x

“Хонхрын 1000” орон сууцыг дахин төлөвлөлтөд хамруулахаар санал нэгджээ

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Хонхрын 1000” хэмээх нэг давхар орон сууцанд нийт 16 өрх амьдарч байгаа бөгөөд эргэн тойронд өрнөж буй барилга угсралтын ажлууд тэдний амьдрах орчныг эрс хүндрүүлээд байна. Зуны улиралд тогтмол үерийн усанд автах эрсдэлтэй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд амьдарч буйг оршин суугчид онцолжээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас уг орон сууцыг ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд оршин суугчид энэ үндэслэлээр тухайн газрыг дахин төлөвлөлтөд хамруулах хүсэлтээ холбогдох байгууллагад хүргүүлэн, Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүлээж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Барилгын инженер, техникийн хэлтэс, Газрын менежментийн хэлтэс болон Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүд оршин суугчидтай уулзалт хийж, дахин төлөвлөлтийн үйл явц, дараагийн үе шатанд юунд анхаарах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна.

Дахин төлөвлөлтийг дэмжсэн санал хураалт 100 хувийн хамралттай гарч, 16 өрх бүрэн санал нэгдсэн учраас “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК Нийслэлийн Засаг даргад албан бичиг хүргүүлэхээр болсныг мэдэгдлээ.

Эх сурвалж: Улаанбаатар орон сууцжуулалт ХХК

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 6 цаг 14 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 6 цаг 22 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 6 цаг 32 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 6 цаг 38 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 6 цаг 42 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 6 цаг 46 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 7 цаг 40 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 9 цаг 13 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 9 цаг 42 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 9 цаг 47 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 9 цаг 50 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 9 цаг 54 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 10 цаг 59 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 11 цаг 8 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 11 цаг 30 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 12 цаг 2 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 12 цаг 23 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 12 цаг 30 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 12 цаг 44 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 12 цаг 55 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top