x

Арцатын амд “Аялал жуулчлалын сургалтын төв” нээгдлээ

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан “Аялал жуулчлалын сургалтын төв”-ийг өнөөдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн Арцатын амд албан ёсоор нээлээ. Энэхүү төв нь Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор байгуулагдаж байгаа юм.

Нийт 2739.8 ам метр талбайтай, 250 хүний багтаамжтай сургалтын танхим, 10-30 хүний багтаамжтай 6 анги, хоол үйлдвэрлэл, тогоочийн дадлага сургалтын иж бүрэн тоног төхөөрөмж бүхий орчин үеийн төвд жилд 850-2600 хүн шинээр, 1800-5700 хүн давтан сургалтад хамрагдах боломжтой. Тус төв нь олон улсын сургалтын байгууллагуудтай хамтран аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудыг мэргэшүүлэх, хөгжүүлэх, шинэ мэдлэг, ур чадвар олгох үйл ажиллагаа явуулах юм.

Сургалтын төвд жуулчин тээвэр, аяллын хөтөч, зочлох үйлчилгээ, ресторан зоогийн газар, зөөгч, менежмент, тогоочийн ур чадвар, цахим технологийн чиглэлийн хөтөлбөрүүд хэрэгжих бөгөөд мэргэжлийн холбоод, орон нутгийн аялал жуулчлалын байгууллагууд хамтран оролцоно.

Нээлтийн арга хэмжээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга И Хэ Рим, БНСУ-ын Аялал жуулчлалын корпораци, MICE газрын төлөөлөл, Монголын аялал жуулчлалын чиглэлийн холбоод, Европ, Япон, Хятад, БНСУ-ын тур операторуудын холбоо, аймаг, орон нутгийн аялал жуулчлалын албан хаагчид оролцжээ.

Энэхүү төв нь салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулж, бүс нутгийн болон олон улсын аялал жуулчлалын ур чадварын төв болох зорилготой.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ 9 цаг 22 мин Дубайн нисэх буудалд дроны дайралт болж, нислэгүүдийг түр зогсоов 9 цаг 24 мин "Улаанбаатар - Хөрөнгө оруулалт" уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг танилцууллаа 9 цаг 26 мин Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээр боллоо 9 цаг 27 мин Япон улс Ормузын хоолой руу цэргийн хөлөг илгээх төлөвлөгөөгүй байна 9 цаг 28 мин 108 хүүхдийн тусламжийн утсанд 1,782 дуудлага иржээ 9 цаг 29 мин Чингэлтэй дүүргийн эмнэлэгт дурангийн аргаар түрүү булчирхай авах мэс заслыг анх удаа хийлээ 9 цаг 29 мин Ж.Лапорта "Барселона" клубийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо 11 цаг 34 мин Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүллээ 11 цаг 36 мин Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ 11 цаг 38 мин Прокуророос авлига, хүн амины зэрэг 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 11 цаг 42 мин “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна 11 цаг 47 мин Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж байна 13 цаг 3 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт боллоо 13 цаг 15 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ 13 цаг 18 мин Украин дроноос хамгаалах туршлагаа хуваалцсаны хариуд мөнгө, технологи хүсэж байна 13 цаг 18 мин Онцгой байдлын байгууллагын зургаан алба хаагч хурандаа цол хүртлээ 13 цаг 19 мин Гуравдугаар сарын 16-наас 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 13 цаг 24 мин Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэллээ 13 цаг 25 мин У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 13 цаг 29 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top