x

Төрийн байгууллагуудыг лицензтэй программ хангамж ашиглахыг зөвлөлөө

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас төрийн бүх шатны байгууллагад албан ёсны лицензтэй программ хангамж ашиглахыг зөвлөмж болголоо. Энэ хүрээнд Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нар болон аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт үүрэг чиглэл өгч, шүүх, прокурор, УИХ-аас удирдлагыг нь томилдог байгууллагуудын удирдлагад зөвлөмж хүргүүлжээ.

Төрийн мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор shilen.gov.mn системд энэ оны эхний улирлын байдлаар нийт 1,135 байгууллага мэдээллээ байршуулсан байна. Үүнээс төрийн захиргааны төв байгууллагуудын 92.61 хувь, төрийн захиргааны байгууллагуудын 79.61 хувь, НЗДТГ-ын 55.59 хувь, нутгийн захиргааны байгууллагуудын 75.84 хувь нь мэдээллээ ил тод болгосон нь анхаарал татаж байна.

Мөн Төрийн нээлттэй өгөгдлийн портал (opendata.gov.mn)-д 2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар 58 байгууллагаас 53 нь буюу 91.3 хувь нь нийт 3,091 өгөгдөл байршуулж, иргэд 27,351 удаа татан авчээ. Энэ нь төрийн мэдээллийг иргэдэд хүртээмжтэй, нээлттэй хүргэж эхэлснийг илтгэж байна.

Төрийн байгууллагуудын цахимжуулалтын үр дүнд бичиг хэрэг, шуудангийн зардал 50-иас доошгүй хувиар буурсан гэж яамнаас мэдээлжээ. Харин программ хангамжийн тухайд, 5,671 байгууллагын 17 хувь буюу 939 байгууллага нийт 49,017 компьютер ашиглаж байгаагийн 88.5 хувь, мөн 2,261 серверийн 79 хувь нь “Майкрософт”-ын бүтээгдэхүүн ашиглаж буй нь судалгаагаар тогтоогджээ.

Сүүлийн хоёр жилд зөвхөн 68 төсвийн байгууллага “Майкрософт”-ын 6 төрлийн нийт 138,164 ширхэг лицензийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авсан нь төрийн программ хангамжийн зардалд хэр хэмжээний төсөв зарцуулж байгааг харуулж байна.

Ийнхүү төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх зорилгоор программ хангамжийн хуулийн хэрэгжилтийг сайжруулах, зохиогчийн эрхийг хүндэтгэх, цахим аюулгүй байдлыг хангах чиглэлд бодит алхмууд хийгдэж байна.

Эх сурвалж: Цахим хөгжил, харилцаа холбооны яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын дээд лигийн шинэ улирлын тоглолт өнөөдөр эхэлнэ 32 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Доншен газрын тос” компанийн үйл ажиллагаатай танилцлаа 34 мин Иосиф Бродскийг шүүсэн хурал(3) 1 цаг 18 мин Нийслэлд нэг долоо хоногийн дотор гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ 1 цаг 20 мин “Монгол бахархлын өдөр”-ийг угтан бүтээлч сарын аян өрнүүлж байна 1 цаг 23 мин Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо 1 цаг 24 мин Хүүхдээр өвөл, хавар хурдан морь унуулахгүй байхыг уриалав 1 цаг 28 мин Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаас ажиллах хүч авах хэрэгтэй 1 цаг 34 мин Өнөөдөр хуралдах дэд хороодын хуралдааны тов 1 цаг 40 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 1 цаг 40 мин Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд 1 цаг 43 мин Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан 1 цаг 46 мин 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ 2025-10-31 Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдлоо 2025-10-31 Японы Никкей индекс гурав дахь өдрөө дараалан дээд амжилт тогтоов 2025-10-31 Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ 2025-10-31 Утасгүй цэнэг дамжуулдаг авто зам Францад ашиглалтад орлоо 2025-10-31 “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дотооддоо бэлтгэж байна 2025-10-31 Жүжигчин Жесси Айзенберг бөөрөө хандивлахаар шийджээ 2025-10-31 Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагааг өндрөөр үнэллээ 2025-10-31
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Монгол Улс НҮБ-д 1946 онд элсэх байлаа Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг...
Top