x

Элон Маск, Дональд Трамп нар түнжин хагарав

Райнэр Цитэлманн: Элон Маск болон Дональд Трампын хамтын ажиллагаа эхэлснээс хойш тэдний хооронд хагарал гарахыг би таамаглаж байсан. Өнөөдөр энэхүү хагарал бодит болсон тул Францын өдөр тутмын сонин L’Express сонинд дахин ярилцлага өглөө. Ярилцлагыг Тома Малертэй хийв.

Асуулт: “Би Элон Маск болон Дональд Трампын нягт холбоо удаан үргэлжилнэ гэдэгт би итгэхгүй байна” гэж та дөрөвдүгээр сард L’Express-д хэлсэн. Яагаад та энэ хоёр хүний холбоо ийм түргэн хагарна гэдэгт ийм итгэлтэй байсан бэ?

Цитэлманн: Би энэ хоёр хүний бүх намтрыг уншсан бөгөөд олон жилийн турш тэдний үйл хэргийг анхааралтай ажиглаж ирсэн. Трамп зөвхөн өөрт нь бүрэн захирагддаг хүмүүсийг л тэвчдэг бол Маск хэнд ч бөхийдэггүй. Ялангуяа өөрөөсөө оюун ухаан болон бизнес чадвараар дутууг мэдсэн нэгний өмнө бөхийхийг хэзээс зөвшөөрөхгүй хүн. Энэ талаар би олон удаа хэлж байсан, тэр дундаа дөрөвдүгээр сард танай L’Express сонинд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан.Үүнээс илүү, Трамп эдийн засгийн эрх чөлөөний төлөө биш бус, түүний туйлын хоёр хүсэл, итгэл үнэмшил нь: Өөрийгөө хамгийн агуу бүхнийг хянагч байх ёстой, мөн гаалийн татварыг шүтээн болгосон үзэл. Трамп “тариф” гэдэг үг толь бичигт хамгийн гоё үг гэж боддог (энэ нь татварыг толь бичигт хамгийн гайхалтай үг гэж хэлэхтэй адил утгагүй). Харин Маск бол олон талаараа либертари–тэр өндөр татвар, тариф, АНУ-ын өрийг нэмэгдүүлдэг төсвийн хэт их зардлыг нэг нүдээр үзэхгүй үзэн яддаг.

Асуулт: Маскын Трампын татварын хуулийн талаарх шүүмжлэлийн дараа Теслагийн хувьцаа дахин унасан бөгөөд Трамп SpaceX-д зориулсан улсын санхүүжилтийг таслахаар сүрдүүлсэн. Бизнесмений хувьд Маск улс төрийн орооцолдоондоо их зүйл алдаж байна уу?

Цитэлманн: Магадгүй тийм байж болох ч одоогоор хэн ч баттай хэлж чадахгүй. Би Маскыг биширдэг, тэр гүн гүнзгий хувийн итгэл үнэмшлээр хөтлөгддөг бөгөөд карьерийнхаа туршид асар их эрсдэл хүлээсээр ирсэн. Одоогоор тэр эрсдэлүүд үргэлж үр дүнгээ өгч ирсэн. Маск Трампын эсрэг ялж чадах эсэх нь маргаантай, учир нь Маск илүү гарамгай бизнесмен боловч Трамп улс төрийн харилцааны талбарт Маскыг давж гардаг. Хэрвээ Маск Трамп шиг улс төрд хэт их хөтлөгдчих байсан бол Хятад руу явчих байсан бөгөөд Хятад хурдан хугацаанд сансрын судалгааны хамгийн амжилттай улс болчих байсан. Хэрвээ Европын Холбоо ийм тэнэг биш байсан бол Маскт SpaceX-ийг Европ руу гайхалтай нөхцөлөөр авчирчих байсан.

Асуулт: Хэрвээ АНУ SpaceX-ийг алдвал ямар үр дагавар гарах вэ?

Цитэлманн: SpaceX бол АНУ-д одоогоор өгч яадах зүйл багатай байж болох юм. SpaceX-ээс өмнө тэд өөрсдийн сансрын нисгэгчдийг Олон Улсын Сансрын Станц руу зөөж чадахгүй байсан бөгөөд хуучин Оросын пуужингуудад найдаж, асар их үнэ төлдөг байсан. 2024 онд дэлхийгаас гарсан 261 сансрын нислэгээс 134 нь SpaceX-ийнх байсан. Хэрвээ SpaceX улс байсан бол хоёр дахь том улс болох Хятадын 68 нислэгийг амархан давчих байсан. Онцлоход, SpaceX нь АНУ-ын нийт нислэгийн 86%-ийг, дэлхийн нийт ачааны жингийн 80 гаруй хувийг тойрог зам болон түүнээс цааш зөөсөн. Нэмж хэлэхэд, Европт ердөө гурван нислэг л болсон.

Асуулт: Таны бодлоор Маск Трампын санхүүжилтийн хуулийг “муухай үйлдэл” гэж нэрлэсэн нь зөв байсан уу?

Цитэлманн: Мэдээж. Татварын бууралт биш ч тэдгээр нь зөв зүйл! Харин Трамп улсын өрийг эрс нэмэгдүүлэх төсвийг дэмжсэн. Трампын төсвийн санхүүжилтийн хууль нь Обама, Байден болоод Трампын анхны бүрэн эрхийн хугацааны тэнэг өрөөр санхүүжүүлэгдсэн бодлогын үргэлжлэл юм. Үүний үр дүнд АНУ хүүгийн төлбөрт улам ихийг зарлагадах хэрэгтэй болж байна. Үүнд Маск ихээр хямрах нь мэдээж. Тэрбээр хэдэн сарын турш компаниудаа хайхралгүй АНУ-ын засгийн газарт DOGE санаачилгаар улсын өрийг бага ч болов бууруулахад ажилласан. Гэтэл Трамп эргээд аль хэдийнэ асар их болсон өрийн уул овоо босгож, улам өсгөх хууль тогтоомжийг дэмжчихлээ. 

Асуулт: Энэ нь Трамп хамгаалалтын бодлого болон цагаачлалын талаарх хэт туйлшрал улам гүнзгийрнэ гэсэн үг үү? MAGA хөдөлгөөн болон Стив Бэннон Бүгд Найрамдахчуудын доторх тэмцэлд ялсан уу?

Цитэлманн: Хэлэхэд, хэтэрхий эрт байна. Гэхдээ хэрвээ Бэннон ялсан бол энэ нь АНУ-д гамшиг болно. Маск улс төр, эдийн засгийн эрх чөлөөнд итгэдэг. Бэннон бол зүрхэндээ барууны хэт капитализмын эсрэг хүн.

Асуулт: Та АНУ-ын эдийн засгийн талаар санаа зовж байна уу?

Цитэлманн: Мэдээж. Трамп Америкийн ард түмэнд хамгаалалтын бодлогоороо шинэ “Алтан Үе” авчирна гэж амласан. Энэ бол бүрэн утгагүй зүйл. Хамгаалалтын бодлогоор хэзээ ч ямар ч улс баян болж байгаагүй – харин олон улс үүнээс болж ядуурсан. Нэг зуун жилийн өмнө Аргентин АНУ-тай адил баян байсан бөгөөд дараа нь Перонистуудын хамгаалалтын бодлогоор хэдэн арван жил ядуурал руу хөтөлсөн. Миний цорын ганц найдвар хөрөнгийн зах зээлдбуюу хувьцаа болон бондын зах зээлд байна. Хэрвээ хэн нэгэн Трампыг чиглэлээ өөрчлөхөд хүргэж чадна гэвэл тэр нь санхүүгийн зах зээл байх болно. Би зах зээл Трампаас илүү хүчтэй гэдгээ харуулна гэдэгт найдаж байна.

L’Express /baabar.mn/ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top