x

Э.Одбаяр: Хяналт хийх явцад олон хүний эрх ашиг хөндөгдсөн байхыг үгүйсгэхгүй

МАН-ын Бага хурал өчигдөр өглөө үүр цүүрээр өндөрлөж, АН-ыг Хамтарсан засгаас гаргах болсноо мэдэгдсэн. Ингэхдээ АН-ын УИХ дахь бүлгийн зарим гишүүд гэрээгээ зөрчсөн гэж мэдэгдсэнээс гадна "намын анхан, дунд шатнаас ирүүлсэн шаардлагаар" гэж мэдэгдсэн. Харин тэр "анхан, дунд шатны шаардлага" гэгчийг нь тодруулбал, Бага хурлын гишүүдийн зүгээс "Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр гэдэг нөхөр орон нутагт ажил хийлгэхээ болилоо" гэдэг гомдлыг тавьсан байна. Тиймээс энэ асуудлаар Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр дараах байр суурийг илэрхийлсэн байна. 

Э.Одбаяр: 

-"Засгийн газрын кабинет 23 сайдтай, найман сайд Ардчилсан намаас томилогдсон. Хяналт, тэнцэл гэдэг зүйлийг Засгийн газарт хэрэгжүүлэхээр АН-аас томилогдсон сайдууд хичээн ажилласан. МАН-ын Бага хурлын үеэр хамтарсан Засгийн газар байгуулсан намын гишүүд гэрээгээ удаа дараа зөрчсөн гэж мэдээлсэн. Тэр хамтарсан Засгийн газрын гэрээнд тус тусын намын мөрийн хөтөлбөрт суусан тодорхой ажлуудыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг үйл ажиллагааны төлөвлөгөөний тухай асуудлыг тусгаснаас бие биенийхээ алдаа дутагдлыг хараад, дуугүй, загас шиг байх тухай тусгаагүй. Өөр шалтаг шалтгаан байсан байх. Гишүүд, дэмжигчдийн тоогоороо МАН болон АН зөрүү багатай. Улс төрийн хоёр том намын хувьд Үндсэн хуулиар олгосон үүргээ биелүүлж, хариуцлагаа хүлээгээд явсан гэж ойлгож байна

Анх кабинет бүрдэхдээ ЗГХЭГ-ын харьяа байсан Хяналт хэрэгжүүлэх газрыг Засгийн газар дахь Хяналтын тухай хуулийн дагуу тусад нь бие даасан сайдтай болгож, миний бие ажилласан. Төрийн хууль тогтоомжийн биелэлтийг хянах ажлыг алба хаагчид хийж хэрэгжүүлдэг. Энэ явцад олон хүний эрх ашиг хөндөгдсөн байхыг  үгүйсгэхгүй. Ерөнхий сайдын хувьд дотоод хяналт тэнцлийг зөв хангах үүднээс хууль зүйн сайд, хяналтын сайдаараа сөрөг хүчний намаас томилсон гэж ойлгодог. Тэр ажлаа О.Алтангэрэл чамгүй сайн хийж, зориглон олон хуулийн шинэчлэлийг УИХ-д өргөн барьсан.

Бид одоо хэрсүү байх ёстой. Ардчилсан нам эв нэгдлээ бэхжүүлэх ёстой. Зөвхөн Засгийн газрын асуудал бус засаглалын тухай асуудал хөндөгдөх вий гэж болгоомжилж байна. Илүү хэрсүү байж, эрүүл зөв шүүмжлэл, хэлэлцүүлгийг илүү их өрнүүлж, ард түмнийхээ тусгалыг парламентын танхим руу оруулж ирэх ёстой. Хяналтын менежерийн тухай асуудал бол төрийн өмчит компаниудад хяналт тавьж, хэмнэлт хийх үндсэн дээр мэргэжлийн хүмүүсийг томилсон" гэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top