x

Цахилгаан дугуй, скүүтер, мопедтой холбоотой осол эрс өсөж, хүүхэд, залуус хамгийн их өртөж байна

Монгол Улсад 2022–2024 оны хооронд 887 шинэ осол, гэмтлийн тохиолдол цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэн бүртгэгджээ. Тухайлбал:

  • 2022 онд – 50 тохиолдол

  • 2023 онд – 305 тохиолдол

  • 2024 онд – 532 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оноос 1.7 дахин (74.4%) өссөн дүн юм.

2024 оны 532 тохиолдлын 93.0 хувь (495) нь нийслэлд бүртгэгдсэн бөгөөд 91.2 хувь (485) нь Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тусламж авсан байна. Хүйс, насны байдлаар авч үзвэл:

  • 67.1% нь эрэгтэй (15–19 нас өндөр үзүүлэлттэй)

  • 32.9% нь эмэгтэй (5–9 нас өндөр үзүүлэлттэй)

  • 3 хүн нас барсан байна.

Осол гэмтлийн шалтгаанууд:

  • 72.0% — өөрөөсөө унасан

  • 17.5% — автомашинд мөргүүлсэн

  • 9.0% — явган зорчигчийг мөргөсөн

  • 1.5% — хоорондоо мөргөлдсөн

Гэмтлийн байршлаар:

  • Толгой – 22.6%

  • Тохой, шуу – 21.1%

  • Өвдөг, шилбэ – 18.4%

2025 оны эхний дөрвөн сарын байдлаар:

  • 98 шинэ тохиолдол бүртгэгдсэн

  • Хүйсийн хуваарилалт: 80% эрэгтэй, 20% эмэгтэй

  • Насны бүлэгт: 10–19 насныхан 45.9%-ийг эзэлж байна

  • 1 хүн газар дээрээ нас барсан (2025.04.02-ны өдөр мопед автомашинтай мөргөлдсөн)

Шалтгаан бүрээр авч үзвэл:

  • 51.0% — өөрөөсөө унасан

  • 37.8% — автомашинтай мөргөлдсөн

  • 8.2% — явган зорчигчийг мөргөсөн

  • 2.0% — хөдөлгөөнгүй зүйл мөргөсөн

  • 1.0% — зорчигчид хоорондоо мөргөлдсөн

Гэмтлийн байршлаар:

  • Доод мөч – 44.9%

  • Дээд мөч – 27.6%

  • Толгой – 18.4%

Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээ нэмэгдэж буй энэ үед ослын эрсдэл мөн даган өсч байгааг дээрх үзүүлэлт илтгэж байна. Ялангуяа хүүхэд, өсвөр насныхан хамгийн ихээр өртөж буй тул хамгаалах хэрэгсэл хэрэглэх, хөдөлгөөний дүрэм сахих шаардлага нэн тулгамдсан асуудал болж байна.

Эх сурвалж: Гэмтэл согог судлалын үндэсний төв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.186.193)
    учраа мэлэхгүй жаахан хүүхдүүд өөрсдөө ч гэмтэнэ хүний аминд ч хүрч магадгүй
    2025 оны 05 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top