалгыг тас саван, ширээ сандлаа өшигчөөд гарсан бол социализмаа бодитой жигшсэн, “жинхэнэ ардчилагч” болж харагдах байх. Гэхдээ сонин, эрхлэгч хоёртоо хүний ёсоор хандах шалтгаан надад байсан.  

  Л.Түдэв эрхлэгч бол ХХ зууны сүүлийн хагасын залуусын хувьд туг болсон хүмүүсийн нэг байсан юм. Тэрээр хорь гаруйхан насандаа анхны романуудын нэгийг туурвисан, төдийгүй шинэ бичиг үсэг дээр тулгуурласан орчин үеийн уран зохиолыг, утга зохиолын хэлийг С.Эрдэнэ, С.Дашдооров,Ч.Лодойдамба нартай хамт бүтээлцсэн нэгэн. Бас ХХ зууны монголын сэтгүүл зүйд баримтат-уран сайхны нийтлэлийн төрлийг үүсгэлцэн өөрөө оройлсон хүн.

  Бас тэрээр бусад зохиолчид шигээ гашуун нясуун юм амсдаггүй гэдэг нь “хоргойноос илүү сонин” дуулдах. Тийм болохоороо, зохиолчид, уран зохиол шохоорхогчдийн “спиритлэг агаад спиртлэг” тойргоос гадуур оршдог нэгэн байлаа. Өөрөөр хэлбэл, том зохиолч, том сэтгүүлч, өөрийн үеийнхнээ уриалан хөтлөгч гэгээрүүлэгч байсан ч гэсэн даган дууриагчид, болоод мэргэжил нэгтнээсээ өөрийгээ тусгаарласан нэгэн байсан юм. Тэр шугамыг давж Түдэвт хүрэх зүрхтэн ховор байсан бололтой. Бас тэрээр “улаан” номертой машин унадаг Эвлэлийн төв хорооны дарга, бас хүнийг зүгээр нэг буруушаахгүй, айхтар хорон үгтэй нэгэн гэх. Ер нь бол албан тушаалаараа бус боловсрол, ур чадвараараа “дээрэлхэх” хообийтой. Харин айдас бишүүрхлийн энэ хэрмийг даваад хүрч чадвал залуусыг дэмждэг, ялангуяа зохиолч, сэтгүүлч болох гэсэн шинэ үеийнхнээр өөрийгээ хүрээлүүлэх сонирхолтой хүн гэж ч бас дуулсан байлаа.

   Чухам энэ хүнтэй уулзуулсан хүн бол манай Ш.Цэрэнпил ах, оюутан цагийн анд, орь насны маань туг болсон нэгэн. Тэрээр надаас түрүүлж сургуулиа дүүргэн “Үнэн” сонинд очсон ба Л.Түдэв гуай Эвлэлийн Төв хорооны дарга байхаа болиод “Үнэн” сонинд ерөнхий эрхлэгчээр ирсэн үе таарав. 

   Цэрэнпилийн ярих нь Л.Түдэв ихээхэн шинэ сэтгэлгээтэй, залуусыг дэмжих дуртай нэгэн ба “Үнэн” сониныг шинэ залуу сэтгүүлчдээр сэлбэх бодлого барьж байгаа, намайг ч гэсэн сайнаар хүлээн авах магадтай гэнэ.

Тэгээд, зогссонгүй Цээпээ ах маань түүнтэй ярилцаад намайг уулзуулах цаг гаргуулж чадсан байна. Одоо яая гэхэв, жаахан хулчигнаж яваад орлоо.

Бидний дунд дараахь яриа өрнөв.

-Чи яах гэж яваа билээ

-Та намайг дуудуулсан байсан

-Чи өөрөө уулзах гэсэн юм биш үү?

-Тмм...

-Чи ингэхэд яадаг нөхөр билээ?

-Юм хум бичнэ ээ

-Юу бичдэг юм бэ, ном гаргасан уу?

-Шүлгийн ном гаргасан...хамтын бүтээл юм л даа

-Хн. Манай сонинд шүлэгчийн орон тоо байхгүй шдээ.

-ммм...

-Сонинд гарсан юм байна уу?

-Байна аа...Төв аймгийн “Анхдугаар таван жил” сонинд жил ажилласан...энэ байна

-Төв аймгийнх бишээ. Төвийн хэвлэлд

-.......

-За тэгүүл баяртай...би зав муутай байна

-Баяртай гээд урам муутайхан гарч явтал араас дуудав

-Аан?

-Чи нэг юм бичээд ир, төгсөж байгаа оюутнуудын тухай...

-Юу бичих вэ (энэ тэнэг асуултынхаа учрыг би олоогүй юм. Сандарсан нь хэрэг байх даа)

-Шүлэг л лав биш...

   Бидний анхны уулзалт ингээд дууслаа. Ер нь үр дүнгүй, мөрөөрөө явж байгаад хүнд баалуулсан явдал боллоо гэж бодогдоод, өнөө муу Цээпээгээ аашлах нь холгүй явав. Гэхдээ гомдлын мөрт яахав дээ гээд сургууль төгсч байгаа залуусын тухай нэг тэмдэглэл маягийн юм бичснээ туслахад нь өгчихлөө. 

   Ямар ч хариу тэндээс ирсэнгүй, горьдлого ч тасарлаа. Харин төгсөлтийн шалгалт, диплом хамгаалах ажилдаа шамдан орлоо. Тун удсангүй Л.Түдэв тэргүүтэй Монголын парламентын бүлгэмийн төлөөлөгчид гадаадад хуралд явсан тухай мэдээ сонинд гарснийг үзээд миний бяцхан горьдлогод цэг тавигджээ хэмээн ойлгов. 

   Диплом хамгаалсны маргааш, нөгөөдөр санагдана, Сэтгүүлчдийн холбоон дээр дуудаж байна гэв. Би “Аль нэг аймагт л томилж таарна.Таван жилийн турш хэмнэлд нь дасч, соёлд нь уусаж явсан Улаанбаатар хот минь баяртай, хувь тавилан ивээх аваас эргэн ирэх ерөөл байх буйзаа” хэмээн бодож явлаа.

 Социализмын үед дунд сургуульд нэг анги, нэг эгнээнд бужигнаж явсан хүүхдүүдийн дунд конкурс хэмээх уралдаант шалгалтын маргааш аймаар том зааг гарчихсан байдагсан. Эд нар ийшээ явна, харин тэд тэр замаар явна. Шалгалтанд бүдэрсэн эрчүүд гурван жилийн цэрэгт голдуу явна. Гурван жил ажиллаад, маш сайн тодорхойлолт авч чадвал дээд сургуулийн элсэлтийн шалгалтад орж болдог ч энэ болзлийг хангах замдаа амьдралын эргүүлгэд автах нь элбэг байсных.

 Түүнчлэн сургууль төгсөөд томилолт авсны маргааш оюутан хэмээх нэг эрэмбэд явсан залуусаас “хувь заяа”-тай хэдхэн нь цэнгээнт Улаанбаатартаа үлдэж, үлдсэн бусад нь хөдөөний сэхээтэн болох замдаа одно. Хотод шилжих нь өнөөгийн Америкийн визтэй болохоос ч бүдэг бүрхэг байсан цаг. 

  Ийнхүү бодсоор МСХ орлоо. Гэтэл сэтгүүлчдийн холбооны боловсон хүчний Нацагбаяр эгч “Чамайг Л.Түдэв гуай сониндоо авна гэсэн, тийшээ оч доо” гэх нь тэр. “Үнэн” сонин дээр очтол дор нь надад ажлын проомсог бичээд өгөв. Ийнхүү миний хувь тавилан агшны зуур наашаа эргэлээ.

...Удсан ч үгүй Л.Түдэв гадаадаас ирж, сонинд юухан хээхэн хийж байсан намайг хэрхэхийг хэлэлцэх коллегийн хурал боллоо. 

   Намтар түүхийг маань 3Д-гээр танилцуулсны дараа асуулт хариулт эхлэв.Хальт хульт танилцаад хэд хонож байсан коллегийн гишүүд хэмээх дарга-сэтгүүлчдийн уг нь инээхдээ инээж л харагдсан царай гантиг мэт хөшүүн болчихсон харагдах нь бүр ч сүрдмээр. Түдэв гуайн адууных шиг дүрлэгэр том нүд нь эмнэгийнх шиг догшин харагдаж улам ч айдас төрүүлнэ.

  Коллегийн гишүүдийн ихэнх “энэ хүүхдийг эрхлэгч өөрөө сонгосон учраас би ч юу хэлэх вэ” гэсэн байдалтай. Гэтэл нэг дарга, өнөө хэн гуай гэхээр “Үнэн” сониныхон бол андахгүй л дээ, хэлж байнаа. Тэр хүнийг Ц.Байды гуай бараг шог зураг болгондоо, нэгэн эрхтнийх нь онцлогоор бараг танигдуулан зурж баалдагсан.

Өнөө дарга.

-Нэгдүгээрт, энэ нөхөр чинь онц сурдаггүй юм байна. Хоёрдугаарт, асуудалд ороод жилийн чөлөө авчээ. Дээр нь намын гишүүн биш юм. Ийм этгээдийг намын Үнэн сонинд авч болж байгаа юм уу, нөхөд минь. Хамт төгссөн тэргүүний хүүхдүүд нь гомдол гаргаад ирж байгааг та нарт уламжилъя...

 Хурал дүнсийгээд явчихав. Гэтэл Д.Нямсүрэн гээд нэгэн эрхэмсэг, барагтай бол амнаасаа үг унагадаггүй хүн дуугарч байна аа. Энэтхэгт Ж.Бадраа гуай энэ тэртэй явсан оюутны нэг. Р.Тагорын “Гора”, мөн “Раам үлгэрийн цоморлиг” хиндээс орчуулсныг уншиж байсан хүн. Одоо энэ “иргэн” Ламзавын ах нь л даа. Тэр хэлж байна.

-Сурлага, сахилга энэ тэрийг нь бол мэдэхгүй юм. Харин сая диплом хамгаалалтад нь суусан. Тун чадварлаг ажил байсан шүү гэж байна.

Ингээд санал шүүмжлэл хэлэх хүн гарсангүй. Түдэв гуай над руу нэг муухай харснаа

-Тиймээ. Энэ их хариуцлагагүй нөхөр. Ном бүтээл нь хэвлэгдэхээр урамшиж улам чармайхын оронд биеэ тоож, болдоггүй нөхдийн үлгэрийг дагасан байгаа юм. Манай залуучууд нэгийнхээ уран бүтээлийг цэцэг бэлэглэж тэмдэглэхийн оронд гашуун юм өгдөг болсон нь их буруу. Хэрвээ , хүн угаасаа л хатуу юм уух учиртай бол, ээжийнх нь нэг мөөмнөөс спирт гарах учиртай шдээ....

Энэ үгний араас коллегийн гишүүд хоороороо хөхрөлдөв

Түдэв эрхлэгч цааш нь

-Малчин ардын хүүхэд анх удаа нам засгийн “Үнэн” сонинд арын хаалгагүй орж ирлээ. Коллегийнхоо өмнөөс баяр хүргэе гэлээ.

Өнөө хүмүүсийн царай зөөлөрч, бүгд алга ташилаа. Надад гайхалтай урам өгсөн энэ үг энд асуудлыг би шийддэг юм гэж бусдадаа сануулсан хэрэг байсан болов уу. Ийнхүү Түдэв эрхлэгчийн “залуус” хэмээх С.Цацралт, Д.Цэрэнжав, С.Батмөнх, Ш.Батмөнх, Д.Батмөнх, С.Цогтбаяр, Б.Ерэнтэй...нарын эгнээнд албан ёсоор орлоо.

 Эцэст нь тэрээр “Та барилгын ажлыг тоосго үүрэхээс эхэлдгийн нэгэн адил сонины ажлыг хянагчаас нь эхлэх ёстой. Хэвлэх үйлдвэр рүү алхаад марш” гэлээ. Тэнд би Ш.Бадамханд гэдэг хянагчийн “нийлэгч” буюу туслах болж зөв бичгийн дүрэм, сонины найруулгын хэв маягт цоо шинээр дахин суралцаж эхлэв. Жилийн дараа Л.Түдэвийн туслахын ажилд очиход тэрээр “Чамайг сарааз майор болголоо шүү” гэж билээ. Сэтгүүлч болох тал дээр би түүний итгэлийг эвдээгүй байж болох ч уг натураараа олигтой моёор болох учиргүй амьтан байсан тул Түдэв даргын хамгийн тааруу туслахтай байсан он жилүүд тэр л байхдаа. Тун удалгүй би Г.Дамба гэдэг шог зохиолчийн даргалдаг хэлтэст очлоо.

   Харин Түдэв эрхлэгч намайг зүгээр суулгахгүй дуудна, юм бичүүлнэ. Бичсэн юмыг маань улаан цоохор болтол засна. Засаад зогсохгүй ээ. Дуудаж ирээд хэрхэн юуны учир засснаа нэг нэгэнгүй уйгагүй хэлж өгнө. 

-Энд ганцхан “нь” гээд тавихад л чи наад муу хар толгойгоо хожмын өдөр авардаг юм байгаа биздээ. Ийм заваан найруулга хаана сурсан юм бэ. Эртүүд хэлээд өгсөн алдааг ахиад давтсныг харахад ёстой хэнэггүй, юм сурах царайгүй нөхөр байна...” гм гм зэмлэнэ.Сүүлдэ эби дадлага сууж, үе үе магтуулах болсон юм.

хоёр. Л.Түдэвийн “Үнэн” сонин

Өөрчлөн байгуулалтаас ардчилсан хувьсгал хүртэлх жилүүдэд нийгмээ өөрчлөх шинэчлэх үзэл санааны туг нь “Үнэн” сонин байсан, сонины зориг зүрх нь Түдэв эрхлэгч байсан гэдэг ньсониныхоо нэр шиг үнэн билээ.

 Сонинд орлогч сайдаас дээш хүнийг шүүмжлэх болбол намын төв хорооноос зөвшөөрөл авдаг, сонинд гарч байгаа бүх материал нам засгийн тогтоосон цэнзуурт таарч байгаа эсэхийг нэгбүрчлэн тусгай төлөөлөгч уншдаг байсан. Тэр тусгай төлөөлөгч нь Хэвлэл утга зохиол хянах газарт харъяалагдана. Тэдний тамгагүй нэг ч үг өгүүлбэр хэвлэгдэх ёсгүй.

 Цэргийн ангиудад байдаг оны ялгаа, “дэглэх” хэмээх хүчирхийллийн тухай “Дэглэгчдэд дэг хэрэгтэй”, мөн хуулийн байгууллагуудын ажлын алдаа завхралын тухай “Шорон дотроос өшөө авагчид байдаг юм биш биз” зэрэг олон өгүүллийг энэ байгууллагын тамгагүйгээр Л.Түдэвийн эр зоригоор нийтэлж эхэлсэн билээ.

   Ялангуяа, наяад оны сүүлчээр МАХН-ын төв хорооны улс төрийн товчооны зарим гишүүдий гНамын дээд удирдлагын шийдвэргүйгээр анх удаа нэр заан шүүмжилсэн нь түүхэнд байгаагүй үйл явдал болов. Нийгмээ өөрчлөх хүсэл нь бадарч байсан сэхээтнүүдэд энэ бүхэн том урам, илүү их эр зориг өгч байсан гэж бодогддог.

  Улмаар тус сониныхон “Эх орончийн хөрөг” булан нээж түүхэн хүмүүсийг зохих ёсоор үнэлэх алхам хийлээ. Эхэндээ социализмын зөвшөөрөгдсөн баатруудын хөрөг цуварч явснаа аажимдаа өөр чиглэлд гулсан орлоо. Хаврын нэгэн өдөр түүхч С.Идшинноровын бичсэн “Эх орончийн хөрөг:Наваанлувсанчойжиннямданзанванчигбалсамбуу” өгүүлэл гарсан ньХХ зууны шинэ монголын хэвлэлд анх удаа VIII Богд Жавзандамба хутагтыг эерэгээр үнэлсэн хэрэг байлаа, бүр нам засгийн “Үнэн” сонинд.

   Өөрчлөн байгуулалтыг жараад оны “Сэхээтний төөрөгдөл” гэдэг шиг, хэн ямар бодолтой байгааг мэдэж аваад эргүүлэн шийтгэх процесс биш байгаа хэмээн болгоомжилж явсан хүмүүс ч зориг орж эхэллээ. Сонины “Хөдөлмөрчдийн захидал, индэр” гэхчлэнгийн олон нийтийн санаа бодлоор бэлтгэдэг байсан нүүр ч жинхэнэ ард түмний индэр болж эхлэв. Үнэн сонины захиалга тэр үед 100,000 давж байсан нь олон түмний санаа бодолд хэр ойр явсны баримт болов уу?

    Гэхдээ юм бүхэн амар байсангүй ээ. Нэг өдөр Төв хорооны нэг том дарга, орлогч нараа дагуулан сонин дээр ирж билээ. Коллегийн гишүүдийг эрхлэгчийн өрөөнд дуудлаа. Удаж удаж манай Г.Дамба дарга баргар царайлан орж ирлээ. Тэр дарга нар “Та нар нам ард түмний хооронд яс хаялаа” гэж манай дарга нарыг дарамталсан дуулдаж байлаа. Г.Дамба дарга намайг дуудаж “хэвлэх дээр очоод, иргэдийн санаа бодлоор бэлтгэсэн нүүрээ харж байж тараалгаад ир дээ” гэлээ. Тугалган үсгээр үсгээр өрж жаазалсан нүүрээ тараалгаад ирэх хайран байж билээ. Тэнд олон сайхан санаа байсны дотор Эрдэнэтээс инженер Алтанхуяг гэдэг хүн “Манай улс тусгаар тогтносон орон байтлаа, төрийн дуулалдаа тухайлсан нэг оронтой буюу “Зөвлөлт оронтой заяа холбож” гэж оруулсан нь буруу” болох тухай бодлоо бичсэн байсан нь санаанд үлдэж.

   Том дарга нар ирсний маргаашаас “Удирдах уу, удирдуулах уу”, “Ардчилал уу, анархизм уу” гэсэн өгүүллүүд сонинд гарч, уурссан уншигчид утасдаж, захидал бичиж “ Үнэн сониныхон өөрчлөн байгуулалтын зарчмаасаа ухарч байгааг” буруушааж байсан даа. Тун удалгүй монголд “Шинэ толь” “Ардчилал” гээд анхны чөлөөт хэвлэл үүсч, улс төрийн өөр намууд гарч ирлээ. МАХН-ын хэвлэл “Үнэн” сонин ч МАХН-ынхаа хэвлэл болон үлдсэн юм.

  Тэр өдрүүдэд би АСХ ба МСДН-ийн “Үг” сонинд ажиллахаар явлаа. Түдэв эрхлэгчтэйгээ болон “Үнэн” сониныхонтойгоо салах ёс хийж, хүний ёсоор гар барилцан саллаа. Л.Түдэв эрхлэгч маань миний сонголтод баяр хүргэж, Баабарыг лут үнэлдгээ ч дурьдан, амжилт хүсч үдлээ. Л.Түдэв, Үнэн сонин хоёр бол миний болоод миний дээр нэр өгүүлсэн залуусын сэтгүүл зүйн их сургууль байсан юм.

    Өөрийн гэсэн өөр үзэл бодолтой байх бас өөрөөсөө өөр үзэлтэй хүнтэй албан ёсоор сайн байх боломжийг ардчилал надад өгсөн. Тийм болохоор ардчилалд би хайртай.

Л.Түдэв эрхлэгч маань угаасаа зожигдуу сонин хүн. Бид хааяа л утсаар ярьдаг. Түүнд би хариу талархалтөдий л хэлж явсангүй. Харин юм биччихмээр залуус харагдвал дуудаж авчрах, дэмжин хөтлөх дуртай, бас тэдний бичсэн юмыг редакторлох, улмаар яагаад тэгж засснаа уйгагүй тайлбарлах дуртай...Түдэвээс сурсан гэх үү дээ...

Б.Цэнддоо /2017.11.22/ baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Lucy Sliver (149.88.98.185)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Lucy Sliver (149.88.98.185)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Barbara Ignazio (156.146.41.70)
    LIVE TESTIMONIES OF SUCCESSFUL CRYPTO RECOVERIES, THESE ARE MUST WATCH TESTIMONIES. Recovery of Lost Crypto; Binary options scam, Investment scams, Loans scam Etc. What happens after losing Bitcoin or a bank transfer to Fraudsters? You can choose to accept the loss and give the con artists your hard-earned money, or you can choose the second choice. As a result of your failure to stop the scammers, additional people will become victims, many of whom will most likely be your friends or relatives. You can watch testimonies of successful recoveries by this company both on youtube and other platformshttps://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=3Ms34Ww1TuFzMBV1 https://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=WguNgW8p8mJVLI2RImmediately, you can contact bitcoin recovery professionals like Rescue Team Recovery Company at Email add (Rescueteamrecovery @ cyberservices. com) That will assist you in tracking and recovering your lost, scammed or hacked crypto currencies and band funds. The Rescue Team Recovery Company collaborates with law enforcement to help catch these con artists. You can proceed as long as you know the wallet address of the con artist or the receipts of the bank transactions. I wish you success. WhatsApp; +14706372676 Learn More; Eml: Rescueteamrecovery@cyberservices.com
    2025 оны 11 сарын 09 | Хариулах
  • Barbara Ignazio (156.146.41.70)
    LIVE TESTIMONIES OF SUCCESSFUL CRYPTO RECOVERIES, THESE ARE MUST WATCH TESTIMONIES. Recovery of Lost Crypto; Binary options scam, Investment scams, Loans scam Etc. What happens after losing Bitcoin or a bank transfer to Fraudsters? You can choose to accept the loss and give the con artists your hard-earned money, or you can choose the second choice. As a result of your failure to stop the scammers, additional people will become victims, many of whom will most likely be your friends or relatives. You can watch testimonies of successful recoveries by this company both on youtube and other platformshttps://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=3Ms34Ww1TuFzMBV1 https://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=WguNgW8p8mJVLI2RImmediately, you can contact bitcoin recovery professionals like Rescue Team Recovery Company at Email add (Rescueteamrecovery @ cyberservices. com) That will assist you in tracking and recovering your lost, scammed or hacked crypto currencies and band funds. The Rescue Team Recovery Company collaborates with law enforcement to help catch these con artists. You can proceed as long as you know the wallet address of the con artist or the receipts of the bank transactions. I wish you success. WhatsApp; +14706372676 Learn More; Eml: Rescueteamrecovery@cyberservices.com
    2025 оны 11 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Газар зүйн толь: Улс орнуудын нэр ямар утгатай вэ? 9 цаг 40 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 18 цаг 05 мин Канад улс монгол оюутнуудад тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа Өчигдөр 18 цаг 02 мин Венесуэл газрын тосны салбараа хувийн хөрөнгө оруулагчдад нээлээ Өчигдөр 18 цаг 00 мин БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Өчигдөр 18 цаг 00 мин Судалгаа авна гэж хуурч, иргэний гар утсыг хулгайлжээ Өчигдөр 17 цаг 58 мин НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын түр байгууламж барих талаар санал солилцлоо Өчигдөр 17 цаг 56 мин "Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа Өчигдөр 17 цаг 56 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийнхөнтэй уулзаж, эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 55 мин Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ Өчигдөр 17 цаг 55 мин Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүллээ Өчигдөр 17 цаг 54 мин Улаанбаатар метро төслийн гүйцэтгэгчийг сонгох тендер зарлагджээ Өчигдөр 17 цаг 53 мин Вашингтонд болсон онгоцны ослын шалтгааныг нислэгийн диспетчерийн алдаа гэж дүгнэв Өчигдөр 15 цаг 25 мин Бага ангийн сурагчдад сүү өгөх "Сүүн дархлаа" хөтөлбөр эхэллээ Өчигдөр 15 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 22 мин Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллалаа Өчигдөр 15 цаг 21 мин Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ Өчигдөр 15 цаг 01 мин Б.Мөнх-Эрдэнэ Иван Ярыгины нэрэмжит тэмцээний аваргын төлөө барилдана Өчигдөр 13 цаг 31 мин Дубайд роботууд ашиглан орон сууц барина Өчигдөр 13 цаг 30 мин Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүрэгт гал унтраах, аврах анги байгуулна Өчигдөр 13 цаг 28 мин
iИх уншсан
Б.Чойжилсүрэн, Х.Ганхуяг нарыг огцруулах нь зүй ёсны шаардла... "Амины" үнэтэй сайд гэж байдаг уу, Ерөнхий сайд аа? Монгол кино: Төрийн дуу хоолойноос зах зээлийн чимээ хүртэл Хар захаас ч хариуцлагагүй “Чөлөөт бүс”-ээ хаах уу, засах уу... "Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах" нь буюу багш, эмчий... Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлуудыг танилцуул... Хятадын армид авлигын томоохон дуулиан дэгдэж, өндөр албан т... Монгол банхар Азийн аварга боллоо Америкийн авирагч хамгаалалтгүйгээр “Taipei 101” барилгад ав... Хөгжлийн бэрхшээлтэй, аутизмтай хүүхдэд зориулсан боловсролы... Зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс... БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Дэлхий яагаад Гренландыг булаацалдаж байна вэ "Талын жавхаа-2026" адууны соёлын өдөрлөг болж, шилдгүүдээ т... Байт харвааны УАШТ-ий аваргаар М.Энхбаяр тодров УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Азийн наадмын багийн ахлагчаар то... Б.Урантунгалаг байт харвааны улсын аварга цолоо хамгааллаа Сумоч Б.Мөнх-Оргил буюу Тамаваши Гиннесийн дээд амжилт тогто... Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судал... Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ
Top