x

Айлаас эрэхээр авдраа уудал: "Алт III" хөтөлбөр

Шинээр томилогдсон Ерөнхий сайд Г.Занданшатар чуулганы индэр дээрээс өөрийн бүрэн эрхийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулахдаа хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ, үр дүнд хүргэнэ гэж амлав. Хамгийн түрүүнд хийж хэрэгжүүлэх ажил нь төсвийн хэмнэлт, эдийн засгийн тэлэлт хэмээн тодорхойлов. Ингэхдээ “төрийн оролцоог хязгаарлаж, хувийн хэвшлийг дэмжих замаар эдийн засгийн бүтцийг өөрчилнө” гэжээ.

Энэ далимд сануулахад, өнгөрөгч дөрөвдүгээр сард /2025.04.30/ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар алтны олборлолт, валютын нөөцөө нэмэгдүүлэх чиглэлээр “Алт III” хөтөлбөрийг эхлүүлснээ зарласан. Шалтгаан нь мэдээж манай экспортын гол түүхий эд болсон коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унасантай холбоотой.

Ер нь бол дэлхий нийтийн болон дотоодын эдийн засаг хямарсан бүхий л тохиолдолд манайхны авдрынхаа мухрыг уудалдаг ганц зүйл нь алт. Эдийн засаг хямрах тусам үнэ өсдөг ганц металл. Улс орон зах зээлд шилжсэний дараа дэлгүүрийн лангуун дээр гоймон, давс хоёроос өөр зүйлгүй байхад анх удаа “Алт" хөтөлбөрийг /1992-2000 он/ зарлаж байлаа. Экспортын ганц үйлдвэр болох “Эрдэнэт” үйлдвэр нь элгээрээ хэвтээд “эмчилгээ тэжээлийн цэгт” оччихсон байх үед манай хувийн хэвшлийнхэн, алт олборлогчид улсын төсөв, валютын нөөцийг бүрдүүлж байв.

2016 онд дэлхий нийтээр эдийн засгийн хямрал нүүрлэхэд мөн л “Алт II” хөтөлбөрийг зарлаж байв. Энэ удаа хамтарсан Засгийн газрын зарласан хамгийн “отгон” хөтөлбөр “Алт III” хөтөлбөр болж байна. Уул уурхайтай дайн зарласан өнгөрсөн жилүүдэд алтны салбар агшиж, Монголбанкны худалдан авалт жил бүр буурч ирснийг Засгийн газар хожуу ч гэсэн олж харсан хэрэг. Нүүрсний экспорт нэмэгдэж, дэлхийн зах зээл дээрх коксжих нүүрсний үнийн өсөлтөөс үүссэн бялуурал хэсэгхэн хугацаанд манай төсөв баригчдын нүдийг хааж ирснийг нуух аргагүй.

Нүүрсний үнийн уналтаас төсвийн орлого 2,5 их наядаар тасарсны дараа агшиж байгаа эдийн засгаа тэлэх, валютын нөөцөө бүрдүүлэх, цаашлаад эдийн засгийн тогтвортой байдлаа хангахын тулд Засгийн газар “Алт III” хөтөлбөрийг зарлаад сар гаруйхны хугацаа өнгөрч байна. Бэх нь хатаж амжаагүй шинэ хөтөлбөр.

Монголбанк 2025 оны 3 дугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 2.2 тонн үнэт металл худалдан авсан. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 35.1 хувиар буурсан үзүүлэлт гэдгийг тухайн үед Засгийн газар мэдээлсэн байдаг. Ганцхан жилийн дотор 35 хувийн бууралт гэдэг бол шуудхан хэлэхэд “аюулын харанга” мөн. Учир нь алт гэдэг энэ шар металл нь төлбөрийн тэнцэл, валютын урсгалыг тогтвортой байлгах, эдийн засгийн өсөлтийг дэмжих гол хэрэгсэл. Гэвч үүнийг манай төр баригчид нүүрсний экспортоос орж ирдэг орлогоо алдсаны дараа л ухаарсан байдаг юм. Оройтсон ч гэсэн оргүйгээс дээр гэдэг. Тиймээс хамтарсан Засгийн газрын эдийн засгаа тогтворжуулах сүүлийн төлөвлөгөө "Алт-III" хөтөлбөр байсныг томилогдсон Ерөнхий сайдад сануулах нь илүүц биз.

2022 оны байдлаар Монгол оронд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд найман мянга гаруй илрэл бүртгэгдсэн байна. Эдгээрээс алтны нөөц 1.619 тонн гэж бүртгэгджээ. Гэтэл Монголбанк сүүлийн таван жилд дунджаар 20 орчим тонн үнэт металлыг дотооодын зах зээлээс худалдан авч, жилд 900 орчим сая ам.доллараар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлсэн тухай Монголбанкны газрын захирал ярьсан байна.

Дэлхийн Төв банкуудын хадгалагдаж байгаа алтны нөөцөөр манай улс 101 оноос 94-т жагссан байна. 2,2 тоннын нөөцтэй, энэ нь нийт мөнгөн тэмдэгтийнхээ 4,9 хувь гэж мэдээлжээ. Энэ бол 2016 онд гаргасан судалгаа. Үүнээс хойш хэдэн байр урагшилсан тухай мэдээлэл алга. Олборлолт бол жил ирэх тутам буурч байгаа гэдгийг өмнө хэлсэн.

2024 онд ОУВС-гаас мэдээлнээс манай Төв банкны алтны нөөц 6,03 тонн байгаа нь бүс нутагтаа Хонконгийн өмнө орсон байна. Манай өмнө орсон Өмнөд Солонгосын Төв банк 104,45 тонн алтны нөөцтэй гэж мэдээлэгджээ. Тэгэхээр бид энэ салбарт дэлхийн зах зээл дээр хаахна явааг таамаглахад хэцүү биш.

Он гарснаас хойш алтны ханш тасралтгүй өсөж байна. Дэлхийн Төв банкууд алт худалдан авалтаа нэмэгдүүлж байгаа нь алтны эрэлтийг улам өдөөж, унци тутамдаа 3100 ам.доллар давж, түүхэн дээд түвшинд хүрсэн. Унц алтны үнэ 3000 ам доллараас буухгүй гэдэг төлөв гаргаад байгаа.

Гэтэл манай улс дотооддоо уул уурхайтай дайн зарлаж, хувийн хөрөнгө оруулалтыг хавчиж, төрийн нэрээр дээрэмдэж эхэлсний хар гайгаар энэ салбарт хөрөнгө оруулалт зогссон, Олборлолт нь жил ирэх тутам буурч байна. Тиймээс шинээр томилогдсон Ерөнхий сайдын эдийн засгаа тэтгэхийн тулд хамгийн түрүүнд хийх ёстой ажил нь хамтарсан Засгийн газраас зарласан “Алт III” хөтөлбөрийг хөдөлгөх болов уу.

Өнөөдөр манай улс алтны экспортныхоо 98 орчим хувийг Швейцар гэдэг ганц улс руу нийлүүлж байгаа. Олборлолтоо нэмэгдүүлж, гадаад зах зээлээ тэлж чадвал эдийн засагт ямар боломжууд бий болох вэ, үүний төлөө Засгийн газар ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдгээ нээлттэй зарлах хэрэгтэй байх. Тэгж байж энэ салбарт хөрөнгө оруулалт орж ирнэ.

Ерөнхий сайд ирэх 7 хоногт УИХ-д төсвийн тодотголыг оруулж ирэхээр амласан. Энэ тодотгол дотор "Алт III" хөтөлбөр багтсан байгаасай. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг үгтэй.

Б.СЭМҮҮН

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • sonisvbmnm (105.112.192.165)
    Найдвартай компаниас яаж зээл авсан тухай МИНИЙ МЭДЭЭЛЭЛИЙГ УНШИЖ УУ Намайг Моголиа гаралтай Эрика Фангерау гэдэг. Нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа Мариамаас Албакер зээлийн фирм түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй таарав. Тиймээс би зээл хүссэн Компаниас шуудангаар 5 жилийн хугацаатай 120,000 ( albakerloanfirm@gmail.com ).Миний төлөө юу хийснийг дэлхий нийт мэдэхийг хүсч байгаа нь намайг хамгийн их гайхшруулсан нь 48 цаг хүрэхгүй хугацаанд миний 120,000 еврогийн зээлийг 2 хувийн хүүтэй баталсан юм. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би тангарагаа л биелүүлсэн. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал Albaker зээлийн фирмтэй түүний имэйлээр холбогдоно уу ( albakerloanfirm@gmail.com )
    2025 оны 06 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 14 цаг 09 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Уржигдар 14 цаг 05 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ Уржигдар 14 цаг 00 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна Уржигдар 13 цаг 54 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо Уржигдар 13 цаг 36 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв Уржигдар 13 цаг 27 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн Уржигдар 13 цаг 14 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Уржигдар 13 цаг 06 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн Уржигдар 12 цаг 10 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ Уржигдар 12 цаг 00 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө Уржигдар 11 цаг 48 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ Уржигдар 11 цаг 37 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно Уржигдар 10 цаг 44 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 2026-07-31 The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 2026-07-31 Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 2026-07-31 Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 2026-07-31 Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 2026-07-31 НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 2026-07-31 Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 2026-07-31
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Кристофер Ноланы трауматай Одиссей Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл...
Top