x

Сэлбэ дэд төвд “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжих “20 минутын хот” загварт нийцсэн анхны жишиг төсөл болох Сэлбэ дэд төвийн барилга угсралтын ажил албан ёсоор эхэллээ. Энэ төсөл нь 158 га талбайд нийт 2,206 нэгж талбайг хамрах бөгөөд эхний ээлжийн хоёр багц тендерийн хүрээнд 4,400 айлын орон сууцыг 6 буудал, Оргил худалдааны төв орчмын 25.6 га газарт барихаар төлөвлөжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар бүтээн байгуулалтын эхлэлтэй холбогдуулан “Бид эрх зүйн орчноо бүрдүүлэхээс эхлэн, УИХ-аар гэр хорооллыг орон сууцжуулах болон түгжрэлийг бууруулах тухай хууль батлуулж, мөн Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулан санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлсэн. Газар чөлөөлөлт, зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж, өнөөдөр ийнхүү барилгын ажлыг эхлүүлж байна” гэж онцлов.

Сэлбэ дэд төв нь нийтдээ 13,000 айлын орон сууц бүхий иж бүрэн хотхон болон хөгжих бөгөөд “Өнөр” хороололтой дүйцэхүйц хэмжээний шинэ суурьшлын бүс болно. Барилгын ажлыг 24 сарын хугацаанд бүрэн дуусгаж, гэр хорооллын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, орчин үеийн хот төлөвлөлтийг хэрэгжүүлэх зорилт тавьжээ.

Бүтээн байгуулалтын хүрээнд дараах онцлог шийдлүүдийг тусгасан байна:

  • Сэргээгдэх эрчим хүч ашиглах: Орц, лифт зэргийн цахилгаан хэрэглээг нарны панелаар хангана.

  • Зэс хоолой бүхий усны шугам: Орон сууц бүр хэрэглээний усаа зэвэрдэггүй материалаар авах боломжтой.

  • Хөв цөөрөм, ус зайлуулах шугам: Сэлбэ гол дээр үерийн аюулыг бууруулах хөв байгуулж, борооны усны системтэй уялдуулна.

  • Боловсролын шинэ төвүүд: Төслийн хүрээнд 3 шинэ төрөлжсөн сургууль, 5 цэцэрлэг баригдана.

  • Соёлын байгууламж: Монгол Улсын циркийг шинэ хотын төвд байрлуулах тухай Соёлын яамтай зөвшилцсөн.

Ийнхүү Сэлбэ дэд төв нь зөвхөн орон сууц бус, боловсрол, соёл, дэд бүтэц, экологийн шийдлийг хамтад нь шийдсэн иж бүрэн “20 минутын хот”-ын үндэс суурийг тавьж буйгаар онцлог юм.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ 9 цаг 17 мин Дубайн нисэх буудалд дроны дайралт болж, нислэгүүдийг түр зогсоов 9 цаг 19 мин "Улаанбаатар - Хөрөнгө оруулалт" уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг танилцууллаа 9 цаг 21 мин Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээр боллоо 9 цаг 22 мин Япон улс Ормузын хоолой руу цэргийн хөлөг илгээх төлөвлөгөөгүй байна 9 цаг 23 мин 108 хүүхдийн тусламжийн утсанд 1,782 дуудлага иржээ 9 цаг 24 мин Чингэлтэй дүүргийн эмнэлэгт дурангийн аргаар түрүү булчирхай авах мэс заслыг анх удаа хийлээ 9 цаг 24 мин Ж.Лапорта "Барселона" клубийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо 11 цаг 29 мин Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүллээ 11 цаг 30 мин Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ 11 цаг 33 мин Прокуророос авлига, хүн амины зэрэг 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 11 цаг 37 мин “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна 11 цаг 42 мин Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж байна 12 цаг 58 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт боллоо 13 цаг 10 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ 13 цаг 13 мин Украин дроноос хамгаалах туршлагаа хуваалцсаны хариуд мөнгө, технологи хүсэж байна 13 цаг 13 мин Онцгой байдлын байгууллагын зургаан алба хаагч хурандаа цол хүртлээ 13 цаг 14 мин Гуравдугаар сарын 16-наас 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 13 цаг 19 мин Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэллээ 13 цаг 19 мин У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 13 цаг 24 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top