x

Нутгийн төв болон зүүн хэсгээр бороотой, сэрүүхэн өдөр үргэлжилж байна

Өнөөдөр 20 цаг хүртэл нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй цаг агаар зонхилно. Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орох бол говь болон зүүн аймгуудын зарим газарт түр зуурын бороо орно. Харин баруун болон бусад нутгаар бороо орохгүй, тогтуун байхаар байна.

Салхины хувьд нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэнэ. Бусад нутгаар баруун хойноос секундэд 7–12 метр хүрэх бөгөөд зарим газраар бороо орохын өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна.

Агаарын температурын хувьд:

  • Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлжийн хөндийгөөр +12–+17 градус,

  • Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр +16–+21 градус,

  • Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26–+31 градус,

  • Бусад нутгаар +20–+25 градус дулаан байна.

Маргааш буюу 14-нд нутгийн төв хэсгээр, 15-нд зүүн хэсгээр бороо орох төлөвтэй бөгөөд дараагийн өдрүүдэд ч сэрүүхэн, бороотой байдал үргэлжлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: ЦУОШГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top