x

“Монгол бахархлын өдөр”-ийг угтан бүтээлч сарын аян өрнүүлж байна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас энэ сард тохиож буй түүхэн өдрүүдийн ач холбогдол, үнэ цэн, бахархалт хүмүүсийн бүтээл туурвил, бүтээлч сэтгэлгээг үндэсний хэмжээнд иргэд, олон нийт, хүүхэд залуучуудад таниулах, сурталчлах зорилгоор 2025 оны 11 дүгээр сарыг “Монгол бахархал” уриан дор бүтээлч сарын аян болгон тэмдэглэж улс, бүс, орон нутаг, байгууллагын түвшинд хэрэгжүүлж ажиллах чиглэлийг төрийн болон орон нутгийн өмчийн соёл урлагийн байгууллагуудад хүргүүлжээ. ​​​​

Монголчуудын эх хэл, түүх, соёл, оюун санааны дархлааг бэхжүүлэх, монгол бахархлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн хүмүүсийн мэндэлсэн өдөр, түүхэн үйл явдлууд тохиосон чухал ач холбогдолтой цаг хугацаа 2025 он болон энэ оны 11 дүгээр сард тохиож буй юм. Тухайлбал,

Их эзэн Чингис хаан-Тэмүүжин мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн тогтоож, Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гаргасан бөгөөд энэ оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бүх нийтээр ёслон тэмдэглэнэ.

Өдгөөгөөс нэгэн зууны тэртээ 11 дүгээр сарын 26-ны өдөр Монголчууд дэлхий дахинаа Бүгд Найрамдах улсаа тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа баталж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан бөгөөд энэ оны мөн өдөр "Улс тунхагласны баяр"-ын өдрийг бүх нийтээр тэмдэглэнэ.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 183 дугаар тогтоолоор Монголын төр, шашин, соёлын нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг, Засгийн газрын 2025 оны 67 дугаар тогтоолоор Монгол Улсын Төрийн шагналт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, академич Бямбын Ринчений мэндэлсний 120 жилийн ойг тус тус 2025 онд тэмдэглэх шийдвэр гарч ойг зохион байгуулах ажлууд үргэлжилж байна.

Энэхүү бүтээлч сарын хүрээнд улсын хэмжээнд:

-Соёл, уламжлал, түүхээ хүндэтгэх сэтгэлгээг төлөвшүүлэх,

-Үндэсний хэл, бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, үнэ цэнийг таниулах,

-Төр, нийгмийн зүтгэлтнүүдийн бүтээл туурвил, үзэл санааг түгээн дэлгэрүүлэх,

-Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааг сурталчлах, тусгаар тогтнолын үнэ цэн, эрх зүйт соёлын ухамсрыг бэхжүүлэх чиглэлээр дараах өргөн хүрээтэй үйл ажиллагаа зохион байгуулах юм. Мөн үзэсгэлэн, сургалт, лекц, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал, боловсролын хөтөлбөрүүд, урлагийн тоглолт, телевиз, радиогийн уран сайхны нийтлэл, нэвтрүүлэг, танин мэдэхүйн цахим контентууд олон нийтийн хүртээл болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top