x

Мариус Визер дахин сонгогдож, жүдо бөхийн дэлхий дахины бодлогыг үргэлжлүүлнэ

Унгарын нийслэл Будапешт хотод зохион байгуулагдаж буй Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) чуулганаар холбооны удирдлагын бүтцэд шинэчлэл хийж, бодлого төлөвлөлтийн олон чухал асуудлыг хэлэлцлээ. Энэ удаагийн чуулганы гол онцлох үйл явдал нь IJF-ийн тэргүүний сонгууль байсан бөгөөд Мариус Визер зургаа дахь удаагаа улиран сонгогдож, дахин дөрвөн жил холбоог удирдах эрхтэй боллоо.

Чуулганы хүрээнд 2025-2029 онд ажиллах Гүйцэтгэх зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд Япон, Франц, Узбекистанаас тус бүр хоёр, мөн Мальта, Чех, Испани, Замби, Унгар, Румын, Алжир, Словен зэрэг улсаас тус бүр нэг гишүүн багтжээ. Энэ нь жүдо бөхийн хөгжлийг олон улсын түвшинд тэгш төлөөлөлтэй байлгахыг зорьж буйг илтгэнэ.

Мөн чуулганаар 2026, 2027, 2028 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах орнуудыг танилцуулж, 2028 оны Лос Анжелесын олимпын жилийн ДАШТ-ийг Бахрейнд зохион байгуулахаар хэлэлцээрийн шатанд байгааг мэдэгдсэн байна.

Түүнчлэн жүдо бөхийн дэлхийн болон олимпын чансааны онооны шинэчилсэн журам танилцуулагдаж, IJF-ийн бүртгэлд орсон 177 орны 10,291 тамирчнаас ердөө 372 нь Лос-Анжелесын олимпын эрхийн оноонд хамрагдахаар байгааг онцолжээ. Энэ нь олимпын эрхийн төлөөх өрсөлдөөн хэр ширүүн болохыг илтгэж байна.

Чуулганы үеэр Шүүгчдийн ерөнхий зөвлөл, Санхүүгийн хэлтэс болон тивүүдийн холбоод 2023-2024 оны ажлын тайлангаа тавьж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэсэн байна.

Монгол Улсаас тус чуулганд Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл, үндэсний шигшээ багийн менежер Г.Болор нар оролцож, олон улсын холбооны бодлого, шийдвэртэй танилцан, түншлэлээ бататгасан нь манай жүдо бөхийн ирээдүйн оролцоо, бэлтгэл хангахад чухал нөлөөтэй үйл явдал боллоо.

Эх сурвалж: IJF, officelife.media

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top