x

ТРАМП: ПУТИН СОЛИОРЧЭЭ...

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болсныхоо дараа Орос Украины дайныг богино хугацаанд зогсооно хэмээн ихэд найдаж байлаа. Гэвч түүний найдварыг Путин нураана гэдгийг тэр яахин мэдэх билээ. АНУ-ын оролцоотой Украин Орос хоёргэрээ хийжнэг сарын хугацаагаар гал зогсоож улмаар энх тайвныг тогтооно хэмээнТрамп найдаж байлаа. Гэвч ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин дайныг үргэлжлүүлэх нь тодорхой болсон юм. Учир нь Путин гал зогсоох талаар хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Харин эсрэгээр дайны галыг улам өрдөв.

Саяхан Оросын арми Украйны нутаг руу 300 гаруй дрон, 70 гаруй пуужин харваж Украины 13 бүс нутагт өргөн дайралт хийв.Энэ дайралттай холбогдуулж Трамп“ Би Путин юү хийж байгааг сайшаахгүй байна. Тэр олон хүмүүсийг дайнд хөнөөж байна. Чөтгөр аваг. Путин юү болоод байгааг ойлгохгүй байна” хэмээн мэдэгдэв. 

Холбооны Герман улсын канцлер Фридрих Мерц “Франц, Британи, Герман зэрэг өрнөдийн орнууд Украинд холын тусгалтай зэвсгүүдийг Украинд нийлүүлэх ажиллагаанд хязгаарлалт тавихаа зогсоосон тухай “мэдэгдлээ.  Үүний үр дүнд Украин Москва хүртэл 500 км замыг пуужингаар туулах чадвартай зэвсэгтэй болох юм. Оросын арми сүүлийн 3 жилийн турш Киевыг дуртай цагтаа пуужиндсаар өдий хүрэв. Одоо харин Москва өөрөө пуужиндуулах  ээлж ирэв бололтой.

Москва хот бол стратегийн чухал хот. Москва хот болон Москва мужид Оросын өндөр технологитой цэргийн обьектуудын 30.0 гаруй хувь нь байрладаг юм. Ийм учраас энэхүү пуужин Украины зэвсэгт хүчинд ус агаар шиг хэрэгтэй байгаа юм. 

Энэхүү пуужин бол Москва орчмын бүх газар хүрэхээс гадна Крымийн Керченскийн гүүр хүрэх хүчин чадалтай. Энэ пуужинг нисэх онгоцноос ч харвах боломжтой, газраас ч харвах боломжтой юм. Оросын цэргийн обьектыг устгахад ийм пуужин 3-4 байхад л хангалттай. 

ОХУ сүүлийн саруудад Украин руу дрон, пуужин харвах байлдааны ажиллагаагаа улам өргөжүүлж байна. Энэ оны 5-р сарын 25-ны шөнө Оросын арми297 дрон, 55 далавчит пуужин, 9 баллистик пуужинУкраин руу харвав. Үүнэс болж12 хүн амь үрэгдэж олон арван хүн шархдав.Энэ бүх байдлыг дүгнэж АНУ-ын ерөнхийлөгч Трамп “ Путин солиорчээ” хэмээн мэдэгдэв.

Эдүгээ Оросын арми хуягт техникээ дайнд олныг алдсан тул сүүлийн үед явган цэрэг нь мотоциклтэй дайралт хийдэг болжээ. Энэ бол тийм ч зөв тактик биш байлаа. Оросын арми урьдын адил хүний олноор дайралт хийдэг тактикаа хэрэглэсээр байна. Үүний уршгаар Оросын арми олон мянган цэргээ их бууны галд алдсаар байна.

Энэ оны 5-р сарын 19- ний өдөр Путин, Трамп хоёр Станбулын уулзалтын талаар  телефон утсаар ярьжээ. Хоёр талууд Украин Оросын цэргийн олзлогдсон цэргүүдийг хоёр талаас 1000, 1000 гэсэн харьцаагаархарилцан солилцохоор шийдвэрлэжээ. Харин 30 хоног гал зогсоох талаар харилцан тохиролцож чадсангүй. Учир нь Путин дайнд ялна гэдэгтээ итгэчихсэн байгаа тул хэлэлцээр дээр ямар нэгэн буулт хийхгүйгээр хатуу болзол тавьсаар байгаа ажээ.

Путин Украины  унаган нутаг болох Запороже, Херсон, Луганск, Донецк мужуудыг түрэмгийлэн эзэлж чадна гэдэгтээ бүрэн итгэчихсэн байгаа ажээ. Энэ зун Оросын арми Украин руу өргөн давшилт хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Финляндын Ерөнхийлөгч Александер Стубб саяхан Трамптай телефон утсаар ярьсан тухайгаа мэдээлэв. Тэр хэлэхдээ “ АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Оросын ерөнхийлөгч  Путинд найдвар тавих нь тун ирээдүйгүй асуудал болж байгаа” ажээ. Оросын дотоодод ч гэсэн Путиныг шүүмжилж байна. Донецк мужийн захирагчПавел Губарёв “Путинизм нь ард түмнийг айлгах систем юм” хэмээн шүүмжилжээ. 

АНУ-ын дэд ерөнхийлөгч Джей Вэнс “Украины дайныг зогсоох хэлэлцээр мухардалд ороод байна. Трамп дайныг зогсоох талаар Путин тууштай бодлого баримтлах уу, үгүй юү гэдгийг тандаж байна. Цагаан ордон “ Трамп Украины дайныг зогсоох талаар болон  хоёр талын зөрчилд  сэтгэл дундуур байгаа” хэмээн мэдэгджээ.

Өрнөдийн орнууд Трампын Оросыг дэмжсэн бодлогонд сэтгэл дундуур байна. Өрнөдийн орнуудын удирдагчид Трамптай телефон утсаар ярьж Путинд найдаад хэрэггүй гэдгийг ойлгуулахыг хичээж байгаа ажээ. Трампын дайныг зогсоох саналыг Путин Украиныг дрон, пуужингаар бөмбөгдөх ажиллагааг улам өргөжүүлснээр хариу барьж байна гэдэг нь улам тодорхой болж байна.

Трамп эхлээд Путиныг дэмжиж ажиллаж байсан боловч одоо өрнөдийн удирдагчдын саналыг сонсох нь  зүйтэй гэдгийг саяхнаас ойлгож эхэлж байна. Владимир Зеленский эхлээд АНУ-ын ерөнхийлөгчтэй үйл ойлголцож байсан бол одоо Трамптай болон дэд ерөнхийлөгч Жей Вэнстэй ойлголцох шатандаа явж байна. Зеленский АНУ-ын дайныг зогсоож энхийн хэлэлцээ хийх саналыг дэмжиж байгаа болон АНУ-ын хүчин зүтгэлд талархсанаа илэрхийлж байгаа нь Трампад таалагдаж байна. Харин Путин энхийн хэлэлцээ хийж дайныг зогсооохын оронд Украины эсрэг байлдааны ажиллагааг улам өргөжүүлж байгаа нь огт таалагдахгүй байна.

Украины тал Станбулын хэлэлцээний дагуу галаа зогсоохыг хичээж байхад Оросын тал Украины 4 мужийг Оросын талд шуурхай  өгөхийг шаардаж, хэрэв өгөхгүй бол 6 мужийг эзэлж авна хэмээн сүрдүүлж байна. Станбулын хэлэлцээ дээр Украины тал нэр хүндтэй байж оноо авч байхад Оросын тал нэр хүнд болон оноогоо алдаж байв.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ оны эцэс гэхэд Украины Донецк, Луганск, Запорож, Херсон мужийг бүрэн эзэлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Ийм ч учраас Путин АНУ-ын Ерөнхийлөгч Трампын дайныг даруй зогсоох саналыг үл зөвшөөрч, харин Украин дахь байлдааны ажиллагааг улам өргөжүүлэх бодлого баримталж байгаа нь тодорхой байна.

Олон улсын цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар бол  Оросын арми Украины 4 мужийг эзэлж чадахгүй. Ганц хоёр жижиг тосгоныг эзэлснийгээ том хот эзэллээ гэдэг, зогсонги байгаа фронтыг давшилт хийж яллаа хэмээн худал ухуулга хийдэг оросын тал Украины газар нутгийг бүхлээр нь эзэлж чадахгүй. Херсон болон Запорож мужийг  Украины зэвсэгт хүчин хяналтандаа бүрэн авч эх орноо хамгаалах үйлсдээ бат бэх зогсож байгаа ажээ.

Өнөөдрийн байдлаар Оросын арми танк — 10858 , ББМ — 22641, Артиллери — 28320 , РСЗО — 1397, ПВО — 1171, Нисэх онгоц — 372, Нисдэг тэрэг — 336, БПЛА — 37631 , Далавчит пуужин — 3256 , Усан онгоц (катера) — 28, Шумбагч хөлөг  — 1, Автомомашин ба автоцистерн— 49843 , Тусгай техник — 3902, Оросын цэрэг — 981 850 –ийг алдаад байна.

Энэ дайнд Орос, Украины хоёр тал нийлээд 1.5 сая цэргээ алдаад байгаа ажээ. Орос улс төсвийнхөө бараг тал хувийг дайн, цэргийн зардалд зарцуулсаар байна.

НҮБ-ын мэдээлснээр Оросын түрэмгий дайны уршгаар 2022 - 2025 оны хооронд Украины 12 940 энгийн иргэн амь үрэгдэж, 27 836 энгийн иргэн шархдаж, 682 хүүхэд амь үрэгджээ.

Путин ялах уу, эсхүл Путины дэглэм унах уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ.

               Доржийн СҮХБААТАР, Baabar.mn 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.186.193)
    путины зөв. украйныг нэгмөсөн дарж авах хэрэгтэй. Путин харинч зөөлөн хандаж байгаа
    2025 оны 05 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 8 цаг 1 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 8 цаг 7 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 8 цаг 9 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 8 цаг 11 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 8 цаг 12 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 8 цаг 13 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 8 цаг 15 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 12 цаг 3 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 12 цаг 4 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 12 цаг 5 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 12 цаг 5 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 12 цаг 5 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 12 цаг 6 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 12 цаг 7 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 14 цаг 1 мин Аюулгүй байдал эхний дүрэм 14 цаг 49 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 15 цаг 40 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 15 цаг 43 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 15 цаг 44 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 15 цаг 44 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Аюулгүй байдал эхний дүрэм Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө
Top