x

АНУ Ормузын хоолойд гацсан хөлөг онгоцуудыг хамгаалж гаргана

Ормузын хоолойд бүслэгдээд гарч чадахгүй байгаа, төвийг сахисан орнуудын хөлөг онгоцуудыг АНУ-ын хөлөг онгоцууд дагалдан хамгаалж гаргана гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт "Truth Social" нийгмийн сүлжээндээ мэдэгджээ. “Эрх чөлөө” (Project Freedom) нэртэй энэхүү ажиллагаа Ойрх Дорнодын цагаар даваа гаргийн өглөө эхлэх аж.

“Дэлхийн янз бүрийн бүс нутгаас ирсэн, Ойрх Дорнодод болж буй үйл явдалд ямар ч байдлаар оролцоогүй хөлөг онгоцуудыг гаргана” хэмээн тэрбээр тодруулсан байна.

Энэхүү ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг гуравдагч орнуудын хүсэлтийн дагуу гаргасан бөгөөд тэд өөрсдийн хөлөг онгоцуудыг хаагдсан далайн гарцаас гаргаж өгөхийг хүссэн гэж тэрбээр хэлжээ. Тэрбээр хэлэхдээ, Ормузын хоолойд гацсан хөлөг онгоцуудыг “төвийг сахисан, гэм зэмгүй ажиглагчид” гэж тодорхойлсон байна. “Хөлөг онгоцуудыг шилжүүлэх нь ямар ч буруу зүйл хийгээгүй хүмүүс, компаниуд, улс орнуудыг чөлөөлөхөд чиглэж байгаа. Тэд бол зүгээр л нөхцөл байдлын золиос болсон” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч бичжээ.

Д.Трамп мөн уг ажиллагаанд саад учруулахгүй байхыг уриалсан байна. Түүний хэлснээр, энэхүү ажиллагаа нь АНУ, Ойрх Дорнодын орнууд, тэр дундаа Ираны зүгээс хийх “хүмүүнлэгийн дохио” болох аж. “Эдгээр хөлөг онгоцны ихэнхэд хүнсний нөөц болон багийн гишүүдийн эрүүл мэнд, ариун цэврийн нөхцөлийг хангахад шаардлагатай зүйлс дуусаж байна. Энэ бол сүүлийн саруудад ширүүн тулалдаж байсан талуудын сайн санааг харуулах чухал алхам болно” хэмээн тэрбээр онцолсон байна.

Ормузын хоолойгоос гарсан хөлөг онгоцууд тус бүс нутгийн далайн тээвэр аюулгүй болох хүртэл эргэж ирэхгүй гэдгийг Д.Трамп дурдсан байна. "Хэрэв энэхүү хүмүүнлэгийн үйл явцад ямар нэгэн байдлаар саад учруулбал, харамсалтай нь тэр хөндлөнгийн оролцоог хүчээр шийдвэрлэхэд хүрнэ" гэж тэрбээр анхааруулжээ.

Д.Трамп Ираныг мөн адил хүмүүнлэгийн алхам хийнэ гэж мэдэгдэж байгаа боловч тус улсын өндөр албан тушаалтан АНУ-ыг хөндлөнгөөс оролцохгүй байхыг анхааруулав. "АНУ Ормузын хоолойн далайн тээврийн шинэ дүрэм журамд ямар нэгэн байдлаар хөндлөнгөөс оролцох нь гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн явдал гэж үзэх болно" гэж Ираны парламентын Үндэсний аюулгүй байдлын хорооны дарга Эбрахим Азизи даваа гарагт "X" (хуучнаар Twitter) нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгджээ.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 3 цаг 11 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top