Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал 2025 оны зургадугаар сарын 8-нд Бүгд Найрамдах Унгар улсад ажиллаж, тус улсад оршин суугаа монгол иргэдтэй уулзалт хийж, нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрээр Монгол Улс, Унгар Улс хооронд байгуулсан Нийгмийн хамгааллын хэлэлцээрийн талаар мөн танилцуулсан байна.
Уулзалтын үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас боловсруулсан “Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль”-ийн төсөл, “Нийгмийн даатгалын багц нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийн агуулгыг тайлбарлаж, хэрэгжилтийн хүрээнд олон нийтийн байгууллагууд, холбоодоос ирүүлсэн саналуудыг хуваалцжээ.
Энэ үйл ажиллагааг Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайдын яам болон Унгарт үйл ажиллагаа явуулдаг Монголчуудын холбоо хамтран зохион байгуулсан байна.
Эх сурвалж: NDC.gov.mn