x

Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна

Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн зөвлөгөөнийг эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, тэдгээрийн шалтгаан, нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох, шатлал хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд 21 аймаг, 9 дүүрэг, Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагын удирдах ажилтан, эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, хүүхдийн мэргэжилтэн, нярайн эмч, нөхөн үржихүйн зохицуулагч, эх баригч зэрэг мэргэжлийн 200 зочид, төлөөлөгчид оролцож байна.

Тогтвортой хөгжлийн зорилтод эхийн эндэгдлийн харьцааг (100000 амьд төрөлтөд) 70 ба түүнээс доош болгон бууруулах, нялхас, 5 хүртэлх насны хүүхдийн сэргийлж болох эндэгдлийг тэглэх, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 25-аас доош болгон бууруулах, нярайн эндэгдлийн түвшинг 12-оос доош болгон бууруулах зорилт тавьсан.

Дээрх зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын зүгээс эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, бие даасан эх барихуйн тусламж, үйлчилгээг бэхжүүлэх зорилгоор "Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд" болон "Эх баригчийг хөгжүүлэх" 2025-2028 оны төлөвлөгөөг тус тус батлан хэрэгжүүлж байна.

Олон улсын эх баригчдын холбооноос 2026 оны Олон улсын эх баригчдын өдрийг "Дэлхий дахинд нэг сая эх баригч хэрэгтэй" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан бөгөөд эх баригчдын хүний нөөц, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, манлайлал, мэргэжлийн бие даасан байдлыг дэмжих замаар эх, нярай, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахыг онцолж байна.

Энэхүү үндэсний зөвлөгөөн нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050-д тусгагдсан сэргийлж болох эх, нярайн эндэгдлийг бууруулах, гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээг тэглэх, эх, нярай, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээг багаар үзүүлэх, бодлогын нэгдсэн уялдааг хангаснаар эх, хүүхэд бүр эрүүл эсэн мэнд амаржих боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 3 цаг 44 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 4 цаг 9 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 4 цаг 23 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 4 цаг 26 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 4 цаг 28 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 4 цаг 47 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 6 цаг 32 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 6 цаг 33 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 6 цаг 44 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 8 цаг 40 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 10 цаг 13 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top