x

Үнэлгээний үнэлгээ

2025.05.26.

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Засгийн газар "Жендерийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт" олон улсын хурлыг Шангри-Ла-д зохион байгуулжээ. Хорвоо дээр бүх юм хэлхээ хамааралтай, хаа холын Трампын тарифаас монголын төсөв чичирч, цөлжилт ба эмэгтэйчүүд ч гэсэн ялгаагүй, тэглээ гээд бөөн зардал чирэгдэл болж гадаад дотоодоос зочид урьж ийм сэдвээр хуралдах хэрэг байсан уу? Дэд сэдвүүд нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн жендэрийн хариуцлагатай бодлого, хөдөөгийн хүн амын аж байдлыг сайжруулах, жендэрийн хариуцлагатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох мэдлэгийн платформ бий болгох, жендэрийн хариуцлагатай уур амьсгалын санхүүжилт, эмэгтэйчүүдийн манлайллын чадамж, уур амьсгалын өөрчлөлтийн талаар гаргасан санаачилга зэрэг болно. Монголд үүнээс чухал цаг зав, хөрөнгө мөнгөө зарах асуудал алга уу гэж асуумаар санагдавч "жендерийн мэдрэмжгүй" гэсэн хэрэг түвэгт орооцолдож мэдэх тул ингэсхийгээд зогсож өөр жишээ авья.

5-р сарын дундуур Төрийн ордон "Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс" нэртэй үндэсний чуулгантай байв. Хэвлэлийн мэдээнд "Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны харьяа Хөгжлийн үнэлгээний байгууллага (DEval), Монголын үнэлгээний холбоотой хамтран “Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс” тогтоох үнэлгээг амжилттай зохион байгуулж, өнөөдөр үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг өрнөж байна" гэжээ.

"Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс" гэсэн нэрийг задалж харья. Манай хөгжлийг үнэлж барих нь хэрэгтэй ч байж магадагүй. Яг үнэндээ үнэлж ядаад байх юмгүй, эргэн тойрноо харахад л хангалттай. Гэтэл үгүй ажээ. Үнэлэх үнэлэхдээ хөгжлийг биш, хөгжлийн бодлогыг үнэлэх болоод явчихав. За яахав бодлого бас чухал, түүнийг үнэлбэл бидний буруу зөв бодож байгааг хэлээд өгөх юм байна гэтэл бас үгүй, хөгжлийн бодлогын үнэлгээ гээд задарсан байна. Нэгэнт үнэлсэн юм чинь энэ хавьд тоормослох ёстой байтал хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхи гээд цааш хурдлах нь тэр. Дүгнэвээс Монгол Улсын хөгжлийг биш, хөгжлийн бодлогыг ч биш, бүр бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх чадавхыг уу гэвэл бас биш, харин тэр бодлогыг үнэлэх чадавхийг индекс нэрээр үнэлж тогтоосон болж таарав. Үнэлгээний үнэлгээ юм болов уу даа.

Бас болоогүй, Монгол Улс Ази тивээс анх удаа Үнэлгээний чадавхын индексийг тогтоолгож байгаа нь онцлох үйл явдал юм хэмээн бөөн баяр. Тэгвэл үнэлгээний чадавхаа үнэлж чадаагүй хоцрогдож яваа хөөрхий тэр Азийн улсууд биднээс түрүүлж урагшаа суга хөгжсөн шалтгаан юу бол? Энэ мэт хэрэгтэй хэрэггүй судалгаанд хүн хүч, ядуу төсөв мөнгөө үрдэггүй учраас биш биз?

Цаашдаа ийм судалгаанууд зогсолтгүй үргэлжилнэ. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “олон улсын үнэлгээний цогц систем (DME)-ийг хөгжүүлж, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн үнэлгээг боловсронгуй болгох” талаар оржээ. Тэгэхээр та биднийг цогц систем, хэрэгжилтийн үнэлгээ гээд аймаар их ажил хүлээж байгаа. Хөгжиж барих цаг зав гарах уу?. Мөн энэ өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Канадын нэгэн байгуулллагатай хамтран хэрэгжүүлж байгаа "Тэгш шударга ёсыг хүн бүрт" төслийн уулзалт, хэлэлцүүлэг болжээ. Төслийг гурван жилийн өмнө хэрэгжүүлж эхэлсэн ба үр дүнд нь иргэд шүүхийг маш сайн мэддэг болсон гэнэ. Тэгсэн мөртлөө төслийг дахиад таван жилээр сунгасан байх юм.

5-р сарын 16-ны өдөр бас л Төрийн ордонд Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Европын Холбооны Төлөөлөгчийн газар хамтран “Үр дүнд суурилсан төлөвлөлт, үнэлгээ, мониторингийн тогтолцоог бүрдүүлэх нь” хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. . Миний мэдэхийн 2010 оноос хойш ийм нэртэй олон төсөл хөтөлбөр хэрэгжиж, тоосго шиг зузаан номууд орчуулагдаж, залхмаар олон хурал семинар болж, хаа сайгүй газар, хэлтсүүд байгуулагдсан. Бүрдэж дуусах болоогүй юу? Хэд хоногийн өмнө Хөгжлийн банк олон улсын жишигт нийцсэн шинэчлэлээ танилцуулж, “Хөгжил ба шинэчлэл” форумыг зохион байгуулжээ. Өмнө цацсан их наядын зээлүүдээ хэрхэн төлүүлж, одоо тийм балай зээлүүд олгохгүй байгаагаа танилцуулсан бол жинхэнэ хөгжил ба шинэчлэл. Яг төр өдөр “Хиймэл оюунд суурилсан гаалийн байгууллагын шинэчлэл, хамтын ажиллагааны төлөвлөгөө"-г хэлэлцэх уулзалт зарлагдсан харагдсан нь БНСУ-ын Засгийн газрын санхүүжилттэй "Хиймэл оюунд суурилсан дэвшилтэт технологийг нэвтрүүлж, гаалийн шинэчлэлийг бэхжүүлэх нь" нэртэй төслийн эхлэл ажээ.

Энэ мэтээр лаг лаг нэр зүүсэн, гадаад улс, том гүрнүүдээр далайлгасан төсөл хөтөлбөр, судалгаа тайлан Монголоор багтахаа болилоо. Үнэгүй өгч байгаа, эсвэл манай улсын 35 тэрбум долларын өрөн дээр нэмээд бичигдэж байгаа эсэх нь тодорхойгүй  "дэмжих", "чадавхижуулах", "бэхжүүлэх", "сайжруулах", "нэмэгдүүлэх" төслүүд. "Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (Уур амьсгалын ногоон сан, НҮБХХ), "Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөнийг зохицуулах нь” (НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага) төслүүд байдаг аж. Дээрхэн "Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R дадал буюу 3R4UB" гэсэн томъёон нэртэй төслийг хэрэгжүүлсэн. Задаргааг харахлаар нөгөө л төлөвлөгөөг боловсруулсан байх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон нийтэд мэдээлэл хүргэсэн байна гэх мэт.  

Бүгд тийм чухал, зайлшгүй шаардлагатай төслүүд байсан уу? Тийм гэж нотлох түмэн тайлбар олдоно, гэхдээ цаадуул нь доллар, зээл олгоогүй бол монголын амьдрал яах ч үгүй, үргэлжилсээр байх болно. Магадгүй, шууд хөгжүүлэх ажилдаа орно. Маш олон төсөл хөтөлбөр ямар үр дүнд хүрч өөрчлөлт авчирсныг бүү мэд. Нийслэлд лав сүүлийн хориод жилийн дотор хот төлөвлөлт, агаарын бохирдол, түгжрэл, нийтийн тээвэр, түүний дотор метрогоор цөөнгүй судалгааг Японы Засгийн газар, Азийн хөгжлийн банк болон бусдаар хийлгүүлээд ямар үр дүнд хүрснийг бид өнөөдөр харж байна. Өөрөөр хэлбэл, үр дүн харагдахгүй байна.

"Гүн ухаантнууд ертөнцийг тайлбарлах гэж оролддог, гэхдээ асуудал бол түүнийг өөрчлөхөд байгаа юм" хэмээн суутнууд сургажээ. Нээрээ өөрчлөхгүй юм бол судлаад, хуралдаад, тайлагнаад яах юм бэ? Одоо манай гүн ухаантнууд энэ олон төсөл, хөтөлбөрүүдээ үнэлэх, ядахдаа төсөл хэрэгжүүлэх чадвараа үнэлэх дараачийн том том төслүүд рүү шуурхайлна байгаа?

Д.Цэрэнжав, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (105.112.192.165)
    Найдвартай компаниас яаж зээл авсан тухай МИНИЙ МЭДЭЭЛЭЛИЙГ УНШИЖ УУ Намайг Моголиа гаралтай Эрика Фангерау гэдэг. Нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа Мариамаас Албакер зээлийн фирм түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй таарав. Тиймээс би зээл хүссэн Компаниас шуудангаар 5 жилийн хугацаатай 120,000 ( albakerloanfirm@gmail.com ).Миний төлөө юу хийснийг дэлхий нийт мэдэхийг хүсч байгаа нь намайг хамгийн их гайхшруулсан нь 48 цаг хүрэхгүй хугацаанд миний 120,000 еврогийн зээлийг 2 хувийн хүүтэй баталсан юм. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би тангарагаа л биелүүлсэн. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал Albaker зээлийн фирмтэй түүний имэйлээр холбогдоно уу ( albakerloanfirm@gmail.com )
    2025 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (105.112.192.165)
    Найдвартай компаниас яаж зээл авсан тухай МИНИЙ МЭДЭЭЛЭЛИЙГ УНШИЖ УУ Намайг Моголиа гаралтай Эрика Фангерау гэдэг. Нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа Мариамаас Албакер зээлийн фирм түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй таарав. Тиймээс би зээл хүссэн Компаниас шуудангаар 5 жилийн хугацаатай 120,000 ( albakerloanfirm@gmail.com ).Миний төлөө юу хийснийг дэлхий нийт мэдэхийг хүсч байгаа нь намайг хамгийн их гайхшруулсан нь 48 цаг хүрэхгүй хугацаанд миний 120,000 еврогийн зээлийг 2 хувийн хүүтэй баталсан юм. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би тангарагаа л биелүүлсэн. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал Albaker зээлийн фирмтэй түүний имэйлээр холбогдоно уу ( albakerloanfirm@gmail.com )
    2025 оны 06 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 15 цаг 18 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 15 цаг 55 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 16 цаг 21 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 16 цаг 32 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 16 цаг 38 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 16 цаг 44 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 16 цаг 49 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 16 цаг 53 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 20 цаг 24 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 20 цаг 28 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 20 цаг 29 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 20 цаг 34 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 20 цаг 37 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 20 цаг 40 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 21 цаг 51 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 22 цаг 45 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top