Говь, тал, хээрийн нутгаар хуурайшилт нэн их болон их түвшинд байна. Үүнд Баян-Өлгий, Завхан, Хэнтийн хойд, Увс, Хөвсгөл, Төв, Сэлэнгийн баруун, Говь-Алтай, Дорноговь, Дорнодын өмнөд хэсэг, Ховд, Булганы нутгийн зарим газар, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатарын нутгаар нэн их хуурайшилттай байна.
Хөвсгөл, Төв, Сэлэнгийн зүүн хэсгээр их хуурайшилттай, Баянхонгорын хойд хэсэг, Ховд, Завхан, Архангайн зарим газраар дунд зэргийн хуурайшилттай байна.
Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.



