x

Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо

Шатрын Монгол Улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 64, эмэгтэйчүүдийн 56 дахь удаагийн тэмцээний хагас шигшээ шат Тусгаар тогтнолын ордонд болж, шигшээд өрсөлдөх шатарчид тодорлоо.

Энэ жилийн хагас шигшээ тэмцээн олон улсын болон дотоод рейтинг хоёуланг бодсоноороо онцлогтой. Эрэгтэй, эмэгтэй ангилалд өрсөлдсөн 148 шатарчнаас 49 нь олон улсын цолтой байжээ. Таван өдөр үргэлжилсэн хагас шигшээ шатнаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 11 тамирчин шигшээд шалгарсан бөгөөд аравдугаар сард их мастер С.Билгүүн, олон улсын мастер Б.Мөнгөнзул нартай аваргын төлөө өрсөлдөнө.

Эрэгтэйчүүдээс олон улсын мастер С.Ган-Эрдэнэ 7.5 оноогоор түрүүлсэн бол ФИДЕ мастер Э.Энхнар, Г.Тэнгүүдалай, Н.Содбилэгт, Э.Болдоо нар шалгарав. Араас нь залуу олон улсын мастерууд болох Х.Өлзийхишиг, Х.Итгэлт, С.Чингүүн, Г.Амартүвшин, Ү.Агьбилэг, Э.Баасансүрэн нар эхний 11-т жагссанаар шигшээд оролцох эрхтэй болжээ.

Эмэгтэйчүүдийн ангилалд кандитат мастер Х.Баясгалан 11 өргөөс есөн оноо авснаар түрүүлсэн бөгөөд тэрбээр 11 өрөг тоглохдоо долоо хожиж, дөрөв тэнцсэн байна. Харин их мастер Б.Мөнгөнтуул, ФИДЕ мастер Э.Хүслэн, их мастер Т.Мөнхзул, ФИДЕ мастер Б.Буянхишиг нар эхний тавд орлоо. Үүнээс гадна шигшээд өрсөлдөхөөр кандитат мастер Э.Зол-Учрал, Н.Содгэрэлт, ФИДЕ мастер Б.Хүслэнзаяа, Н.Энхболор, олон улсын мастер Б.Хулан, залуу мастер Б.Энхнамуун нар эрхээ авчээ.

Ташрамд дурдахад, Монголын шатарчид есдүгээр сард дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад оролцох учраас шигшээ тэмцээнийг аравдугаар сард зохион байгуулахаар төлөвлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top