x

Т.Доржханд: Ерөнхий сайд сэтэрхий зүү, сиймхий хадаг авсан бол хариуцлагаа хүлээнэ гэж өөрөө хэлсэн

Шадар сайд, ХҮН-ын дарга Т.Доржханд цаг үеийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орлого, хөрөнгийн асуудал, хамтарсан Засгийн газрын эргэлзээт ирээдүй, улс төрийн зарчмын хандлагын талаар нээлттэй өгүүллээ.

Тэрбээр Монгол Улсын хөгжилд улс төрийн зөвшилцөл, эв нэгдэл шаардлагатай байгааг онцлон, “Монгол Улс хөгжье гэвэл хамтрахаас өөр аргагүй. ХҮН нам орон даяар салбартай, 100 мянга гаруй гишүүн, дэмжигчтэй, улс төрийн том хүчин болсон. Тиймээс бид улс орны эрх ашгийг нэн тэргүүнд харж байгаа юу, эсвэл намын ашиг сонирхлыг урдаа тавьж байна уу гэдгийг МАН-д асуусан” хэмээн мэдэгдлээ.

Мөн АН-ын зарим төлөөлөгчдийн сөрөг хүчин байхын төлөө явж буй хандлагыг шүүмжилж, “Хамтарсан засагт орчихоод сөрөг хүчин шиг аашилна гэдэг улс орны эрх ашигт нийцэхгүй” гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө орлогын ил тод байдалтай холбоотойгоор тэрбээр дараах байдлаар байр сууриа илэрхийлсэн юм:
“Орлогоо нотолж чадахгүй бол явах нь улс төрчийн үүрэг. Энэ бол хамтарсан засгийн газрын асуудал биш. Ерөнхий сайд өөрөө ‘сэтэрхий зүү, сиймхий хадаг авсан бол хариуцлагаа хүлээнэ’ гэж хэлсэн. Хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа, хүүхэд нь ч ирээд шалгуулж байна” гэж онцлон тэмдэглэв.

Түүнчлэн АН-ын дарга Л.Гантөмөртэй хамтран ажиллаж байсан туршлагыг дурсаж, “Бид нам харгалзахгүйгээр үр дүнтэй ажилласан. Тэнд ямар ч эрх ашиг, хулгай байгаагүй. Маш сайн баг бүрдүүлж ажилласан” хэмээн үнэлгээ өглөө.

ХҮН намын хувьд, улс төрийн аливаа шийдвэрийг тууштай, зарчимтайгаар хандуулахыг шаардаж, засаглалын ил тод байдал, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх байр суурь баримталсаар байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top