x

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 90 орчим хувьтай байна

“Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр замыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Багахангай” өртөөнөөс салаалуулан, Төв аймгийн Сэргэлэн сумын урдуур дайруулж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчмоос “Эмээлт” өртөөтэй холбохоор төлөвлөж байна.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Төмөр замын газар, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлага, инженер техникийн ажилтнуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн хамт “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн төмөр замын төслийн ажилтай танилцлаа. Төсөл нь нийслэлийн төвөөр дамжих ачаа тээврийн урсгалыг хотын захаар шилжүүлэх, аюултай ачаа тээврийг нийслэлээс гаргах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, авто замын түгжрэлийг багасгах, мөн Хөшигийн хөндийд байгуулах тээвэр, ложистикийн зангилаа бүсийг төмөр замын сүлжээнд холбох стратегийн ач холбогдолтой дэд бүтэц юм.

“Багахангай” өртөөнөөс Хөшигийн хөндийн ложистикийн төв хүртэлх 87.2 км зам, түүнээс “Эмээлт” өртөө хүртэл үргэлжлэх холболтын хэсгийн ажлуудтай танилцахад, төслийн гүйцэтгэл 84-90, далан, ухмалын гүйцэтгэл 98 хувьд хүрснийг ЗТЯ мэдээллээ.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Багахангай” өртөөний өргөтгөл, трассын 38-42 км-т хийж буй гүн ухмалын газар шорооны ажил, 43 болон 66 км-т барьж буй төмөр бетон гүүрийн угсралт, авто замтай огтлолцох хэсэг, “Эмээлт” өртөө хүртэлх бүтээн байгуулалтын явцтай танилцан, чиг үүрэг өглөө. Мөн төслийн бүтээн байгуулалтыг гардан хэрэгжүүлж буй аж ахуйн нэгж, компанийн удирдлагуудтай уулзан, ажлыг эрчимжүүлэх, төлөвлөсөн хугацаанаас өмнө чанартай, хариуцлагатай гүйцэтгэх, тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шуурхай шийдэх, мөн санхүүжилтээс үүдсэн хүндрэл чирэгдэл, ажил гацаахгүй гэдгийг онцлон анхааруулжээ.

Төслийн хүрээнд “Багахангай” өртөөнөөс цааш 102 км урт дан зам, 2 өртөө, 4 зөрлөг, 2.5 км орчим урт гүүрэн байгууламж барихаар төлөвлөж, барилгын ажлыг дотоодын 30 гаруй аж ахуйн нэгж 24 цагийн горимоор ажиллаж байгааг компаниудын удирдлагууд хэлж байв.

”Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн энэ төмөр зам нь Улаанбаатар хотыг шинэ нисэх буудал, тээвэр ложистикийн шинэ төвтэй холбохоос гадна улсын тээврийн сүлжээний шинэ гарц бий болгож, эдийн засгийн эргэлтийг нэмэх стратегийн томоохон бүтээн байгуулалт болохыг Зам, тээврийн сайд онцоллоо.

Тэрбээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Эмээлт” өртөө дахь замд УБТЗ-ын Оросын талын удирдлагуудтай уулзаж, “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн төмөр замын төслийн холболт, техникийн шийдэл, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Талууд төслийн холбогдох зураг төсөл, техникийн шийдлийг ирэх долоо хоногт хоёр талаас жигдрүүлэн эцэслэж, шийдэлд хүрч хамтран ажиллахаар тохиролцжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв
Top