x

Австрийн Ерөнхийлөгчийн айлчлал хоёр орны харилцаанд шинэ шат нээж байна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленд бараалхлаа. Уг айлчлал нь Монгол, Австрийн хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 62 жилийн хугацаанд хэрэгжиж буй анхны төрийн айлчлал бөгөөд хоёр орны харилцааны түүхэнд шинэ хуудас нээж буй онцгой үйл явдал хэмээн тэмдэглэлээ.

УИХ-ын дарга ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчим зэрэг нийтлэг үнэт зүйл дээр тулгуурласан харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг онцолж, Монгол Улсын ардчилсан тогтолцоо, парламентын засаглал, чөлөөт эдийн засгийн бодлогыг Австри Улс тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв.

Талууд парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, хууль тогтоох байгууллагуудын түвшинд харилцан туршлага солилцох, парламент дахь бүлэг хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд хамтран ажиллахаар санал солилцсон байна. Мөн хүний эрхийг хангаж, олон нийтэд ойлгомжтой, иж бүрэн хууль эрх зүйн тогтолцоог төлөвшүүлэх чиглэлд хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монголын талаас санал тавьжээ.

Түүнчлэн хоёр улсын парламентад Монгол-Австрийн парламентын бүлэг байгуулагдсан бөгөөд тус бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, дэд даргаар Б.Батбаатар, Х.Болормаа нар ажиллаж байгаа бол гишүүдэд Ж.Алдаржавхлан, Ш.Бямбасүрэн, Ц.Мөнхбат, Т.Мөнхсайхан, М.Нарантуяа-Нара, С.Одонтуяа нар багтсан талаар УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлсэн байна.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ben Williams (149.50.215.109)
    A REPUTABLE RECOVERY FIRM THAT HELPED ME RETRIEVE MY LOST INVESTMENT FUNDS : I was tricked into investing in the crypto market, only to discover that it was a sophisticated investment scam. They managed to extort $950,000 of my hard-earned money. I started researching ways to recover my funds. That’s when I stumbled upon an article about THE HACK ANGELS RECOVERY EXPERT, a company that specializes in handling crypto investment cases. Their profile promised to recover lost funds from scams. They have successfully completed hundreds of cases over the years, as evidenced by their impressive track record. We began the recovery process, and shortly after providing them with the necessary details, they launched a trace on the fraudulent companies. Remarkably, they recovered my funds within two days. If you ever find yourself in a similar predicament, I highly recommend reaching out to THE HACK ANGELS RECOVERY EXPERT. WhatsApp +1(520)200-2320 or shoot them an Email at support@thehackangels.com They also have a great Website at www.thehackangels.com
    2025 оны 06 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top