x

2026 оны төсвийн хүрээ, хөгжлийн төлөвлөгөөг батлах хэлэлцүүлгийг УИХ үргэлжлүүлэн хийлээ

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 02 минутад эхэлж, улс орны эдийн засгийн ирэх онуудын бодлого, төлөвлөлттэй холбоотой хоёр чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эхлээд Засгийн газраас 2025 оны дөрөвдүгээр сарын 30-нд өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн барьсан “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэв. Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хийж, зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураахад олонхийн дэмжлэг авсныг онцлов.

Хуулийн төсөлд 2026 оны ДНБ-ний өсөлтийг 6.0 хувь, 2027-2028 онд 6.5 хувь байхаар, инфляцыг 2026 онд 7.0 хувь, 2027 онд 6.4 хувь, 2028 онд 6.0 хувьд хүргэхээр тусгасан. Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 2026 онд 50 хувь, 2027-2028 онд 45 хувьтай байхаар төлөвлөжээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд эдийн засгийн өсөлт, төсвийн зарлагын бүтэц, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт зэрэг асуудлаар асуулт асууж, шүүмжлэлтэй хандав. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2025 оны эдийн засгийн өсөлтийг 5.5 хувь гэж тооцоолж буй нь Засгийн газрын 8.0 хувийн төсөөллөөс зөрүүтэй байгааг тэмдэглэлээ.

Хоёр дахь хэлэлцүүлгээр “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн танилцуулж, зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад олонхын дэмжлэг авсан байна. Үүний дараа уг тогтоолын төслийг батлах санал хураалт явагдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн 67.9 хувь нь дэмжсэнээр батлагдав.

Ийнхүү 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, Засгийн газрын өрийн стратеги болон улсын хөгжлийн төлөвлөгөөг УИХ хэлэлцэн, батлах шатанд шилжүүлж байна. Ирэх онуудын эдийн засгийн бодлого, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөө үзүүлэх эдгээр баримт бичгийг Төсвийн байнгын хороо болон бусад холбогдох байгууллагууд цаашид бэлтгэж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top